С.Батболд: Агаарын бохирдлыг бууруулахад хороодын дарга нар чухал үүрэг гүйцэтгэнэ | News.MN

С.Батболд: Агаарын бохирдлыг бууруулахад хороодын дарга нар чухал үүрэг гүйцэтгэнэ

Хуучирсан мэдээ: 2018.04.03-нд нийтлэгдсэн

С.Батболд: Агаарын бохирдлыг бууруулахад хороодын дарга нар чухал үүрэг гүйцэтгэнэ

С.Батболд: Агаарын бохирдлыг бууруулахад хороодын дарга нар чухал үүрэг гүйцэтгэнэ

Нийслэлийн дүүргүүдийн хорооны Засаг дарга нартай хийх уулзалтаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболд Чингэлтэй дүүргээс эхлүүллээ. Уулзалтын эхэнд тэрээр“ Өнгөрсөн онд  хотын даргын хувьд 152 хорооны дарга нартайгаа Соёлын төв өргөөнд нэгдсэн уулзалт хийж, үүрэг даалгавар өгсөн. Энэ удаагийн уулзалтыг ч дүүрэг тус бүрээр хийх шийдэлд хүрсэн. Учир нь дүүрэг, хороо бүрт өөр өөрийн гэсэн онцлог, тулгамдсан асуудал, өрнөх бүтээн байгуулалт бий. Тиймээс хотынхоо хойморь, хийморь болсон Чингэлтэй дүүргийн хорооны дарга нартай 2018 оны эхний уулзалтаа хийж байна” гэлээ.

Түүнчлэн “Нийслэлийн ажил гэдэг зөвхөн хотын дарга гэдэг хүнээс хамаарахгүй. Энэ дүүрэг хороод гээд бүх шатны Засаг дарга нараас хамааралтай. Тэгэхээр та бид амь нэгтэй юм. Гаргасан шийдвэрийн хэрэгжилт иргэдэд хэрхэн хүрсэн болон шийдвэрлэлт ямар төвшинд байна вэ гэдэг хороодын Засаг дарга нараас хамаарна. Монгол Улсын Засгийн газрын шийдвэр нэг мөр хэрэгжих эсэх нь мөн та бүгдээс хамааралтай. Бид бүгдээрээ Монгол Улсын төрийн төлөөлөгч болж ажилладаг. Монгол Улсын төр, Засгийн газрын гаргасан шийдвэрийг бид хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн хүмүүс. Тиймээс  төрийн анхан шатны нэгжид ажиллаж байгаа хороодын дарга нарын ажлыг  сайжруулах, иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх үүднээс  нийслэлийн агентлаг, хэлтэс , газрын дарга нар хороодод ажиллаж байна. Ингэснээр ч бодит үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна. Төрийн төлөөлөгчийн чиг үүргийг хүлээж байгаа албан тушаалтаны хувьд УИХ, Засгийн газар, Нийслэлээс гаргасан бодлого шийдвэр, хуулийг та бүхэн ягштал хэрэгжүүлэх нь  чухал юм. Тухайлбал Монгол Улсын УИХ-аас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр тогтоол гарсан. Засгийн газраас  шийдвэрээ гаргасан. Үүнийг хэрэгжүүлэхэд хорооны Засаг дарга нар манлайлан оролцож, түүхий нүүрсний хэрэглээг багасгах, сайжруулсан түлшээр хангах, шинэ технологи нэвтрүүлэхэд  иргэндээ дэм болж зөвлөмж өгч, хамтын хүчээр  агаарын  бохирдолыг бууруулах учиртай. Ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс түүхий нүүрс түлэхийг хориглосон шийдвэр хэрэгжинэ.  Хэрэгжилтийг хангахын тулд хяналтыг сайжруулах нь та бидний хамтын ажиллагаанаас хамаарна. Дэлхийн томоохон хотуудын агаарын бохирдлоос салсан түүх нь хяналтын тогтолцоо юм. Маш сайн хяналт, иргэдэд өгөх мэдээлэл, ухуулга явуулж байх шаардлагатай. Хэрвээ түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон өдрөөс хойш зөрчсөн аж ахуй нэгж, иргэн албан байгууллагуудад хариуцлага тооцно. Тэгэхээр хяналтаа сайжруулахад бид хамтарч ажиллана. Тиймээс энэ ажилд та бүхний оролцоо үүрэг нэн чухал. Бид нэг баг болж ажиллах хэрэгтэй” гэлээ.

Монгол Улсын засгийн газраас энэ оны “ Хариуцлагын жил” болгон зарласантай холбогдуулан төрийн анхан шатны нэгжид  сахилга, хариуцлагыг чангатгах талаар болон Улаанбаатар хотод хийгдэх  хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил,  гэр хороололд баригдах “Сервис центр” төслийн  талаар , агаарын бохирдолыг бууруулахад хорооны даргын үүрэг  оролцооны тухай  мэргэжлийн агентлагууд , Нийслэлийн Засаг даргын тамгын газраас  мэдээлэл өгч, сургалт хийлээ.  Уулзалтад  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга  М.Отгонбаяр болон холбогдох агентлагийн удирдлага оролцлоо.

Чингэлтэй дүүрэг засаг захиргааны 19 нэгж хороотой. Үүний зургаан хороо төвийн, 16 хороо гэр хорооллыг хамаардаг байна. Нийслэлд нийт гэр хорооллын 202 мянган өрх жилдээ 1.1 сая тонн түүхий нүүрс түлдэг бол ялгарч байгаа утаа агаарын бохирдлыг 80 гаруй хувийг бүрдүүлдэг юм. Түүхий нүүрсний оронд хэрэглэх шахмал түлшний хэрэгцээг 600 мянган тонн байхаар бэлтгэл ажлыг хангаад байгаа юм. Түүхий нүүрсийг шахмал түлшээр орлуулснаар агаарын бохирдлыг 50 хүртэл хувиар бууруулахаар зорьж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хорооны даргаа ч хэн гэдгийг мэдэхгүй 2018-04-03 103.14.38.130

Хороодууд дунд сайн муу олон л хорооны дарга нар байдаг байх. Манай хорооны дарга гэж ямар хүн байдгийг мэдэхгүй 2 жил болж бн. Таг. Эр юм эм юм уу бүү мэд. Хэсгийн даргаасаа асуухаар аа нэг юм байдгийн л гэсэн. Тэрүүхэн тэндээ тулга тойрсон хуйвалдааны шинж чанартай элдэв хор найруулаад л танил тал, найз нөхдийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг Чингэлтэй дүүргийн 17-р хороо гэж нэг харанхуй хороо бна. Юу ч хийхгүй, улсаас мөнгө идээд л. Бөөн хээл хахууль, авилгал.

Avatar

Зочин 2018-04-03 202.9.40.182

Хотын даргаа та дараагийн сонгуульд хотод МАН ялагдах зүйлийг хэржүүлээд байх юм. 2 жилийн өмнө шахуу их хөрөнгө үрэн байж хийгдсэн уулзваруудын эвдэлж гүүртэй болгох төсөл хийгээд ард бидэнд тулгаад байх юм. Бат-үүл баатар иймэрхүү байдлаар иргэдээ сонсохгүйгээр элийрсээр АН ялагдсан. Одоо таны хариуг нь барих ээлж болотой. Хороо дүүрэг хороолол дудах замуудаа засварлавал таны нэр хүндэд л тустай баймаар. Улаан шороон дунд амьдарч байдаг ард иргэд ээ бодмоор юм. АН ч МАН ч хэрэг алга.

Avatar

Baagii 2018-04-03 66.181.160.104

Horoo hognoosoo salaach .Mashinaa togtmol udur gargaach.

Avatar

Anu 2018-04-03 172.56.3.81

Tuuhii nuurs tulehiig huuliar horiglon,zorchvol
torgoh ni zov
Orosoos hiin hooloi abahad zasag huch tavih

Avatar

Зочин 2018-04-03 66.181.161.2

Орлогод нийцсэн орон сууцаа бариач ээ.Байранд ормоор байна

Avatar

Схд-н иргэн 2018-04-03 66.181.161.2

Яасан бэ?6-р хороонд түрээсийн орон сууц барина гээд оны өмнөөс л ярьсан. Урин дулаан цаг ирлээ.цаг яваад байна ажлаа эхлээчээ.Хуралдаж дуусахгүй юмаа.Төлөвлөсөн ажлаа хийгээч ээ

Avatar

Irgen 2018-04-03 27.123.212.137

300 myangan tonn yildverlex 17 terbumiiin yildver yasan yum be MAN iinxaan

Avatar

Зочин 2018-04-03 202.179.24.198

Яг зөв, Хороод л ажлаа санаачлагатай хийдэг бол асуудалгүй

Avatar

Зочин 2018-04-03 202.179.25.74

Шоучид ….

Avatar

Зочин 2018-04-03 202.179.25.74

Худлаа сүржигнэж хуралдахаас өөр хийж бүтээсэн юм алга . Ийм юм хийсэн гэж яриачээ . Хуралдсан, хэлцсэн өргөн барьсан, танилцуулсан, танилцсан ……. гэх мэтээр л

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж