АХБХ-ны "В" ангиллын дасгалжуулагчийн сургалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.04.03-нд нийтлэгдсэн

АХБХ-ны "В" ангиллын дасгалжуулагчийн сургалт эхэллээ

АХБХ-ны "В" ангиллын дасгалжуулагчийн сургалт эхэллээ

Азийн Хөлбөмбөгийн Холбооны дасгалжуулагчийн хамгийн өндөр зэрэглэлүүд болох ‘А’, ‘В’ ангиллын дасгалжуулагчийн сургалтууд өчигдөр /04.02/ нэгэн зэрэг нээлтээ хийлээ.

Онолын хичээл нь МХБХ-ны байранд, практик дасгалууд нь Төв цэнгэлдэх хүрээлэнд болж буй АХБХ-ны ‘В’ ангиллын дасгалжуулагчийн сургалтыг Иордан улсын иргэн АХБХ-ны сургагч багш Зиад Акоубе удирдан явуулж байна. Чансаагаараа ‘А’ зэрэглэлийн дараа орох ‘В’ ангиллын дасгалжуулагчийн сургалтад 14 оролцогч оролцож байгаа юм. Дөрөвдүгээр сарын 22-ны өдрийг хүртэл үргэлжлэх ‘В’ ангиллын дасгалжуулагчийн сургалтад хамрагдаж буй оролцогчдод амжилт хүсье.

Эх сурвалж: МХБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж