Солонгос хэлний шалгалтын талаар мэдээлнэ

Хуучирсан мэдээ: 2011.08.18-нд нийтлэгдсэн

Солонгос хэлний шалгалтын талаар мэдээлнэ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас БНСУ-д гэрээгээр ажиллахаар бүртгүүлсэн 10.000 шахам иргэдээс Солонгос хэлний төвшин тогтоох шалгалт (KLPT) авахтай холбоотой асуудлаар өнөөдөр 12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийхээр болжээ. Энэ үеэр хэлний шалгалтын хугацааг зарлаж, шалгалт өгөхдөө юуг анхаарах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх аж. БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг  өнгөрөгч долдугаар сарын 26-28-нд орон даяар явуулж, энэ хугацаанд 10 мянга орчим иргэн бүртгэлд хамрагдсан билээ. Эдгээр иргэдээс хэлний шалгалт авч, 5000 орчим иргэнд БНСУ-д гэрээгээр ажиллах эрх олгох юм.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж