АН-ын бүлэг хуралдаж байна | News.MN

АН-ын бүлэг хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2018.04.03-нд нийтлэгдсэн

АН-ын бүлэг хуралдаж байна

АН-ын бүлэг хуралдаж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2018.03.04/ ээлжит бусаар хуралдаж байна. Намын бүлгийн хуралдаанаар УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар байр сууриа нэгтгэхээр болсон байна. Мөн цаг үеийн үүсээд байгаа зарим асуудлыг хэлэлцэж байна. Тухайлбал, намрын чуулганы завсарлаганаар үүсээд байсан   “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь, “Оюутолгой” төсөлтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байгаа аж. 

УИХ-ын хаврын  чуулган дөрөвдүгээр сарын 5-ны өдөр буюу ирэх пүрэв гаригт нээлтээ хийх юм. Намын бүлгүүд хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүд дээр байр сууриа нэгтгэдэг уламжлалын дагуу ийнхүү Ардчилсан намын бүлэг хуралдаж байгаа гэв. 

Ш.ОЧ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-03 66.181.186.222

амжилт

Avatar

Зочин 2018-04-03 66.181.186.222

Хүүхдийн 20000 төгрөгийг хүүхэд бүртээ ялгалгүй олгож өгмөөр байна аа, ялгаад хаячихсан хүүхдийн 20000 төгрөгийг нөхүүлж олгуулж өгөөч гэж хүсмээр байна аа ингэж хүүхдийн сэтгэл зүйгээр тоглож болохгүй шүү дэ энэ талаар та бүхэн ман намд сайн хэлж өгмөөр байна ман нам хүүхэд бүртээ ижил тэгш өгнө гээд л амлаад байсан да, мөн ахмадын тэтгэвэрийг 2019 онд нэмж өгмөөр байна 27-хон мянган төгрөг хаанаа ч хүрэхгүй байна, тэгээд ч ахмадын тэтгэвэрийг үе шаттай нэмэгдүүлнэ гэж амлаж 65 суудал аваа биз дэ энэ амлалтыг нь сануулж хэлж өгөөч гэж хүсмээр байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж