Путин ойрын хугацаанд Цагаан ордонд зочилно

Хуучирсан мэдээ: 2018.04.03-нд нийтлэгдсэн

Путин ойрын хугацаанд Цагаан ордонд зочилно

Путин ойрын хугацаанд Цагаан ордонд зочилно

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгчтэй өнгөрсөн сард утсаар ярихдаа дараагийн дээд хэмжээний уулзалтыг Вашингтонд, тэр дундаа Цагаан ордонд зохион явуулах тухай ярьжээ.

Цагаан ордны хэвлэл мэдээллийн албаны дарга Рая Шах мэдэгдэлдээ ‘Ерөнхийлөгч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй гуравдугаар сарын 20-нд утсаар ярьсныхаа дараа энэ талаар мэдэгдсэн. Тэд ойрын хугацаанд дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахаар хэд хэдэн газар товлосны дунд Цагаан ордон ч дурдагдсан” гэжээ.

Путинтай утсаар ярьсны дараа Трамп сэтгүүлчдэд хэлсэн үгэндээ “Путинтай утсаар сайн ярилцсан. Бид ойрын хугацаанд дээд хэмжээний уулзалт зохион байгуулж, хяналтаас гараад буй зэвсэглэлээр хөөцөлдөх асуудлыг зогсоох асуудлыг хэлэлцэхээр тохиролцсон” гэжээ.

Гэвч Путин, Трамп хоёрыг утсаар ярилцсанаас хойш хоёр улсын харилцаанд нөлөөлөхүйц хэд хэдэн үйл явдал болсны нэг нь Их Британид болсон химийн халдлагатай холбоотойгоор АНУ ОХУ-ын дипломат 60 ажилтныг хөөсөн явдал юм. ОХУ-ын Засгийн газар хариу арга хэмжээ авч, АНУ-ын  дипломат 60  ажилтныг хөөж, Санкт-Петрбург хотод суух Консулын газрыг нь хаасан билээ.

Путинтай утсаар ярихдаа мэдрэлд нөлөөлөх хорт бодисын халдлагыг огт сөхөөгүй, харин ч сонгуульд ялалт байгуулсанд нь баяр хүргэсэн гэж Трампыг баахан шүүмжилсэн тул АНУ-ын Ерөнхийлөгч дээрх шийдвэртэй холбогдуулан ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй. Трамп твиттер хуудсандаа “ОХУ-тай хамтарч ажиллах нь муу биш, харин сайн зүйл. Хойд Солонгос, Сири, Украин, Исламын улс, Иран болон зэвсэглэлээр хөөцөлдөх асуудлаар шийдвэр гаргахад тэд бидэнд дэмжлэг үзүүлнэ” хэмээн жиргэсэн юм.

Эх сурвалж: CNN

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж