Хүчирхийллийн эсрэг жагссан эмэгтэйчүүд цаазын ялыг дэмжихгүй гэв | News.MN

Хүчирхийллийн эсрэг жагссан эмэгтэйчүүд цаазын ялыг дэмжихгүй гэв

Хуучирсан мэдээ: 2018.04.03-нд нийтлэгдсэн

Хүчирхийллийн эсрэг жагссан эмэгтэйчүүд цаазын ялыг дэмжихгүй гэв

Хүчирхийллийн эсрэг жагссан эмэгтэйчүүд цаазын ялыг дэмжихгүй гэв

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Дахин тэвчихгүй” нэртэй тайван жагсаалыг зохион байгуулсан долоон эмэгтэйн төлөөллийг Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр (2018.04.03) Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Уулзалтад хүрэлцэн ирсэн О.Анхмаа, А.Амаржаргал, О.Бодьханд нар “Сүүлийн гурван жилийн хугацаанд үйлдэгдсэн хүчингийн гэмт хэргийн тоо өссөн байна. Түүний дотор хүүхдийн эсрэг хүчингийн гэмт хэрэг 46 хувь эзлэх болсонд ихээхэн сэтгэл эмзэглэж байна” гээд, энэ асуудалд УИХ-ын дарга та анхаарлаа хандуулж, Эрүүгийн хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах бидний хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү гэв.

Тэдний зохион байгуулсан тайван жагсаалд Улаанбаатар хотын 20000 орчим иргэн оролцож, Эрүүгийн хууль тогтоомжид оруулах нэмэлт өөрчлөлтийг дэмжиж 15590 хүн гарын үсгээ зурсан байна.

Эхчүүд, эмэгтэйчүүдийн төлөөлөл “Бид цаазын ялыг сэргээхийг дэмжихгүй байгаа. Харин бага насны хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд бүх насаар нь хорих болон өршөөл, уучлалд хамруулдаггүй байхыг хүсэж байна” гэв.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд тайван жагсаал зохион байгуулж, сэтгэл зовоосон эмзэг асуудлаар чухал санаачилга гаргасныг сайшаагаад, холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хууль, журмын хүрээнд аль болох олон талаас нь судалж, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.

Тэд санал болгож буй төсөлдөө Нэгдүгээрт: Монгол Улсын Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.4-т “Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн, энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс 20 жил хүртэл хугацаагаар, эхсүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ” гэж заасныг өөрчилж “Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн, энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол бүх насаар нь хорих ял шийтгэнэ” гэх,

Хоёрдугаарт: Монгол Улсын Эрүүгийн хуулийн 6.14.2-т “Энэ хуульд заасан хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй” гэх заалтад бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэг гэж нэмэх

Гуравдугаарт: Монгол Улсын Эрүүгийн хуулийн 12.5-д Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэн” гэх заалтын ялын санкц дахь мөнгөн торгуулийг халж, зөвхөн биеэр эдлэх ял болгон өөрчлөх, хохирогчийн насны хязгаарыг олон улсын жишгээр 16-18 нас болгон өөрчлөх саналыг дэвшүүлжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-03 202.21.110.94

Тэгвэл тэнэг хүүхнүүд хүчиндүүлээд явж байх нээ. Монгол улсын ерөнхийлөгч цаазын ялыг сэргээх нь туйлын зөв. Цаазын ялыг дэмжихгүй гээд солиороод байхын оронд тэр хүчэрхийлэлээ яаж зогсоох гээд байгаа үр удмаар нь [Хориотой Үг] донтонгууд хүчиндэж байгааг энэ Энхболдтой уулзаж байгаа хоёр мэдэхгүй л байхгүй юу? Та хоёр УИХ-ын гишүүн нэг нөхөр байгаа тэрэнтэй уулзахгүй яасан юм бэ? тэр бандааш та хоёрт бодитоор нь харуулна. дараа нь та хоёр цаазын ялыг хүснэ.

Avatar

Zochin 2018-04-03 103.9.88.210

ЦААЗЫН ЯЛ ДЭМЖИГДЭХГҮЙ БОЛ ШУУД ЦУСАН ӨШӨӨ АВДАГ БОЛОХ ЁСТОЙ ШҮҮ

Avatar

455675 2018-04-03 84.109.241.24

Торийн ондорлогуудийг хараад ямар хумуус болж жужиглэж байгаа юм бол?

Avatar

Зочин 2018-04-03 202.179.27.17

яахлаараа хүүхэд хүчин хийсэн нөхрийг бид нарын татварын мөнгөөр насаар нь тэжээх ёстой гэж. Үндсэндээ хүчин хийхиийг нь дэмжиж өөгшүүлж байна гэж ойлгогдож байна Яасан тэнэг бүсгүйчүүд вэ Та нар эцсээ хүртэл үнэнч явал даа наад эхлүүлсэн ажлынхаа төлөө

Avatar

зочин 2018-04-03 64.119.26.96

Ажил хийвэл дуустал цаазын ял өгөх хэрэгтэй юун насаар нь хорих вэ больж үз.Та нарын охин үрийг хэн нэгэн балмад этгээд хүчирхийлчихсэн байхад яахав хүний эрх би гэгээрсэн хүн үүнийг насаар нь хорьчих гомдол байхгүй гээд суух уу өөрсдийн бие дээрээ бодож сур.

Avatar

98888171 2018-04-03 49.0.137.118

"ENTER" ДУУДЛАГЫН КОМПЬЮТЕР ЗАСВАР
Ажлын байран дээр болон хаягаар компьютерийн техник хангамж болон программ хангамжийн бүх төрлийн гэмтэлийг оношлож чанартай засварлана, форматлана. Мэргэжлийн болон бусад бүх төрлийн программ, тоглоом гэх мэт бүх төрлийн зүйлс суулгана. Оригнал вирусны програмуудаас компьютерийн үзүүлэлтэнд нь тохируулан суулгана, вирус арилгана.
– Принтер таниулна:,
– Wifi-Switch тохируулна.
– Устсан файл сэргээнэ.
– Гэрээр компьютерийн анхан, дунд, гүнзгий шатны хичээл заана.
Албан байгууллага, айл өрх, интернэт кафетай хамтран ажиллана.
Mанай засвар үйлчилгээний давуу тал нь оригнал программаар үйлчлэхээс гадна компьютерт шаардагдах бүхий л зүйлсээр чанартай үйлчилдэгт оршино.Баталгаа өгнө.
Холбоо барих утас:98-888-171

Avatar

зочин 2018-04-03 182.160.3.102

энэ асуудалыг битгий АН,МАН гээд улс төржүүлээд баЙ.энэ ч улс төрийн тогтолцоо, хариуцлага, хувь хүний хүмүүжил, ухамсар, өссөн орчин, [Хориотой Үг] мунаг сэтгэл,юм үзээгүй гэнэт албан тушаалд УИХ, ЗГ-ын гишүүн сайд дарга болонгуутаа эртний хаан ноён болчихсон юм шиг хөөрсөн тэнэгүүдийн хийж байгаа явдал шүү дээ.Хүүхэдийн хүчирхийлэлийн асуудал дээр "ТӨР ТӨМӨР НҮҮР, ТӨМӨР НУДАРГА" харуулах ёстой, мэдэрүүлэх шаардлагатай байна.

Avatar

захиалага биш 2018-04-03 103.229.122.184

баярлалаа!

Avatar

ээж 2018-04-03 182.160.3.102

бүх насаар гэдгийг шууд цаазаар авах болгох хэрэгтэй. бүх насаар гэж ял авчихаад эдэлсэнийг хэн баталж нотлох юм нэг мэдэхэд л гараад явчихсан байх вий. тэгээд ч өөдгүй юмнуудыг бидний татвар төлөгчдийн мөнгөөр бүх насаар нь тэжээх үү. Үр хүүхэдүүдээ хүчиндүүлж алуулчихаад эцэг эх, ах дүү, эмээ өвөө, хамаатан садан ажиллаж байж олсон мөнгөөрөө/ татвар төлсөн/ тэжээх үү.16-18 нас нь болж байна.дээрхи санааг оруулаад батлагдчихвал Дэмжиж байна.

Avatar

Зочин 2018-04-03 103.229.121.231

60 terbum iig bosgoj Mongoliig yalnaaa

Avatar

зочин 2018-04-03 202.70.38.34

ерөнхийлөгчийн зөв. Манайханд хууль байх хэрэгтэй. Цадигаа алдаад байна шүүдээ энэ улс орон хүн амьтан хэцүүдлээ. Хууль хэрэгтэй

Avatar

Зочин 2018-04-03 103.9.91.40

За даа монголын хууль 3 хоног гэдэг биз.
бүх насаар нь хорьсугай гэчээд 3 жилийн дараа сулалж чадах л улс орон шүү дээ. Зүгээр л тамруу нь явуулчвал ял завшчих вий гэж зовох юмгүй шдээ.

Avatar

дэмжиж байна 2018-04-03 43.228.130.230

маш зөв санал байна, эн тэргүүнд 12-14 нас, 14-16 нас гэж өөрчлөх нь маш зөв

Avatar

Зочин 2018-04-03 103.57.94.241

Дэмжиж байнаа. Сайн байсан шүү БҮСГҮЙЧҮҮДЭЭ.

Avatar

Зочин 2018-04-03 59.153.115.250

Hunii zowlon deer 1 jagsaal hiilee geed ta nar ingej dawarch bolohgui shu. Erunhiilugchtei uulzahgui UIH dargatai uulzana gedeg chin hen tsaan n bgaa n todorhoi l yum bna. ERUNHIIDUU BOL ERUNHIILUGCHIIG ESERGUUTSEJ BNA GESEN UG YUM BNA>

Avatar

Зочин 2018-04-03 103.57.94.241

Тэнэг орк вэ. Нөгөө МОНГОЛ ЯЛНА гээд хуцаад байсан нөхдийн нэг нь байна даа тэ

Avatar

Зочин 2018-04-03 59.153.115.250

Chinii 1.8 sartai huuhdiig huchindsen bol chi yaah bsiin. Buh nasaar n hori enee teree geed h*****d bhuu

Avatar

Зочин 2018-04-03

yu khiiji buygaa sayn medekhguy , yuny tuluu yawaagaa medekhguy awgaychuud bayna daa , khuchirkhiileliin esreg gechikheed tatwaryn munguur tejeelgekh yum yariad suuji baydag , yasan chi ambitstay yum be dee .

Avatar

cochin 2018-04-03 202.180.220.186

ингэж асуудлыг шийдэх шийдэлтэй нь оруулж байгаа нь мундаг байна шүү дэмжиж байна

Avatar

DGG 2018-04-03 66.181.178.53

Хүүхэд хүчирхийлснийх нь төлөө улс насаар нь тэжээх юм уу? Түмний нүдэн дээр дүүжлэн хорооно гэж оруулах хэрэгтэй ш дэ.

Avatar

Зочин 2018-04-03 202.131.242.254

Ухаалаг.

Avatar

Зочин 2018-04-03

Хүүхэд хүчирхийлсэн этгээдийг цаазалдаг болгох хэрэгтэй. Бүх насаар нь хорино гэдэг чинь тэр хүнийг тэжээнэ, харгалзана гээд зөндөө зардал гарч байгаа шдээ. Ийм юманд зардал гаргах хэрэггүй.

Avatar

зочин 2018-04-03 202.131.225.150

энэ АН-ынхан гудманд гарч хийх ажилгүй байгаа болохоор ийм их хүчингийн хэрэг гарч байгаа юм. тэд л ийм юм хийж байгаа

Avatar

Зочин 2018-04-03 66.181.184.226

Дэмжиж байна.

Avatar

Irgen 2018-04-03 122.201.25.130

Demjij bna

Avatar

Зочин 2018-04-03 202.131.7.98

Shuud tsazaar awah heregtei

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж