Хятад анх удаа Олон улсын импортын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааны хурал зохион байгуулахаар мэдэгдсэн. Хурал ирэх арваннэгдүгээр сарын 5-10-ны хооронд Шанхай хотноо болох юм. Тэгвэл Грекийн Аж үйлдвэрийн газар Афин хотноо тус арга хэмжээг дэмжсэн хурлыг гуравдугаар сарын 29-нд зохион байгуулжээ. Уг хуралд Грекийн төр засгийн удирдах албан тушаалтан хийгээд нөлөө бүхий 100 орчим хүн оролцсон байна. Ийн Грек улс Хятадыг дэмжиж буйгаа илэрхийлсэн аж.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ