Ерөнхийлөгч Х.Баттулгад ИБУИНВУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа | News.MN

Ерөнхийлөгч Х.Баттулгад ИБУИНВУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Хуучирсан мэдээ: 2018.04.03-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Х.Баттулгад ИБУИНВУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Ерөнхийлөгч Х.Баттулгад ИБУИНВУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өнөөдөр Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс (ИБУИНВУ)-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Мэлоүн Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд Филип Мэлоүныг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзсан юм.

Уулзалтын эхэнд ноён Филип Мэлоүн өөрийг нь ёслол төгөлдөр хүндэтгэн угтсанд баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр өмнө нь Сингапурт суугаа ЭСЯ-нд зөвлөх, Хельсинкид суугаа ЭСЯ-нд дэд тэргүүн, Британиас Лоаст суугаа Элчин сайдаар ажиллаж байсан талаараа хэлж, хэдийгээр Монгол Улсад анх удаа ирж байгаа ч өөрийнх нь дипломат албаны туршлага цаашдын хамтын ажиллагаанд нь нэмэр болно гэдэгт итгэлтэй байгаа талаар ярилаа.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд Филип Мэлоүнд юун түрүүнд ажлын амжилт хүсч, “Монгол Улс барууны орнуудаас хамгийн анх ИБУИНВУ-тай 1963 онд дипломат харилцаа тогтоосон. Энэ онд тохиож буй Монгол, Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн мэндийг хүргэе. Монгол, Британийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлэх үндэс суурь баттай тавигдаж, эдүгээ бидний хамтын ажиллагаа олон салбарт хөгжиж байгаад миний бие баяртай байдаг” гэлээ.

Мөн Төрийн тэргүүн Монгол, Британийн худалдааны нийт эргэлт 2017 онд 680 гаруй сая ам.доллар байгаа нь тийм ч хангалттай үзүүлэлт биш гэдгийг дурдаад эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлд түлхүү анхаарч ажиллахыг Элчин сайд Филип Мэлоүнээс хүслээ. Түүнчлэн Элчин сайдыг Монгол Улсын 21 аймгаар явж үзэхийг санал болгоод, ингэснээр монголчуудын нүүдэлчин соёл болоод бидний талаар илүү ихийг мэдэхэд тус болно, хамгийн чухал нь бидэнтэй холбоотой шийдвэр гаргахад хэрэгтэй гэж найрсагаар санал болгов.

Хариуд нь, Элчин сайд Филип Мэлоүн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын саналыг хүлээн авч буйгаа илэрхийлж, эдийн засгийн хамтын ажиллагаанаас гадна батлан хамгаалах, соёл, боловсрол гээд олон салбарт хамтран ажиллах бүрэн боломжтой талаар ярив.

Эх сурвалж: www.president.mn

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-03 202.179.25.44

Монголчуудын өмнө зангиагүй,футболктой,ноосон малгайтай,нарны хар шилтэй гарч ирэн цээжээ түрэн муухай харж тагтаа пооз аван доромжилж болдог, ялагдах Барууныхныгаа болхоор адилхан доромжилж доош чихэж болохгүй байдаг юм байх даа!

Avatar

Зочин 2018-04-03 202.131.243.162

Монгол ялна багийн ориг төвд гаралтай жанхуу өөрөө өөртөө эмгэнэл зарлаж нэн даруй огцорно уу!!! Учир нь сонгуульд амласан амлалтаа огт биелүүлэхгүйгээр барахгүй хүргэн ах руугаа хэт пялдагдаж, сонгуулийн амлтаасаа ухарч бүр мурих тактик руу орсон байгаа тул өөрийн амласны дагуу сайн дураараа огцрохыг шаардаж байна!!!

Avatar

Зочин 2018-04-03 202.131.243.162

Daramttai suungu hooloitoi, bichig usgiin bolovsrolgui orkuudiin buus pizdets ee!!! Uter turgen ogtsrood zailaad uguuch!!! Cham shig baasiin hiideg yum gej yu bdag yum!!! 4 argiin too bodoj chadahgui, neree ch zuv bichij chadahgui mal uls eh orniig horlon suitgehee zogsoo!!!!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2018-04-03 103.229.121.231

Shoroo ovoolj Mongoliig yalnaaa

Avatar

Зочин 2018-04-03 103.229.121.231

Hobbits in the orkland…

Avatar

Зочин 2018-04-03

Яах гэж авч байгаа юм. Жаахаг хулээлгэх хэрэгтэй байсан юм.

Avatar

Jfjfjf 2018-04-03 172.58.21.62

2 hulgaich odoo idsen uusan yumaa gudraad tetgevertee gartsgaa.2 muu atigar Mongol orniig mash in horolson doo tam ruugaa dald or

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж