Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэг хуралдав | News.MN

Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэг хуралдав

Хуучирсан мэдээ: 2018.04.03-нд нийтлэгдсэн

Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэг хуралдав

Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэг хуралдав

Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг хуралдав

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын 2018 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн 57 тоот захирамжаар байгуулагдсан Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг өнөөдөр (2018.04.02) хуралдлаа. Тус Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир ахалж, дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар ажиллаж байгаа юм.

Өнөөдрийн хуралдаанаар Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах асуудлыг хэлэлцэж, Ажлын хэсгийн удирдамжийг баталсан. Түүнчлэн хуралдаанд оролцсон гишүүд Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх мэргэшсэн бүрэлдэхүүн бүхий дэд ажлын хэсгүүдийг байгуулах асуудлаар санал солилцов. Ингээд ажлын таван дэд хэсэг байгуулах нь зүйтэй хэмээн тогтсон бөгөөд ажлын дэд хэсэг бүрийг Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүн ахалж ажиллахаар шийдвэрлэсэн юм.

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг хоёр сарын хугацаанд шалгаж санал, дүгнэлт гарган УИХ-д танилцуулна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-03 64.119.21.35

Дамба-Очир барах уу. Бат-Эрдэнэ гэх [Хориотой Үг] бөх бас барах уу.

Avatar

Зочин 2018-04-03 59.153.87.40

оюутолгойг шалгах ажлын хэсэг томилогдоно дүгнэлт гарна. зөрчил илэрнэ: түүнийг нэг хэсэг нь дараа хүчингүйд тооцно.авилга авна. чөтгөрийн тойрог.их хурал баахан газрын асуудал шалгах ажлын хэсэг болж үндсэн үүргээсээ хазайна.авилга өгөөд асуудлаа шийдээд сурчихсан хөрөнгө оруулагчид уйлж инээж дараагийн ээлжинд хувь хүртээнэ. тэр жилийн нөхдүүд шүүх рүү замдаа гарав.эмэгнэл. шалгахаас арга алга. одоо гэрээнд нааштай өөрчлөлтүүд оруулах санал тавьж ширээний ард суух нар гийж болзошгүй байна. хэрэв баярцогт нар авилга авсан нь илэрвэл шүү.гэхдээ түүнээс өөр шалтаг хангалттай бий л дээ. түүнийгээ улс төрчид уралдаад өөрсдөө устачихдаг.баяр тэдний 1,5 сая төг хууль бусаар амлаж засаг авч гэрээ байгуулсан. энэ бол гэрээг өөрчлөх санал гаргах шиидүүлэх гэрээг эрс сайжруулах хангалттай үндэслэл. татвараас зугатаасан бол бас үндэслэл. хөрөнгө оруулалттаа хуурамчаар нэмж бичсэн бол бас үндэслэл.тэд буруугүй. ийм нөхцлийг засаг өөрөө хийдэг. тиймээс засагт байж тэр луйврыг манай талаас хийлцсэн нөхдийг шийтгээд тэгээд тэдэнд гэрээг өөрчил гэдэг шаардлага тавих бол дэлхийн хэмжээнд хууль ёсны зөв харагдана.х

Avatar

Зочин 2018-04-03 202.9.41.214

иш маань

Avatar

Зочин 2018-04-03 149.167.225.155

Uur hiih yum alguu??? Buh uls turch nariin yaridag sedev. Tavan tsaas olj dolooh sanaatai l ingej bgaashd. Mongol eh orond gants bolj butej bgaa ni ene tusul shuu.

Avatar

Зочин 2018-04-03 202.179.26.240

ОТ ганц бүтээн байгуулагч гэвэл худлаа. Сүйтгэж байгаа нь бас ярих хэрэгтэй. Усны талаарх тайлан нь нэг бол нууц, ил гаргасан нь худлаа тунхаглал байдаг. Усны 88% дахин ашигладаг гэдэг нь худлаа. Аудитаар тогтоосон хэмжээ нь энэ амласан хэмжээнд хүрдэггүй. Тиймээс хаягдлын далангийн тооцоо буруу гарна. Хаягдлын далан нэмэж барих газар дахиад малчдаас булаанан гээд ярих их бий. Ганц бүтээн байгуулагч гээд хяналтгүй тавьдаг юм биш үү.

Avatar

Зочин 2018-04-03 78.54.89.217

АмарзаяаУндраа, Нарантуяа нарын асуудалд бодитой хандах хүмүүс оржээ. Ард түмэндээ зөв мэдээлэл өгөөрэй. Өшөө авах гэсэн улстөрчдөөс айх хэрэггүй ээ. ,

Avatar

Зочин 2018-04-03 203.91.115.45

жавхлан хэдэн тоо харьцуулж харах байх бусад нь юугаа ч мэдэхгүй

Avatar

Зочин 2018-04-03 202.131.243.190

Д.Дамба-Очир " Очир төв " -ийнхөө , Д.Тэрбишдагва " ТБД андууд " – ынхаа данс тооцоог шалгасан дээр байх аа

Avatar

Зочин 2018-04-03 66.181.165.182

Амарзаяа Ундраа нар худлаа даа. Юун шалгах

Avatar

Зочин 2018-04-03 66.181.166.24

Ард түмэн чинь үнэнээр шалгахад Жавхлан,Баасанхүү,Тэрбишдагва гуравт л найдвар тавьж байна даа

Avatar

Зочин 2018-04-03 64.119.16.61

Энэ малнууд асуудлаа ойлгохгүй байу яаж шалгах вэ дээ…

Avatar

Зочин 2018-04-03 64.119.18.236

SHALGA SAIN SHALGA BAS DAHIN SHALGA TURUCHESE YVJ BAIG

Avatar

БАРУУНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ХӨӨЕ 2018-04-03 122.201.21.187

Тэгээд бүгдээрээ оросын бөг сийг долоож ёстой гоё амьдарнаа. Социализмын үед оросууд хэнд мэдэгдэхгүй шууд л өөрсдөө манай баялгыг мөн их зөөсөн сайн ах нар шүү. Одоо ч бас тэгмээр байна.

Avatar

Зочин 2018-04-03

DAMBA METIIN HULGAICH ORJ AJILLAHAAR UR DUN HULEEH HEREGGUI.UURIINHUU HEDEN MASHINIIG SAADGUI YAVUULAARAI GEED UURUU GUIGAAD YAVJ BAIGAA SHDE.HUN CHANARGUI BOLOHOOR CHIN INGEJ BICHLEE LLARAA

Avatar

Zochin 2018-04-03 76.10.170.176

Buudal ajilluulj chaddaggyi Ochir yaj OT-g shalgax ve dee. Unen n**** …. toxirox muuxai yg oldoxgyi yum

Avatar

Зочин 2018-04-03 66.181.176.189

Өүлэн эхийн эхийн багцалсан сум мэт ажиллахгүй бол нэг нэгээрээ бол хугараад л ???

Avatar

Зочин 2018-04-03 202.21.106.106

ХУЛХИ-ОЧИР , УНДРАА, СОДБААТАР Л ИЛҮҮ БАЙНА ДАА. ХУЛГАЙЧУУД ХУЛГАЙЧАА ШАЛГАХУУ.

Avatar

Уншигч 2018-04-03 202.131.225.197

Дамба-Очир гишүүн энэ ажлын хэсгийг ахлах бүү хэл гишүүнээр ч оролцож болохгүй ашиг сонирхолын зөрчилтэй баймаар юм. Түүний компани ОТ-д зам барилын ажил хийх гэрээ байгуулаад амжилтгүй болсон маргаантай байгаа юм байналээ ш дээ. Ядаж өөр гишүүн ажиллуулж болоогүй юм уу? Аль аль талдаа дараа нь амар ш дээ.

Avatar

Зочин 2018-04-03 66.181.186.249

Haha tam-ochir OT-g hulhidah geed diilegui yum uu

Avatar

ЗОЧИН 2018-04-03 202.9.41.68

ДЭЭРМИЙН ГЭРЭЭГ ЗАСАЖ САЙЖРУУЛЖ ЧАДАХГҮЙ, ЭСВЭЛ ХҮСЭХГҮЙ БОЛ УИХ ТАРАХ НЬ ЗӨВ.

Avatar

Зочин 2018-04-03 66.181.176.189

эд маань оюу толгойд цайллага дайлаганд битгий орооСой

Avatar

Зочин 2018-04-03 64.119.16.149

[Хориотой Үг] Д.Дамба-Очир шалгана гэнэ үүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж