АХБХ-ны “А” ангиллын дасгалжуулагчийн сургалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.04.03-нд нийтлэгдсэн

АХБХ-ны “А” ангиллын дасгалжуулагчийн сургалт эхэллээ

АХБХ-ны “А” ангиллын дасгалжуулагчийн сургалт эхэллээ

Азийн Хөлбөмбөгийн Холбооны дасгалжуулагчийн хамгийн том зэрэглэл болох “А” ангиллын дасгалжуулагчийн сургалтын хоёрдугаар шат өчигдөр МХБХ-ны байранд эхэллээ.

Жилийн өмнө манай улсад АХБХ-ны “А” ангиллын дасгалжуулагчийн сургалтын эхний шатыг удирдан явуулсан АХБХ-ны сургагч багш, Ираны ХБХ-ны Техникийн захирал Мортеза Мохасес энэ удаад ч мөн сургагч багшаар ирээд байна. Өнөөдрөөс эхлэн 04 сарын 13-ийг хүртэл болох “А” ангиллын дасгалжуулагчийн сургалтад 21 дасгалжуулагч оролцож байгаа юм.

“А” ангиллын дасгалжуулагчийн сургалтын хоёр дугаар шатны дараа АХБХ-ны хамгийн өндөр зэрэглэлийн дасгалжуулагч болох хүмүүсийн нэр тодорхой болох учраас оролцогчид төдийгүй МХБХ ач холбогдол өгөн ажиллаж байна. Дээд лигийн болон үндэсний шигшээ баг удирдах эрх бүхий дасгалжуулагч болохын төлөө хичээж буй дасгалжуулагчдад “А” ангилалтай болохыг хүсэн ерөөж, амжилт хүсье.

Эх сурвалж: МХБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж