"С.Баярцогтыг хорьсонд гомдолтой байна"

Хуучирсан мэдээ: 2018.04.03-нд нийтлэгдсэн

"С.Баярцогтыг хорьсонд гомдолтой байна"

"С.Баярцогтыг хорьсонд гомдолтой байна"

Авлигатай тэмцэх газраас Дубайн гэрээтэй холбоотойгоор С.Баярцогтыг яллагдагчаар татаж хорьсон. Түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр /2018.04.02/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх хэлэлцэж шийдвэрээ гаргалаа. Шүүхээс  түүнийг үргэлжлүүлэн 30 хоног хорихоор шийдвэрлэжээ. Шүүх хуралдаан хаалттай болсон бөгөөд С.Баярцогт онлайнаар оролцсон байна.

Шүүх хурлын дараа түүний өмгөөлөгч Г.Орхон ‘Миний үйлчлүүлэгч С.Баярцогтыг АТГ-аас энэ сарын 1-нд гэрчээр мэдүүлэг авна гэж дуудсан. Мэдүүлэг авч дуусаад шууд хорьсон. Өчигдөр яллагдагчаар татах тогтоол гаргасан. Өнөөдөр үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргалаа. Шүүхийн шийдвэрт гомдолтой байна. С.Баярцогт АНУ-д сурч байхдаа хууль хяналтын байгууллагаас зугтаалгүй ирж мэдүүлэг өгсөн. Мөн АТГ-аас амралтын өдөр бүтэн сайнд дуудаж байцаахад хүртэл өмгөөлөгчгүй очсон. С.Баярцогтод оргон зугтах юм уу, хамтарч ажиллахгүй гэх үндэслэл байхгүй байхад хорих шийдвэр гаргасантай санал нийлэхгүй, гомдолтой байна’ гэв. Түүнчлэн Татварын ерөнхий газрын дарга асан Н.Ариунсанг, ‘Эрдэнэс Монгол’-ын гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг  АТГ-аас баривчилсан бөгөөд, шүүхээс түүний яллагдагчаар татаж, нэг сар хорих шийдвэрийг гаргасан байна.  Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээс Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр С.Баярцогт, Б.Ариунсан Б.Бямбасайхан нарыг тус бүр 1 сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргажээ.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж