Бүх нийтийн их цэвэрлэгээ энэ сарын 14-нд болно | News.MN

Бүх нийтийн их цэвэрлэгээ энэ сарын 14-нд болно

Хуучирсан мэдээ: 2018.04.03-нд нийтлэгдсэн

Бүх нийтийн их цэвэрлэгээ энэ сарын 14-нд болно

Бүх нийтийн их цэвэрлэгээ энэ сарын 14-нд болно

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2018 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 11:00 цагт “ИХ ХОТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ” уриатайгаар бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Цэвэрлэгээг нэгэн зэрэг нийслэл даяаар 11:00 цагт эхлүүлэх бөгөөд иргэд, ААН, байгууллагууд 90 минутын турш ойр орчмынхоо хог хаягдлыг цэвэрлэж, хана, фасад, цонх, хаяг, хаягийн байгууламж, сандал, хогийн сав, үүд довжоогоо угааж, гадна талбайгаа чийгшүүлэх юм.

Их цэвэрлэгээний 90 минут 11:00 цагаас тоолж эхлэх ба энэ хугацаанд ААН, байгууллагуудыг үйл ажиллагаагаа түр зогсоож, хотоо цэвэрлэх ажилд нэгдэхийг уриалж байна. Мөн энэхүү 90 минутын хугацаанд замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарыг их гэрлээ асааж, 11:00 цагт дуут дохиогоо 3 удаа өгч их цэвэрлэгээнд нэгдэхийг уриалж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

цэвэрлэгээнд гарахгүй хүмүүс нь голцуу хөдөөний малнууд байгаа мал дагавал мал шигээ болдог байхгүй юу 2018-04-03 182.160.38.83

хотын иргэн

Avatar

Зочин 2018-04-03 80.240.128.221

Бүгд л сайхан орчинд амьдрах хүсэлтэй биз дээ. Яахав дээ нэг удаа гараад цэвэрлэгээ хийхэд үр хүүхэд минь цэвэр орчинд амьдрахад хувь хэмрээ оруулаад НИЙСЛЭЛИЙН УНАГАН ИРГЭН-ий хувьд дэмжиж байна. Эх орондоо хайртай гээд л байдаг бид тарьсан хогоо цэвэрлэхэд тэгж их цаг зав орох уу. Сайн талаас нь бодоо хүмүүсээ

Avatar

аа 2018-04-03 59.153.114.220

Ажлын өдөр бол уг нь зүгээр юм.

Avatar

зочин 2018-04-03 202.131.246.114

Яагаад миний амралтын цагаас хулгайлах гээд байнаа. аан. Тэгээд ч цалин авдаг орон тооны ажилчидтай хотын Тохижолт үйлчилгээ хариуцсан нэгж байгаа биздээ. Буцаад коммунист субботник хийдэг болж байгаа юм уу Нийслэлийн захирагчийн ажлын албаны даргаа. Уриалж цэвэрлэгээ хийлгэх гээд байгаа юм бол ажлын өдрөөр хийлгээч, ингэхийн тулд аж ахуйн нэгж, байгууллага, төрийн байгууллагын удирдлагуудад ажлын цагаасаа 90 минутыг цалинтай чөлөө маяягаар гаргаач гэж уриалаач

Avatar

Зочин 2018-04-03 150.129.142.169

Яагаад хагас сайн өдөр вээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж