Цэцээ АНУ-д аялан тоглолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.08.18-нд нийтлэгдсэн

Цэцээ АНУ-д аялан тоглолт хийнэ

Хүүхэд, залуучууд рэппэр Цэцээг андахгүй сайн мэднэ. Түүний дуунууд нь гарсан даруйдаа хит болж, цомгууд нь рекламдахын шаардлагагүй зарагддаг гэж болно. Тэгвэл залуусын сонсох дуртай рэппэр Цэцээ “АНУ-ыг тойрон аялж, “Нийслэл хүү” нэртэй тоглолтоо хийхээр шийдлээ” хэмээн Facebook хуудсандаа өнөөдөр мэдээлсэн байна. “Vanquish” хамтлагийн гишүүн, реппер Цэцээ бие даан “220”, “Халзан толгой хоёр соёо”, “2012”, “Нийслэл хүү” нэртэй дөрвөн цомог гаргасан юм. Цэцээ өөрийн гурав дахь цомог болох “2012” цомгийнхоо бүх орлогыг хүүхдүүдийн эрүүл мэнд, ирээдүйн төлөө хандивлаж байсан билээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж