Эзэнгүй хашаанд ахуйн газ үнэрлэж, мансуурсан залуусыг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2018.04.03-нд нийтлэгдсэн

Эзэнгүй хашаанд ахуйн газ үнэрлэж, мансуурсан залуусыг шалгаж байна

Эзэнгүй хашаанд ахуйн газ үнэрлэж, мансуурсан залуусыг шалгаж байна

Баянзүрх дүүргийн  27-р хорооны нутаг дэвсгэрт өчигдөр /2018.04.02/-ны оройн 23 цагийн орчимд хэсэг залуус ахуйн газ үнэрлэн мансуурч байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Тодруулбал, тус дүүрэгт оршин суух 19 настай, эрэгтэй А, Э, 18 настай Г болон Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягтай 14 настай, эрэгтэй О нар нь эзэнгүй хашаанд мансуурсан байдалтай байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлж, тэдний үйлдлийг таслан зогсоожээ. Одоогоор уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Өнгөрсөн онд улсын хэмжээнд 32259 гэмт хэрэг бүртгэгдсэнээс насанд хүрээгүй хүүхэд  үйлдсэн гэмт хэрэг 948 байгаа нь нийт гэмт хэргийн 2.9 хувийг эзэлсэн. Мөн хүүхэд өртөж хохирсон 1757 гэмт хэрэг бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 5.5 хувийг эзэлж байгаа юм. Иймд цагдаагийн байгууллагаас хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хүүхэд хамгаалал” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.  Түүнчлэн эцэг эхчүүдэд өсвөр насны үр хүүхдүүддээ цаг гаргаж, тэдэнд тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөлөө. 

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж