Я.Ариунболд: Визнээс өөр хураамж авах ёсгүй | News.MN

Я.Ариунболд: Визнээс өөр хураамж авах ёсгүй

Хуучирсан мэдээ: 2018.04.03-нд нийтлэгдсэн

АНУ-д ажиллах “Н2” визний нэгдсэн мэдээлэл

Я.Ариунболд: Визнээс өөр хураамж авах ёсгүй

Я.Ариунболд: Визнээс өөр хураамж авах ёсгүй

Гадаад харилцааны яамнаас өнөөдөр /2018.04.03/ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. АНУ-д түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх H-2 хөдөлмөрийн виз мэдүүлэх эрх өчигдрөөс /2018.04.02/ нээгдсэнтэй холбогдуулж, Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Я.Ариунболд мөн мэдээлэл өглөө.


Тэрбээр “АНУ-д түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх H-2 виз нь хөдөө аж ахуйн чиглэлээр хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл юм.  АНУ-д түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх Н-2 зөвшөөрөл Монгол Улсад олгогдоод хоёр сар гаруй хугацаа болж байна.

Энэ хөтөлбөрт хамрагдахын тулд иргэд яаж оролцох вэ гэдэг дээр Гадаад харилцааны яам иргэддээ мэдээлэл өгөх зорилго тавьж ажиллаж байна. Консулын газар вэб хуудастаа хөдөлмөрлөх виз гэдэг тусгай цэс гаргаад энэ дотроо АНУ-ын визтэй холбоотой мэдээллүүдийг өгсөн.

Хоёрдугаарт, Монгол Улсын хууль тогтоомжоор бол Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамнаас олгогдсон эрх бүхий этгээд АНУ-ын ажил олгогчтой байгуулсан гэрээний үндсэн дээр Монгол Улсын иргэдийг бүртгэж, хөтөлбөрт хамруулах ёстой. Гэвч одоогоор тусгай эрх авсан, АНУ-ын ажил олгогчтой гэрээ байгуулсан компани байхгүй байна.

Компани бий болонгуут Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам мэдээллээ вэб хуудастаа тавих байх.  Гадаад харилцааны яамны Консулын газар вэб хуудсан дээрээ мэдээллийг тавина.

Эдгээр компани нь ажиллах хүч авах албан ёсны зөвшөөрөлтэй шүү гэдгийг хэлж өгнө. Мөн компаниуд нь зөвшөөрөлтэй байсан ч гэсэн явуулж байгаа үйл ажиллагааг нь хянаад өөрсдийнхөө мэдүүлэг зөвшөөрөл үнэн зөв байна уу гэдгийг мэдэх боломжийг бүрдүүлж өгнө” гэлээ.

Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-АНУ-д ажиллах виз авсан нөхцөлд өөр бусад төрлийн төлбөр төлөх үү?

-Зарчмын хувьд визний хураамжаас өөр төлбөр авах ёсгүй. Виз хүсэгчийн тухай нэр, мэдээллийг компьютер дээр бичихэд зардал их гарахгүй.

Сонгогдоод виз гарсан хүний зардлыг цаад ажил олгогч хариуцаад явдаг учраас нэмж зардал гарахгүй. Иргэд үүнийг анхаарах хэрэгтэй.

-Яг одоо ажиллах хүчний визтэй холбоотой асуудлаар Гадаад харилцааны яамныхан АНУ-дахь Монгол Улсын Элчин сайдын яамтай видео хурал хийж байгаа гэх мэдээлэл авлаа. Тодорхой мэдээлэл өгөх боломж байна уу?

-Вашингтон дахь Монголын Элчин сайдын яам, Элчин сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төлөөлөл, Гадаад харилцааны яамны  Консулын газрынхан энэ асуудлыг ярьж байна. Тодорхой болгох, манай талаас анхаарах асуудал их байгаа. Жишээлбэл, зуучлах тусгай эрх авч байгаад нь ямар эрх үүрэг ногдуулах вэ гэх мэт.

АНУ-руу явуулж байгаа хүмүүсийн эрүүл мэндийг анхаарах ёстой. Ямар ажилд явуулж байгаагаа мэдээлэх ёстой. Хөтөлбөрт хамрагдлаа гээд виз мэдүүлэх болоход анкет ирнэ. Анкетыг бодитой бүртгүүлж үү гэдгийг шалгадаг механизм бүрдүүлэх хэрэгтэй байгаа. Монголын зуучлагч эрх бүхий этгээд нь Америкийн ажил олгогчтойгоо гэрээтэй байна уу гэдгийг Монголын төрийн байгууллага Элчин сайдын яамаараа дамжуулаад шалгачихдаг болчихвол иргэд хохирох эрсдэлгүй болно. Энэ бүх зохицуулалтыг ярилцаж байна.

-Иргэдэд анхаарвал зохих өөр ямар асуудал байна вэ?

-Сүүлийн үед цахим орчинд өөрсдийгөө албан ёсны ажиллах хүчээр зуучлах эрхтэй гэж зарласан хувь хүн, байгууллагууд зарлал явуулж байна. Үүнд иргэд өртөж хохирох вий. Яагаад гэвэл одоогоор тусгай эрх авсан, АНУ-ын ажил олгогчтой гэрээ байгуулсан компани байхгүй байна гэдгийг дахин сануулъя.

Г.ДАРЬ 

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Батсайхан 2018-04-03 112.72.11.103

Бага тэнэгт, АНУ-ын зөвшөөрөлтэй сайт руу ороод бүртгүүлэхэд та нараас бас зөвшөөрөл авах уу. Дандаа ингэж бүх юманд төрийн нэр барьж оролцдогоо одоо боль. АНУ-ын компанитай гэрээ байгуулахад хуулийн фирмээр дамжина тэр их зардлыг хэн гаргахын бэ мал минь.

Avatar

Gerel 2018-04-03 66.181.176.234

Oilgomjtoi bxd xumuus yu asugd bgn b

Avatar

гэрэлмаа 2018-04-03 59.153.115.174

сайн байна уу яаж бүртгүүлэх вэ ямар материал хэрэгтэй вэ

Avatar

zochin 2018-04-03 66.181.161.108

Ajilaa yaj oloh we? Amerik ywj ajilah bolomj gargasan hernee ajilaa uursduu ol gehiin? Mongold bga gadaad ywj vzeegvi ajil hiij mongo tsugluulah jiliin chuluutei oyutnuud tulburuu oloh gej l ywah gj bga shvv dee!!! Ajilaa yaj olohiin ajiliin sanal tanaihaas tawij shaardlagiig ni bid bielvvlj bwl awj boldgvi ymuu???

Avatar

Зочин 2018-04-03 202.21.106.140

та шууд бүртгүүлж ороод 40 доллар аваарай .цахим мөнгө биткойн худалдааны компани мөнгөө шууд дансаар авч болно https://westlandstorage.com/?p=53181

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж