С.Даваасүрэн: Хөрөнгийн зах зээлд эрэлт байна | News.MN

С.Даваасүрэн: Хөрөнгийн зах зээлд эрэлт байна

Хуучирсан мэдээ: 2018.04.03-нд нийтлэгдсэн

С.Даваасүрэн: Хөрөнгийн зах зээлд эрэлт байна

С.Даваасүрэн: Хөрөнгийн зах зээлд эрэлт байна

Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнгээс дараах тодруулгыг хийлээ.


-Банк бус санхүүгийн салбарт нөхцөл байдал ямар байна вэ. Энэ онд хийх гол ажил юу вэ?

-Банк бус санхүүгийн байгууллагын хувьд 2017 онд нийт хөрөнгө 20 гаруй хувиар өссөн үзүүлэлт гарсан. Тухайлбал, хадгаламж зээлийн хоршоодын хөрөнгө сүүлийн 10 жилд хамгийн өндөр буюу 35 хувиар, даатгалын салбар 20 орчим хувиар, үнэт цаасны зах зээл дээр үнэлгээ гэж байдаг, сүүлийн 26 жилийн түүхэн дэх хамгийн дээд төвшин буюу өмнөх оныхоос 66 хувиар өсч 2.4 их наяд төгрөгт хүрсэн. Энэ бүгдээс үзэхэд банк бус санхүүгийн салбарт тодорхой сэргэлт гарч байна.

Сэргэлтэд тулгуурлаад 2018 онд санхүүгийн зах зээлд гарч байгаа бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, шинэ бүтээгдэхүүн гаргах, бүтээгдэхүүн үйлчилгээгээ ард иргэдэд хүртээмжтэй болгох, оролцогч санхүүгийн байгууллагынхаа үйл ажиллагааг чадавхжуулахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Хадгаламжийн хувьд даатгалд хамруулах үйл ажиллагаануудаа цэгцэлнэ.

Санхүүгийн салбар нэг тулгууртай банк гэсэн давамгай бүтэцтэй байсан бол гурван тулгууртай болгох тулгуур бодлогоо гаргаж байна. Өөрөөр хэлбэл, даатгалын салбар, үнэт цаасны зах зээл, банк гэсэн гурван тулгууртай явахад тэнцвэртэй зохистой хөгжлийг хангана. Эдийн засагт өсөлт ажиглагдаж байгаа үед санхүүгийн салбараа олон тулгууртай болгох нь энэ хэмжээгээр нөөцийн үр ашигтай хуваарилалт хийх, ард иргэдэд санхүүгийн үйлчилгээгээ бүрэн дүүрэн хүртэх боломжийг нэмэгдүүлдэг.

Мөн төрийн томоохон аж ахуйн нэгжүүдийг хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалж, хөрөнгийн зах зээл дээр актив гаргах үйл ажиллагаанд оролцож байгаа. Төрийн өмчит хувьцаат компанийг хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлах жишиг дэлхий нийтэд түгээмэл байдаг. Манайд дөрвөн гол давалгаа явж ирлээ. Үечилбэл 1990-1995 он, 1990-ээд оны дунд үе, 2000 оны эхэн үе, өнөөдөр эргээд төрийн өмчит компанийг хувьчлахад анхаарал хандуулж байна. Ингэхдээ хувьчлалыг хэрхэн үе шаттай, иргэдэд хүртээмжтэй байлгах вэ гэдэг асуудлыг ярилцаж байна.

-Хөрөнгийн зах зээлд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд Санхүүгийн зохицуулах хороо юу хийж байна вэ. Өнгөрсөн хугацаанд гарсан зарим нэг алдаа бол иргэд хөрөнгийн зах зээлд оролцлоо ч ашиг хүртэж чадаагүй нь эргээд банкны салбарт хөрөнгөө байршуулахад хүргэв үү гэдэг дүгнэлт хийхэд хүргэдэг?

Өнөөдөр иргэдийн 98 хувь нь хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй байна. Гэвч хоёр хувь нь л хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаанд оролцдог. Хөрөнгийн зах зээл дээр оролцох иргэдийн итгэлийг сэргээх шаардлага бий. Итгэлийг нь сэргээхийн тулд хөрөнгийн зах зээлд шинээр гарч ирж байгаа бүтээгдэхүүнүүд найдвартай байх ёстой юм. Тэгж байж хөрөнгийн зах зээлийн талаар зөв мэдээллийг иргэд авна. Хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаанд оролцох нь бусад үйл ажиллагаанаас илүү ашигтай, хадгаламжид мөнгөө хадгалснаас илүү ашигтай байна  гэдгийг ойлгуулах нь чухал болсон. Нийлүүлэлт талаасаа компаниуд хөрөнгийн зах зээлийг сонирхоод, олон нэр төрлийн бүтээгдэхүүн бий болохоор хэрэглэгчид түүнийг авах, хувьцаа, бонд болгон буцаан арилжих боломжтой.

Өнгөрсөн 2017 онд Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгийн зах зээлд хоёр IPO, нэг бондын зөвшөөрөл олгосон. Үүнээс хамгийн амжилттай болсон IPO нь “ITOOLS” компанийн IPO-гийн захиалга 200-300-гаар давж биелсэн. Мөн “Сүү” ХК-ийн бонд амжилттай арилжаалагдсан. Энэ нь хөрөнгийн зах зээлд тодорхой хэмжээний сэргэлт бий болж байгаагийн тодорхой жишээ юм.

Он гарсаар “Лэнд МН” банк бус санхүүгийн байгууллага IPO гаргалаа. Зах зээлд захиалга нь 6-7 дахин давж биелсэн. Тиймээс хөрөнгийн зах зээлд эрэлт байна. Энэ хэмжээгээр нийлүүлэгч компаниуд ч эрэлтийн тэнцвэрийг нь зөв хангаж, зах зээлд шингээх тал дээр Санхүүгийн зохицуулах хороо бодлогоо чиглүүлж ажиллах ёстой юм байна гэдэг нь харагдаж байгаа.

Дээр нь гадаадын улс орнуудын туршлага, манайтай түвшин ойр хөрөнгийн зах зээлтэй орнуудын туршлагыг судалж байна.

-Мөнгө хүүлэлт банк бус санхүүгийн байгууллагад хамгийн их гарч байна гэдэг шүүмжлэл олонтаа гардаг. Хүүг бууруулах механизм судалж байна уу. Банкны салбарынхан бол зээлийн хүүг бууруулахаар ямар ч байсан хууль эрх зүйн орчноо өөрчлөхөөс эхлээд зарим арга хэмжээг авч эхэлсэн?

-Өнөөдөр банк бус санхүүгийн байгууллагаас тусгай зөвшөөрөл аваад үйл ажиллагаагаа эрхэлж байгаа 530 гаруй байгууллага байна. Бид тогтмол газар дээр нь болон зайны хяналт хийдэг. Энэ үйл явцаас харахад хэвлэлээр бичээд байгаа шиг ч юм уу мөнгө хүүлэлтэд банк бус санхүүгийн байгууллагууд оролцож байгаа зөрчил илрээгүй. 

Зээлийн хүүг 2016 онтой харьцуулахад 2017 онд дундаж хүүгийн түвшин 0.6 хувиар буурсан.

Энэ нь дүрмийн санг өсгөх шийдвэр гарсантай холбогдож гарч байгаа үр дүн. Үндсэндээ зээлийн нийлүүлэлтийн хэмжээ өсөж, хүүгийн хэмжээ буурсан байгаа.

-Дүрмийн санг хэдээр тогтоосон билээ. Өнгөрсөн онд гаргасан шийдвэр бил үү?

-Санхүүгийн зохицуулах хороо өнгөрсөн онд банк бус санхүүгийн байгууллагын дүрмийн санг нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан. Дээрх шийдвэрийн хүрээнд 2016 оноос өмнө Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл аваад үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байсан банк бус санхүүгийн байгууллага ирэх дөрвөн жилийн хугацаанд дүрмийн сангаа нэмэгдүүлнэ. Шинээр байгуулагдаж байгаа банк бус санхүүгийн байгууллага Улаанбаатар хотод 2.5 тэрбум төгрөгөөр, хөдөө, орон нутагт 600 сая төгрөгөөр дүрмийн сангаа эхлүүлэх үүрэг хүлээсэн.

Г.ДАРЬ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-03 27.123.214.119

3 dugaar angillin huvitsaani neelt deer horongiin birj dr tsan tsohiod yvj bdag ni utgagui hereg shu

Avatar

Зочин 2018-04-03 150.129.140.219

лырөэ

Avatar

Зочин 2018-04-03 150.129.140.219

солиоч

Avatar

Зочин 2018-04-03 150.129.140.219

нэгийгээ дууриагаад л улаан хөх цэнхэр пиджак өмсөөд л форм

Avatar

Зочин 2018-04-03 150.129.140.219

тогтоол зассан хууль зөрчсөн гээд л энэ авгайг тв-ээр яриад байхийн байна ш дэ

Avatar

Unen yalna 2018-04-03 66.181.161.58

Ene hunii ajiliig harluulah gej tweeteer neg har avgai barhirch bgaa daa door ch bas ter l baahan hutssan baina

Avatar

Unen yalna 2018-04-03 66.181.161.58

Ene hunii ajiliig harluulah gej tweeteer neg har avgai barhirch bgaa daa door ch bas ter l baahan hutssan baina

Avatar

Үнэн 2018-04-03 59.153.114.202

Дэлхий үнэлээд байхад зарим нь жоохон юм уншиж толгойгоо цэнэглэл дээ. Амжилт хүсье. Зүтгээд байгаарай

Avatar

Fact 2018-04-03 202.179.24.191

Татвар төлөгчдийн мөнгө төлж үнэлүүлж байгаа шүү.

Avatar

Зочин 2018-04-03 86.187.169.127

МАН намын хүүхнүүд улаан пинжээк өмсөөд эхэлхээрээ л улс төрд хэт донтсоныг нь илтгээд эхэлдэг юм. Сарангэрэл гэж нэг авгай бүр салахгүй өмсөж байгаад сайд болсон, тэр бол бараг шөнө ч өмсөөд унтдаг байх.

Avatar

Sanhuu 2018-04-03 59.153.113.39

Ene gej salbartaa gologdson nuhur suuliin ued bainga interview ugch uuriiguu magttag bolloo. Sanhuugiin salbaryn yamar ch medleg turshlagagui, udirdah ajliin turshlagagui ene hun bagshaa hiigeed yavj baihad hangalttai. Chadaltai ch bagsh bish. Medeh humuus ni medne dee. Enkhbold dargyn nudee oloogui songolt. Uter turgen solih heregtei. Tegehgu bol ene baiguullaga, salbar ulam bur dampuurch suirlee.

Avatar

Кккк 2018-04-03 202.9.40.159

КкккКккк хөөрхий дөө их л ядарч яваа хүн байхнь, чамшиг юм холоо очиж хуцах биз, хийсэн юмтайхэлэх үгтэй хүндээ наад мундаг бүсгүй чинь, хүн бүрийг өөр шигээ бүү бод, даравчдалдайна булавч бултайна

Avatar

Иргэн 2018-04-03 43.228.131.114

Мэдлэг, ажлын туршлага гээд бүх талаараа салбарынхандаа гологдсон нөхөр дөө. Бүтэн 2 жил санхүүгийн зохицуулах хороог дампууруулж дууслаа. УИХ-аас шалгалт ороод ажлыг нь шалгаад эхлэхээр хэвлэлээр худлаа мэдээлэл тарааж, юм хийсэн болж харагдах гээд байгаа бололтой.

Avatar

hi 2018-04-03 202.9.40.159

za nuhduud mini heden tugrug avch huls ii bicheech hiij bna da, ene hun ard tumend heregtei hun, iim yum bichij bhaar uiliin uree nimgel

Avatar

Ganjaa 2018-04-03 172.58.142.176

Энийг англиас дөнгөж ирээд ЭЗС д багш байхад нь хэд хэдэн удаа тэнгэр харуулж, од тоолуулж байж билээ

Avatar

Зочин 2018-04-03 64.119.21.35

Тийм үү. Чи нөгөө Ээгий юу. Эсвэл Занаа юу.

Avatar

ATG ajlaa hiiiii 2018-04-03 66.181.178.48

Sanhuugiin sohitsuulah horoonii ded darga Bayarsakhan bol turiin tusgai alban haagch. ATG yahaaraa iim huniig ERDENETiin TUZ-iin udurdakh zuvluld oruulakh zuvshuurul ugdug bn. ATG abilgal avaa yu. Zandanshatar medseer baij iim huniig ATG shahahiig bodvol 60 terbumiin uruu tuluud bgaa yumuu

Avatar

Ene odoo yu ve 2018-04-03 27.123.214.110

Даваасүрэн даргаа банк бусуудад мөнгө үээлж мөнгө хүүхлдэг байгууллагын дарга баысан, одоо ч даргаар ажиллаж байгаа Баярсайхан гэгч дэд даргаа халаачэээ. Төриын өндөр албан тушаалтан давхар ажил хийж болдог юмуу. Тэр газраас зээл авахад 10 % хахууль өгдөг сурагтай.

Avatar

Ene odoo yu ve 2018-04-03 27.123.214.110

Даваасүрэн даргаа банк бусуудад мөнгө үээлж мөнгө хүүхлдэг байгууллагын дарга баысан, одоо ч даргаар ажиллаж байгаа Баярсайхан гэгч дэд даргаа халаачэээ. Төриын өндөр албан тушаалтан давхар ажил хийж болдог юмуу. Тэр газраас зээл авахад 10 % хахууль өгдөг сурагтай.

Avatar

Үнэн шүү 2018-04-03 27.123.214.110

28 жил таг гацаасан өөрсдийгөө экспертүүд гэж боддог паразитуудаас салсан цагт танай хорооны ажил үр дүнд хүрнэ, урд урдны дарга нар нь дандаа мангуунууд бсан тэднийг дарамталж хуйвалдаж мөнгө иддэг үнэт цаасны компаниудын тусгай зөвшөөрлийг хураах хэрэгтэй.

Avatar

Баяраа дарга vs Нарантуяа дарга vs Даваасүрэн 2018-04-03 202.179.24.191

Энгээд л өмнөх СЗХ-ны удирдлагаа муулаад байдаг нөхдүүд л дээ. Танай даргыг бодвол олон ажил хийсэн байдаг. Үнэхээр чиний яриад байгаа зүйл чин үнэн бол зэрэгцүүлээд хараарай. Баяраа дарга vs Нарантуяа дарга vs Даваасүрэн

Avatar

Энэ сардаа ажлаа өгөх байх өө 2018-04-03 202.179.24.191

Оролцогч байгууллагуудтайгаа хамтарч ажиллаж чадахгүй хүн яаж урагшаа явна аа. Хаана ч байхгүй аргачлалаар л ажлаа хийгээд байгаа хүн дээр.

Avatar

Zochin 2018-04-03 27.123.214.110

Doorh nohor muu surdag baisan baih….

Aimaar changa bagsh baisan daa. Shudarga ni dendsen. Manai onoliin bagsh. Ovoo um oilguulsaan. End ch gesen bolohgui garuudtai uzeed l yavj bgaam bna. Er ni MUIS iin ediin zasgiin bagsh nar l mongoliig avch yavj bndoo Hashaa Hurelbaatar Davaa bagsh geed.

Avatar

МУИС-ийн багш нар уу? 2018-04-03 202.179.24.191

тэгэж хамаагүй ярьж хүн амьтны доог тохуу болох хэрэггүй шүү.

Avatar

Зочин 2018-04-03 202.21.112.106

1998 онд МУИС-ийн ЭЗС-д Хөгжлийн эдийн засгийн онол заах гээд бантан хутгаж явсан ш дээ. Юу ч мэдэхгүй авгай.

Avatar

Зочин 2018-04-03 202.131.234.234

Aimaar changa bagsh baisan daa. Shudarga ni dendsen. Manai onoliin bagsh. Ovoo um oilguulsaan. End ch gesen bolohgui garuudtai uzeed l yavj bgaam bna. Er ni MUIS iin ediin zasgiin bagsh nar l mongoliig avch yavj bndoo Hashaa Hurelbaatar Davaa bagsh geed.

Avatar

Зочин 2018-04-03 202.131.234.234

28 жил таг гацаасан өөрсдийгөө экспертүүд гэж боддог паразитуудаас салсан цагт танай хорооны ажил үр дүнд хүрнэ, урд урдны дарга нар нь дандаа мангуунууд бсан тэднийг дарамталж хуйвалдаж мөнгө иддэг үнэт цаасны компаниудын тусгай зөвшөөрлийг хураах хэрэгтэй.

Avatar

Зочин 2018-04-03 64.119.16.61

Энэ нэг муухай царайтай авгай мөн ч их худлаа ярих юм даа. Үнэт цаасны зах зээл гэж яриад байгаа юм чинь дотороо асар их асуудалтай, дампуурчихсан тогтолцоотой шүү дээ. Одоо ХЗХ-ных шиг асуудал удахгүй гарч бөөн юм болно доо…

Avatar

Зочин 2018-04-03 202.180.220.172

Үнэт цаасны зах зээл гэж уран гоё ярьж, ганган хувцас өмссөн луйварчид. Хурдхан шиг цэгцлэхгүй бол хадгаламж зээлийн хоршоо шиг болно гэдэгтэй үнэхээрийн санал нэгдэж байна.

Avatar

Зочин 2018-04-03 112.72.11.111

Даваасүрэн даргаа банк бусуудад мөнгө үээлж мөнгө хүүхлдэг байгууллагын дарга баысан, одоо ч даргаар ажиллаж байгаа Баярсайхан гэгч дэд даргаа халаачэээ. Төриын өндөр албан тушаалтан давхар ажил хийж болдог юмуу. Тэр газраас зээл авахад 10 % хахууль өгдөг сурагтай.

Avatar

Зочин 2018-04-03 150.129.140.154

Санхүүгийн зохицуулах хороо IPO гардагггүй юмаа!!!!! Компани, маш олон мэргэжлийн байгууллагууд хамтарч гаргадаг. Харин СЗХ зөвшөөрөл өгдөг. Яагаад хүний хийсэн ажлаар пиардаад байгаа юм бэ????? Ичээчээ!!! Харин ч энэ байгууллагын ямар аймаар хүнд суртлыг давдаг гэж бодно.

Avatar

Зочин 2018-04-03 27.123.212.135

Ipo gargahad tgd hen shiidver gargadiin bee? Buur medehee boluchlooo

Avatar

Зочин 2018-04-03 45.117.32.4

Ene nuhduudiig dariuhan zailuulj uurchluh yostoin bna. Ulaim tsaim udriin huugeer mungu huuleed ardiin huvisgaliin umnuh danjaad naraas ch iluu shulj muljij baihad yuchgui bna geed bdag

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж