Хойд Америкийн Үндэсний Хоккейн Лиг (ҮХЛ) буюу NHL-н 2017-2018 оны улирлын тоглолт өндөрлөж байна. Өнөө өглөө Флорида мужийн Санрайз хотын “BB&T центр” ордонд талбайн эзэн Флорида Пантерс болон Каролина Харрикейнс багуудын тоглолт боллоо. Энэ тоглолт хоёр багийн хувьд аль алинд нь чухал ач холбогдолтой, плэй-оффын эрхийн төлөөх тоглолт байсан юм. Учир нь хоёр баг бүсдээ плэй-оффын төлөө өрсөлдөж байгаа.
Хоёр багийн тоглолтын эхний үед талбайн эзэд 2-1 харьцаатай тэргүүлсэн. Харин 2-р үед зочин багаас Д.Райан тэнцээний гоолыг оруулсан ч шийдвэрлэх 3-р үед А.Петрович хожлын гоолыг оруулсан. Ийнхүү тус тоглолтонд ялалт байгуулсан Флорида плэй-оффын эрхийн төлөөх аялалаа цааш үргэлжлүүлэх болсон бол Каролина плэй-оффын гадна үлдлээ. Каролина Харрикейнс багийн хувьд сүүлийн 9 улирал дарааллан плэй-оффт шалгарч чадсангүй.
Б.БЯМБАБАЯР