Хөрөнгө оруулагчид Төв аймагт чуулна

Хуучирсан мэдээ: 2011.08.18-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулагчид Төв аймагт чуулна

Төв аймгийн Зуунмод суманд наймдугаар сарын 30, 31-нд “Хөрөнгө оруулагчдын чуулган-2011” болох гэж байна. Төв аймгийн гадаад харилцаа, дэд бүтэц харьцангүй хөгжсөн гэж үздэг. Одоогоор олон улсын нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаа юм. Эдийн засгийн хөгжлийн гол салбар нь хөдөө аж ахуй, газар тариалан. Тиймд аймаг орон нутгийн онцлог, нөөц бололцоог дотооддоо төдийгүй гадаадын улс оронд сурталчилан таниулах зорилгоор Зуунмод суманд эл чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа юм. Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үндэсний хороо, Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг зэрэг байгууллагуудтай хамтран хийх чуулганыг зохион байгуулна. Арга хэмжээнд төв аймгийн нөөц боломжинд тулгууран үйлдвэрлэл, мал аж ахуй, газар тариаланг эрчимжүүлэх чиглэлээр 12 төсөл сонгон шалгаруулаад байна. Хөрөнгө оруулалтад оролцохоор гадны харилцаат мужууд болон 20 гаруй аж ахуй нэгж байгууллагуудад санал хүргүүлээд байгаа гэнэ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж