Хятадын онгоц тээгч ямар байх вэ?

Хуучирсан мэдээ: 2011.08.18-нд нийтлэгдсэн

Хятадын онгоц тээгч ямар байх вэ?

Өнгөрсөн зургадугаар сарын эхээр Хятадын ардын чөлөөлөх армийн Жанжин штабын дарга Чэнь Биндэ Сянганы «Сянган шанбао» сонинд тусгай ярилцлага өгөхдөө «Онгоц тээгч хөлгийг хийж байна. Хийж дуусгаагүй байна. Бэлэн болсон цагт нь л ярилцья» гэсэн юм. Энэ бол Хятадын цэргийн өндөр тушаалтан БНХАУ нисэх онгоц тээгчийг байгуулж байгаа тухай анх удаагаа хүлээн зөвшөөрсөн хэрэг байлаа.

Өдгөө дэлхийн дөнгөж есөн орон том, дунд, жижиг янз бүрийн ангиллын нисэх онгоц тээгч хөлгүүдтэй. Харин Хятад ямар нисэх онгоц тээгчтэй болох вэ? Далайн том гүрний хувьд Хятадад дунд ангиллаас том хөлөг шаардлагатай.

Онгоц тээгч хөлөг хийдэг улс орнууд аль улс шилдэг вэ гэдгээр үргэж маргалдаж ирсэн юм. Энэ асуудал нь улс орны эдийн засаг ба шинжлэх ухаан, техникийн  хүчин чадлаас гадна нисэх онгоц тээгчийг үйлдвэрлэгч орнуудын стратеги болон улс төрийн нөхцлөөс бас хамаарна. Энэ асуудлыг анхааралтайгаар авч үзэхэд онгоц тээгчийн хэмжээ нь эхний ээлжинд улс орны цэргийн болон тэнгисийн стратегиас хамаатай  болж байна. Хоёрдугаарт улс орны хүчний нэгтгэл, цэргийн зардал нэн түрүүнд тэнгисийн цэргийн флотын зардлын хэмжээ нь чухал. Гуравдугаарт онгоц тээгчийн хэмжээ нь улсын болон цэргийн удирдлагын шийдвэрээс хамаатай. Үүний зэрэгцээ цэргийн хөлөг онгоцны хэмжээнд улсын гидрологи, геологийн нөхцөл байдал чухал.

Дээр өгүүлсэн шаардлагаас харвал ирээдүйн далайн гүрэн Хятадад том онгоц тээгч хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд батлан хамгаалахын зардал нь улс орны батлан хамгаалахын цогц хүчний хамт өсч байна. Энд Хятадын байнга өсч байгаа улсын болон далайн сонирхлыг нэмэх хэрэгтэй. Хятад импорт ба экспортын барааны 90 гаруй хувийг далай тэнгисээр зөөдөг. Үүнтэй холбоотойгоор Хятад ирээдүйд том хэмжээний онгоц хийхийг төлөвлөх хэрэгтэй байх.

Хоёр онгоц тээгч болон илүү том болон дунд ангиллын хөлөг хийж ашиглах нь дэлхийн болон бүс нутгийн том гүрний сонголт юм.  Үүнтэй холбоотойгоор НҮБ-ын байнгын таван гишүүний нэг болон дэлхийн хоёр дахь том эдийн засгийн хувьд мөн дэлхийн өмнө хариуцлага үүрэх, улс орны эв нэгдлийг хангах ба далайн сонирхлыг хамгаалах  үүднээс Хятад онгоц тээгч салбард туршлагажих нь чухал.

БНХАУ оюуны өмчийн бие даасан бүрэн эрхтэй, “тэнгис далайн эзнийг” заавал төлөвлөн байгуулна. Нисэх онгоц тээгчийг зохион бүтээж хийх нь үйл ажиллагааны нарийн ээдрээтэй систем. Нисэх онгоц тээгчийг үйлдвэрлэхдээ Хятадад шинэчлэл хийн ийм төрлийн хуучин цэргийн хөлгийн үндсэнд шинэ төхөөрөмж нэмэх шаардлагатайгаас гадна шинэ технологийг хэрэглэх мөн бүтээх туршлагыг нь байнга судлан үзэж суралцах ёстой. Гэхдээ хятадуудын чадварыг анхааралгүй үлдээж болохгүй.

Байлдааны машинууд нь нисэх онгоц тээгчийн цөм юм. Бусад орнуудын үйлдвэрлэлийн туршлагаас харахад байлдааны машиныг богино хугацааны дотор бүтээхийн тулд технолигид нь цөмрөлт хийх ёстой учраас онгоц тээгчийн байлдааны машинуудыг гол төлөв худалдан авдаг. Гадаадын байлдааны машинуудыг татах үндсэн дээрээ Хятад өөрийн тэргүүн зэрэглэлийн машинуудыг бүтээх чадвартай.

Хятадын байлдааны машинуудын хөөрч буух эхний арга барил нь Оросын нисэх онгоц тээгч крейсер «Адмирал Кузнецов»-тай нэн түрүүнд адилхан байсан. Гэтэл эдгээр арга барил нь одоо хуучирсан. Урт хугацааны ирээдүйгээ тооцоход  Хятадын нисэх онгоц тээгч дээр уурын болон цахилгаан соронзонгийн катапультууд байх ёстой болж байна.  

Цахилгаан төхөөрөмжийн хувьд асар олон тооны суурь давцангуудад байлдааны хүчийн барих нөлөөг үзүүлдэг. Ийм төрлийн хөлөг онгоц бүтээх ирээдүйдээ Хятад энэ асуудалтай яиагт тулгарч ирнэ. Тиймээс одоо бэлэн хийсэн цахилгаан тоног төхөөрөмжүүдийг ашиглаад дараа нь түүнийг судлан эрчим хүчний өөр эх сурвалжуудыг тухайлбал, цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийн технологи зэргийг бүтээх хэрэгтэй болж байна. Нефтийн импорт нь улам ихэсч байгаа орны хувьд цөмийн эрчим хүчийг дунд ба том хөлөг онгоцнуудад ашиглах нь хэрэгтэй сонголт гарч ирж байна.

Нэг нисэх онгоц тээгчийг бүтээхэд асар их мөнгө, нарийн технологи, сургалт, цэргийн хүчин хэрэгтэй. Гэхдээ энэ бүх нөхцөл байдлыг тооцон үзэхэд хамгийн гол хүний хүчин зүйл болно. Учир нь хүн зэвсгийг эзэмшигч, дайн тулааны арга боловсруулагч. Тиймээс Хятадын ардын флот шинэ эриндээ орохдоо мэргэжилтнүүдийн бүлгийг бий болгон хүмүүжүүлэхэд онцгой анхаарлаа хандуулах хэрэгтэй болжээ. БНХАУ-ын Тэнгисийн цэргийн флотын боловсон хүчний дарга Ся Пин далайн цэргийн мэргэжилтнүүдийн асуудлаар ярилцсан ажлын зөвөлгөөн дээр Тэнгисийн флот хэдэн мянган цэргийг усан онгоцнууд, шумбагч онгоцнуудад хуваарилан ажлаа амжилттай дуусгахад шинэ тоног төхөөрөмжийг эзэмших болон цэргийн сургуулилалтад орох үечилсэн  боломжийн баталгаа болж байна гэсэн юм.

“Жэньминь Жибао”, зохиогч Ли Зе,
/Тэнгисийн цэргийн асуудал эрхэлсэн судалгааны
институтын шинжлэх ухааны ажилтан/
Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж