Японы зогсонги байсан реакторууд ажиллаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.08.18-нд нийтлэгдсэн

Японы зогсонги байсан реакторууд ажиллаж эхэллээ

Япон улсын удирдлагууд өнгөрсөн гуравдугаар сарын 11-нд болсон газар хөдлөлт, цунамийн дараа үйл ажиллагааг нь зогсоогоод байсан атомын цахилгаан станцын реакторыг дахин ажиллагаанд оруулах шийдвэрийг лхагва гаригт гаргалаа. Хоккайдогийн цахилгаан эрчим хүчний компани Томари атомын цахилгаан станцын гуравдугаар реакторыг асааж, үйлдвэрлэлээ эхлүүлсэн байна.

Өнгөрсөн гуравдугаар сараас хойш Японы нийт 54 реакторын ¾ -ынх нь үйл ажиллагаа зогсонги байдалд ороод байсан бөгөөд удирдлагууд цөмийн реакторыг эргэн ажиллагаанд оруулах асуудалд бага зэрэг цаарга хандаж байсан ч ийнхүү хэвийн үйл ажиллагаанд нь оруулах шийдвэр гаргажээ.
 
Гуравдугаар реактор бүрэн хүчин чадлаараа ажиллаж, эрчим хүч үйлдвэрлэж эхэлсэн тул цаашид эрчим хүчний тулгамдсан асуудлууд багасна гэж эх баригчид үзэж байна.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж