“Ц.Нямдоржийн” их баривчилгаа | News.MN

“Ц.Нямдоржийн” их баривчилгаа

Хуучирсан мэдээ: 2018.04.03-нд нийтлэгдсэн

“Ц.Нямдоржийн” их баривчилгаа

“Ц.Нямдоржийн” их баривчилгаа

-“Кью Эс Си” ХХК-д нэгжлэг хийжээ, дараагийнх нь “Монголын зэс” үү…-

“Хар баасан гариг” энгийн хэлц биш гэдгээ харуулсаар байна. Өнгөрсөн баасан гаригт Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгай чиг үүргийн байгууллагынхантай уулзсан. Энэ чиг үүргийн байгууллагууд гэдэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Тагнуулын ерөнхий газар, ОБЕГ, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, ЗХЖШ зэрэг газрууд багтдаг. Харин үүнээс хэдхэн цагийн дараа “УБТЗ” ХНН-д Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан “өнөөх” л хайгаад байсан бичиг баримтынхаа үзлэгийн асуудлаар очсон гэх мэдээлэл ирсэн боловч “байшингийн” гаднаас юу ч мэдэгдсэнгүй. Харин “дотор” шалгалт хийсэн мөрдөн байцаагч үүрэг гүйцэтгэж яваагаа “ганцхан” телевизид ярьсан билээ.

Сонирхолтой нь, мөн энэ өдөр Blue sky tower-ийн наймдугаар давхарт байрлах “Кью Эс Си” ХХК-ийн байранд мөн нэгжлэг хийж санхүүгийн баримтуудыг хуу хамж аваад явжээ. Түүнчлэн өчигдөр орой буюу хуульд заасан 22.00 цагтай уралдан “Эрдэнэт үйлдвэр” ХК-ийн Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргалыг АТГ-аас баривчилсан талаар мэдээлж эхэлсэн юм. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Дараагийнх нь ‘Монголын зэс”компани байж болзошгүй гэнэ. Учир нь, Засгийн газар 2018 оны нэгдүгээр сарын 4-ний ээлжит бус хуралдаанаараа УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоолыг үндэслэн ОХУ-ын Засгийн газрын эзэмшлээс “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-д шилжсэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид буцааж авах шийдвэр гаргасан. Мөн Хөгжлийн банк, “Кью Эс Си” ХХК хооронд 2014 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, тэдгээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу “Кью Эс Си” ХХК-д олгосон зээлийн мөнгө болох 240 тэрбум 772 сая төгрөгийг төрд буцааж авахаар шийдвэрлэлээ”, “Кью Эс Си” компани нь “Монгол зэс” корпорацтай харилцан хамаарал бүхий этгээд учраас энэ мөнгийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьд суутган тооцож байгаа юм” гэдэг тайлбарыг уг шийдвэрийн талаар мэдээлэл хийсэн Ц.Нямдорж, Г.Занданшатар, Ч.Хүрэлбаатар нар тайлбарлаж байсан. Тиймээс “Кью Эс Си”-гийн дараагийнх нь “Монголын зэс” байх болно гэдэг таамаглал үнэн ч байж болохыг айсуй цаг үе, үйл явдлууд харуулах биз ээ.

‘Кью Эс Си’ ХХК-ийн хувьд 2016 оны Монгол Улсын “Үндэсний шилдэг бүтээн байгуулалтын дээд шагнал “Төрийн гэрэгэ”-г хүртсэн Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр замыг энэ оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр нээж, анхны тээвэрлэлтээ хийж байсан “Шилдэг бүтээн байгуулагч” гээд манай “төрчид” хир тоос хүргэдэггүй байсан нь саяхан.

Тухайн үед яагаад Дархан-Сэлэнгийн бүс нутагт Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэхээр Засгийн газрын 2014 оны 69 дүгээр тогтоолын дагуу “Кью Эс Си” ХХК нь Эдийн засгийн хөгжлийн яамтай Концессын гэрээ байгуулж, төмөр зам барих болов, юуны учир энэхүү жижиг төмөр замыг төрд 112 сая ам.доллараар худалдан авсан тухай хэн ч сонирхож хардаж сэрдэж байсангүй. Харин одоо бол өөр. Хэний захиалга, сонирхол, гүйцэтгэл байсан бэ гэдэг хоёр дахь асуудал зүй ёсоор урган гарч буй юм.

Хэрэв “Эрдэнэт’ үйлдвэрийг “Стандарт” банкны барьцаанд тавьж өрөнд орсон асуудлыг л ярих гэж байгаа бол тухайн үед гарцаагүй оролцсон нөлөөлөл бүхий эрх мэдэлтэн С.Баяр, Г.Алтан, Д.Сугар, Ч.Ганзориг нартай хариуцлага тооцох, баривчилж саатуулах нь байтугай хатуу үг ч халдаахгүй өнгөрч байгаа нь шударга ёсонд хэр нийцэх вэ. Энэ бүхэн Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Ц.Нямдорж ажиллаж байгаагийн “утга учир” төдийгүй өнгөн талдаа авлигачид, гэм зэмтнүүдэд хайр найргүй халдан шалгах боловч “шилэн хоргоны цаана” үсэндээ ч хүргэхгүй жинхэнэ эзэд нь үлдэж  байгаа юм биш үү гэдгийг олон нийт бэлхнээ харж байна. Ойрын үед бараг өдөр бүр баривчилгаа, саатуулгын мэдээ дуулдаж байгаа нь ялангуяа  бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийг айдаст автуулах, үйл ажиллагаанд нь саад учруулах, хөрөнгө оруулагчдынх нь өмнө нэр хүндийн хувьд ч эрсдэлд учруулах магадлалтай байгаа нь үнэний ортой. Хуулийнхан ажлаа хийж байна. “Сайн” ажиллах, огцом хөдлөх, яаравчлан улайрах болсон нь хардлага дагуулж, гэм зэмтэй тэмцэх сайн үйлийнх нь зэрэгцээ саарыг дагуулах вий гэсэн болгоомжлол дагуулах болов. Эргэн тойрноо сайн хар. Хаанахын хэнийг, хэзээ, хэрхэн баривчилж байна вэ гэдгээс дараагийнх нь хэн болох, ямар тохиолдолд “чоно цатгалан, хонь бүрэн” үлдэх магадлалтай байгаа нь тодорхой харагдана.

68 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

эх орончид 2018-04-03 64.119.20.194

Одоо л харин зөв зам руугаа орж бна.[Хориотой Үг] луйварчдыг нэгийг ч үлдээлгүй барьж шалгаж яллах ёстой

Avatar

Зочин 2018-04-03 202.9.42.58

ХАЛТАР ТӨГРӨГНИЙ ХӨЛСНИЙ БИЧЭЭЧ

Avatar

Зочин 2018-04-03

учрыг нь олоогүй байж олон юм донгосхоо боль Оргилмаа

Avatar

Зочин 2018-04-03 80.153.196.113

NYAMDORJ BOL HYATADIIN TAGNUUL GEDEG N ULAM BATLAGDAH BOLLOO!!!!!!!! 51%-N LUIVAR 2013 OND EHELJ BAIHAD STANDART BANKNII 64%-G HYATADUUD AVCH BAIGAA GEDGIIG HAMGIIN TURUUND NYAMDORJ MEDSEN BAISAN GEDEG ASUUDLIIG HEN CH YARIHGUI BAIGAA SHUU!!!!!!!

Avatar

Зочин 2018-04-03 64.119.22.80

CY.BATBOLD ? CY.BATBOLD? CY.BATBOLD?

Avatar

Зочин 2018-04-03 202.179.26.215

Битгий сүржигнэ.Баривчлана гэдэг бол гэмт хэрэгтнүүд харин ч захиалгын үнэтэй хоол, цай идэж, уун амарч байгаад гарч ирдэг юм. Нэг их сүртэй ч юм биш тэгсхийгээд хэрэг нь замхарна,харж л байгаарай.

Avatar

Зочин 2018-04-03 103.57.92.190

49 хувь нь НЭГДҮГЭЭРТ, улсын буюу нийт ард түмний хөрөнгө, бүх ард түмэнд хүрэлцэхүйц их хөрөнгө. Ийм их хөрөнгийг Монголын хуулийг зөрчиж, хэдхэн хүн өөрийн болгох нь луйвар бөгөөд дэндүү шударга бус үйлдэл. Жишээ нь 100 хүний дундын өмчийг зургаан хүн луйвардаж авчихаад "хувийн өмч рүү халдлаа" гэсэнтэй утга нэг бөгөөд, луйварчдын хэлц мөн байна. ХОЁРДУГААРТ, үүнийг луйвардахдаа улсын мөнгөөр авсан байгаа нь цагаандаа гарсан луйвар биш үү

Avatar

temuujin 2018-04-03 202.9.41.199

Оргилмаа хэнээсээ юу авчаад хэний төлөө хуцаж байгааг чинь мэдэхгүй юм. Гэхдээ баривчлахгүй тэгээд яалгах гээд байгаан. Монгол улсыг хохироолоо гээд шагнах юм уу? 28 жил л монгол улсыг хохироосных нь төлөө шагнал өглөө шд. Одоо болоо юм биш үү?

Avatar

ЗОЧИН 2018-04-03 112.72.14.189

ЯМАРЧ БАЙСАН АВИЛАГЧИДИЙГ БАРЬЖ ХОРЬЖ ШАЛГАЖ БАЙГАА НЬ ИХ ЮМ БАРИХААР БАРЬЛАА ШАЛГАХААР ШАЛГАЛАА ГЭХИЙН ЭХНЭЭС НЬ ШАЛГААД БАРИАД ХОРЬЖ БАЙГАА НЬ МАШ ЗӨВ

Avatar

Новшнууд 2018-04-03 66.181.186.170

Хувийн хэвшил рүү дайрах хамгийн буруу төрийн авилгачдаа ангуучлахгүй хэдэн компани руугаа дайраа юм 51% бол жинхэнэ луйвар

Avatar

Зочин 2018-04-03 64.119.21.101

Барьж хорих чин прокурор шүүхийн ажил. ХЗ яам бодлогын яам гэдгийг ойлго

Avatar

зочин 2018-04-03 122.201.24.51

Нямдорж чинь яамарч бичиг баримтанд гарийн үсгээ зурдаггүй гэсэн биз дээ . Энэ баривчилгааг хийлгэж байгаа нь үнэн юум уу? Эсвэл хүний гараар могой бариулж байж мэдэх л хүн

Avatar

баринаа кк 2018-04-03 145.53.68.69

С.Баярыг баривчилна шүү дээ. Удахгүй.

Avatar

ЗОЧИН 2018-04-03

ШАХАА НЯМДОРЖ ТӨРД ЗҮТГЭЖ БАЙНА ГЭЖ БОДОЖ БАЙВАЛ ЭНДҮҮРЭЛ !!! ТЭР МАФИЙН БҮЛГИЙНХЭЭ ДААЛГАВРЫГ ГҮЙЦЭЛДҮҮЛЖ ЯВНА !!! ОДОО ТҮҮНД АЙХ ИЧИХ , ЁС ЗҮЙ , ШУДАРГА ЁС ГЭХ ОЙЛГОЛТ ҮГҮЙ БОЛСОН !!! ТҮҮНД ГИНЖНЭЭСЭЭ ӨӨР АЛДАХ ЮМГҮЙ УНАВАЛ ХАМТ УНАХ БОССМАА БОЛОН ХАМУУД НЬ АРД ЗОГСОЖ БАЙНА !!!

Avatar

Ok 2018-04-03 59.153.113.224

Aij amidar hulgaa hiihiin omno bodoh heregtee muu zuil hiij ul bolno ard tumen aih zuil alga nymka huuliig heregjuulj baigaad amjilt ene ulsad ezen baigaa ym baina

Avatar

Зочин 2018-04-03 103.9.90.130

Нямдорж сайд ажаа сайн хийдэг. хугайчууд айтугай.

Avatar

Зочин 2018-04-03 202.9.41.214

НИМКА-Г ДЭМЖИЖ БАЙНА

Avatar

зочин 2018-04-03 202.21.100.210

хэрэг хийсэн л бол хэзээ хэнийг баривчлах нь ямар хамаатай юм. Аль нам нь ч байсан яадаг юм. Наад луйварчид чинь аль нам ч бай лав л та бидний төлөө хэрэгтэй юм хийгээгүй нь лавтай

Avatar

Манайхан мөнч сонин улс шүү 2018-04-03 66.181.176.233

Манайхан мөнч сонин улс шүү. Баривчилж хорихгүй болохоор яагаад хорьдоггүй нөхдүүд вэ, нөгөө нөхөр чинь гудманд инээгээд явж байна гэнэ. Бариад хорихоор яагаад манай намынхныг, миний танилыг хориод байгаа юм. Ер нь тэгээд нэг өдөр хориод, нэг өдөр суллаад байвал хэлэх үггүй болох юм байна.

Avatar

Зочин 2018-04-03

Манай МАН-хан зөвхөн АН-ыхныг барьж хорино. Өөрийн намынхандаа халдахгүй Тэ нар намын улаан батлахтай хүн 301–д орж байхыг харсан уу. Залуучуудаа та нар ямар нэгэн будлиан хийсэн бол МАН -д орцгоо. Аминд тустай шүү. Зюгановын намд ч болно. ХКН, СХН-д орсон болно. Ухаарцгаа

Avatar

Зочин 2018-04-03 64.119.26.178

ХАХА хохь чинь. 12-16 онд МАНыхан [Хориотой Үг] орсон. Одоо аныхны ээлж. Үхсэнд нь уурлаад байгаа а**с долоогч вэ

Avatar

tembuuuu 2018-04-03 66.181.177.91

ardiin namiihanaas heniig horison yum bol?dandaa l ardchilsan namiin hariyatuud bna.huuli bieluulehed nam bas hamaaraltai yu?shudraga l baildaa.ter SBayr Sugar Ganzorig Elbegdorj M.Enkhbold G.Altan gesen turuur togloj mongoliin niigemd mafi baiguulj buzar bulai herguud n il bolood bga nuhduudiig yagaad horij shalgadaggui yum be?nam nam gej daldagnahaa boliogui tsagt shudraga huuli yriad ch hereggui.

Avatar

зочин 2018-04-03 93.26.122.49

шүүх, прокурорын эрх үүрэг ба шүүх яамный эрх үүрэг хоёрын ялгааг ядаж мэдэж байж баривчлагаа ,саатуулгааны тухай бичиж баймаар юмдаа

Avatar

Зочин 2018-04-03 202.179.30.194

Хүрэлсүх Нямдорж сайн байна. Одоо энэ эрчээрэй баяр сугар ганзориг сайханбилэгийг цагдан хорьж шалга. дүүргийн прокурор 2 сар нийслэлийн прокурор 3 сар ч билүү бүгд сунгаад байвал бараг яллагдагчийг 2жил шахуу хорих боломж байгаа наад но вшнуудаа хэргээ улаатал нь хорь шалга.

Avatar

zochin 2018-04-03 66.181.160.117

aliin bolgon biznessiin ner hund yarij ulsaa tsulmuh yum buruutai bol shiitgelee avah l yastoi,shudraga bizness hiil dee

Avatar

njuty 2018-04-03 202.9.40.27

нямдоржид баяр хүргэе. нэг ч гэсэн буруу зүйлтэй тэмцэнэ гэдэг бол гайхамшигт ололт юм шүү

Avatar

Зочин 2018-04-03 202.9.41.214

мундаг шүү манай нямка

Avatar

Зочин 2018-04-03 103.10.22.89

51 ee aldchihsan ni todorhoi gedgiig nyamka said mash sain medej bsan orgyigees ohintoi ni deer gegcheer 49 deeree alaldaj bh shiv dee.

Avatar

Bnbn 2018-04-03 203.229.206.56

Setguulchid l ene uyed sain ajilah heregtei dee. Yur ni luivarchidtai setguulchid l temtseh yosotoi shuudee! Tedend medeelel oldoh bolomj undur deer ni ard tumnees demjleg avah magadlaltai. Daanch mgl d etguul zui gedeg yum hugjuugui dee

Avatar

Нямдорж Монголыг самрах нээ 2018-04-03 122.201.21.187

Энэ олон мэдээллийн байгууллагууд юу хийж байнаа.

Avatar

Зочин 2018-04-03 103.9.90.130

Нямдорж хугайчыг самарна Монгоыг биш

Avatar

zochin 2018-04-03 58.93.134.162

hulgaich nartai temtsehgui ulstur yariad suugaad bh uu

Avatar

Зочин 2018-04-03 49.181.238.7

Nyamdorj erdenetiin n tsuhuinguut ulairaad ehelleedee

Avatar

Иргэн 2018-04-03 64.119.22.226

Одоо тэр Сугар, Баяр нарыгаа адилхан барьж хориоч.

Avatar

Нямдорж гуай гэж 2018-04-03 64.119.20.76

Арлын намын ээлжит хэлмэгдүүлэлт 37 он санаанд орж байна шууд [Хориотой Үг] хүн нь байвал хэрэг нь олдоно гэдэг гэсэн нямдоржийн их хэлмэгдүүлэлт эхэллээ гэж гадуур ярьж байгаа болтой

Avatar

Зочин 2018-04-03 64.119.26.178

Америкт тэгж яриад байна уу? Хаа хол америкт байж УБ гудамжаар явсан юм шиг зүйл бичих юм. Бас 37 оны хэлмэгдүүлэлт гэчихжээ. Ийм хоцрогдсон арга барил хэрэглээд хол явахгүй ээ. Ардчилсан оркоо

Avatar

Нямдорж гуай гэж 2018-04-03 64.119.20.76

Арлын намын ээлжит хэлмэгдүүлэлт 37 он санаанд орж байна шууд [Хориотой Үг] хүн нь байвал хэрэг нь олдоно гэдэг гэсэн нямдоржийн их хэлмэгдүүлэлт эхэллээ гэж гадуур ярьж байгаа болтой

Avatar

Зочин 2018-04-03 119.40.100.222

Худалдаа, хөгжлийн банкны худалдагдсан Сэтгүүлч Оргилмаа

Avatar

Зочин 2018-04-03 202.21.106.106

Элбэгдорж, Баярцогт, С.Баяр нарын гэрт, ойр дотныхны гар дээр маш их нууц баримтууд хадгалагдаж байгаа нь нууц биш, устгачихаас нь өмнө олж авах хэрэгтэй.

Avatar

Зочин 2018-04-03 64.119.26.178

Нямдорж мундаг байна

Avatar

Зочин 2018-04-03

b**s DOLOOGCH UU NAADAH CHIN TUN UDAHGUI ALTANTAIGAA HUTSULTSUUD YAVAH GAZAR TAA OCHNO

Avatar

Би 2018-04-03 66.181.160.16

Орчин цагт хүн хэлмэгдүүлнэ гэж хэзээ ч байхгүй,ялангуяа мөнгөтэй тодорхой албан тушаалтай,олны танил хүмүүсийг хэлмэгдүүлнэ гэж огтоос байхгүй,харин ч сүүлийн жилүүдэд томчуулынхаа далбаан доор хоёрдогч гуравдагч этгээдүүд нь хөнгөн ял аваад томчуул нь ард нь үлдээд,зарим жижигүүд нь бүүр хэрэгсэхгүй болгуулдаг тусыг нь хүртэж байгаа шүү.

Avatar

Зочин 2018-04-03 106.186.208.29

Зарим хүмүүс ажил хийсэн хүмүүсийг барьж хорилоо гээд дургүйцлээ илэрхийлж байх шиг байна. Ажил хийсэн нэрээр иддэг, хахууль авдаг хүмүүс Монголоор дүүрэн. Ер нь төрийн өмчийн том аж ахуйн нэгжүүдийн удирдлагыг гаднын хүмүүсээр солих хэрэгтэй. Цаашид хөнгөлөлттэй зээлийн том төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхдээ ч гаднын менежментийн багийг оруулж ирж хийлгэхгүй бол эх оронд минь үлдээх бүтээн байгуулалт юу ч үгүй болно.

Avatar

Zochin 2018-04-03 150.129.143.227

Niamdorj uhliin muugaar uhne ene ih nugeliig daah uu

Avatar

Таамаг 2018-04-03 203.91.119.114

Бүх жим зам ром руу чиглэнэ гэдэг шиг 49 хувийнхан өөрсөд рүү нь шалгалтын жим ойртоол сандраад элдэв юм бичүүлээд байгаа юмаа даа

Avatar

zochin 2018-04-03 122.201.23.226

ajlaa l hiij baina. yund ni uraltsuulah geed eldev yum bicheed baidag yum. hiiheer hiilee geh, hiihgui bolohoor hiisengui geh Mongol hunii aranshin gej

Avatar

ЗОЧИН 2018-04-03 27.123.212.141

ЭРДЭНЭТИЙГ БАРЬЦААЛЖ "СТАНДАРТ" БАНКНААС БАТХҮҮ 200 ГАРУЙ САЯ ДОЛЛАРЫН ЗЭЭЛ ЯАЖ АВСАН,ХЭН ХЭН ОРОЛЦСОН БАЙЖ БОЛОХ ТУХАЙ С1 TV-ИЙН 2018 оны 04 САРЫН 02-НИЙ ОРОЙ ГАРСАН МӨНХБАЯСГАЛАНГИЙН НЭВТРҮҮЛГИЙГ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫНХАН, АТГ ЗААВАЛ НЭГ ҮЗЭЭРЭЙ ДЭЭ, МАШ ОЛОН АСУУЛТЫН ХАРИУ ТЭНД БАЙНАЛАЙ ДЭЭ, НЯМДОРЖИЙН ОРОЛЦОО Ч ИХ БАЙЖ МЭДНЭ ДЭЭ,ЭНЭ БАРИВЧИЛГААНУУДААР СҮР БОЛГООД НЯМДОРЖ ӨӨРӨӨ,БАЯР СУГАР,ГАНЗОРИГТНУУД СУГАРЧ ҮЛДЭЖ БУЙ ЮМ БИШ БИЗ.

Avatar

зочин 2018-04-03

27 ЖИЛ ШУДРАГА ЦАРАЙЛСАН МЭНГЭТ ХАР, ТУН УДАХГҮЙ ШҮҮХ ДЭЭР ОЧИНО.

Avatar

shalga 2018-04-03 59.153.115.221

salgah heregtei bolood l shalgaj bgaa hulgai hiigeegui bol shalguulahaas yund aidag bnaa

Avatar

бОЛД 2018-04-03 202.70.47.158

Энэ луйварчдын толгойлог нь НЯМДОРЖ түүнээс эхэлж салаагүй цагт МУ ЗӨВ ЗАМДАА ОРОХГҮЙ.

Avatar

zochin 2018-04-03 202.55.74.178

hyatatiin tagnuul turd garch irsen n mongolchuudiig hagalan butargah ajlaa duraaraa hiij baigaag humuus oilgoosoi

Avatar

zochin 2018-04-03 202.55.74.178

ajil hiideg bolgonoo tur hucheer nuhhin daraad baival sain yum bolohgui l bh, mengetiin hor guij baina

Avatar

zochin 2018-04-03 202.179.27.196

ich olon chun chorond oroch estoi , ich jujigledeg chundee tegeed ene Nymdorjiig chariidaa yaachiin

Avatar

ch surenjaff 2018-04-03 64.119.25.136

ts.nyamdorjoos sain yum garahiig hen ch hezee ch uzehgui

Avatar

зочин 2018-04-03 150.129.142.191

"Тэнгэрийн дор төр бий гэдгийг бүү март" гэж нэгэнтээ бидний ахмад үеийн хэн хэлж байсан түүх бий. Тэгвэл бүү сандралд. Буруутнууд л барьц алдах байх харин түмэн олон дэмжих болно. Хяна, шалга, залруул.

Avatar

лхагва 2018-04-03 59.153.87.26

айдас хүйдэст автлаа гэх юм [Хориотой Үг] луйварчид шудрага ёс хэрэгждэг улс оронд бол байнга л айж нуугдаж амьдарч байдаг болохоос манайхан шиг цагаандаа гарч тансаглан даварч байдаггүй байлгүй [Хориотой Үг] нар айдаст автан жоом шиг бужигнаж л байг юунд нь тэднийг хайрлаад байгаа юм хамсаатан нь юмуу хаашаа юм

Avatar

Зочин 2018-04-03 202.9.41.120

Ц.Нямдорж хууль зүйн сайд болсон нь цаанаа учиртай хэнийг хамгаалаад хэнийг нь байриад байгаа нь нэг л ойлгомжгүй,Ц.Нямдоржийг байгаа цагт офшорчид,авилгачид шудрагаар илэрэхгүй юм байна л даа.Өөрөөр хэлвэл МАН-д нэг ч авилгачид,офшорчид байхгүй юм байна.Хэргийн эзэн хэнгэрэгийн цохиур Ц.Нямдорж их хор хутгах нь дээ.

Avatar

Зочин 2018-04-03 64.119.18.236

ELBEGDORJ YAGAD BULH ZALGISAN MET BOLOV MONGOLIN MONGOR KAZINODOJ YVNA UU NOTOI DO MONGOL ZES ACHI EHIN TSAGAN ELBEGE 2 ERDENETIN OVOLSON BELEN ZESIG ODOR SHONOGUI GARGAJ BAIGA SHU SHALGACHEEE

Avatar

ХУУЛЬ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГА АЖЛАА ХИЙГЭЭЧЭЭ 2018-04-03 202.131.236.158

БАНКНЫ ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ АЛДАГДУУЛАХ ХЭМЖЭЭНИЙ ӨР, АВЛАГЫН АСУУДЛЫГ ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮНГҮЙ, ДАВАХ ЭРХГҮЙГЭЭР ШИЙДДЭГ, ИЛТ АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛТЭЙ ШИЙДВЭР ГАРГААД БАЙГААГ АТГ ЗҮГЭЭР ХАРААД СУУГАА НЬ СОНИРХОЛТОЙ Л ЮМ.

Avatar

Зочин 2018-04-03 202.9.47.177

энэ үед нямдорж хууль зүйн саид баиж таарсан нь түүний хувьд хэр хариуцлагатай, өргөсөн тангарагтаа хир үнэнч хүн болохоо ,төрийн өмнө үүрэг хариуцлагаа хир зэрэг гүйцэтгэдэгээ хувь хүнийхээ хувьд тодорхой хэмжээгээр харуулах ,үнэлүүлэх боломж олгож баиж болно. тэгэхдээ энэ бол жижиг асуудал. нямдоржийг тухайн асуудалтай холбож магтах эсвэл гоочлох нь өчүүхэн жижиг бөгөөд жижиг хүний хөндөх сэдэв.

Avatar

Зочин 2018-04-03 59.153.115.211

Аавын хүүхдүүдийг алаг үзэх хэрэггүй байгаа юм

Avatar

Зочин 2018-04-03 66.181.188.14

Өчигдөрийн Цензургүй яриа нэвтрүүлэг Ц.Нямдорж хэзээ ч шударга байгаагүйг дахин сануулж сая ямар зорилгоор ХЗ сайд болсонг дахин нотолсон.ХЗ сайд болсоноосоо хойш өөртөө аюулгүй байдлаа хангах нэрээр улсын төсвөөр үнэтэй машин авч унасныг үл тооцвол өөр хийсэн ажил энэ хүнд бн уу

Avatar

Зочин 2018-04-03 202.9.47.177

мөрдөж шалгах шаардлагатай хуульзөрчиж монгол улс хохирогч нь болчихоод байгаа төрийн өндөр дээд албан тушаал хашиж баисан хашиж байгаа хүмүүс нэр холбогдсон ,тэдний санаатай ,санаагүй алдаатай оролцоо гаргасан олон арван хэрэг ,асуудал байгаа.тэр бүхнийг сөхөж ажиллаж эхэлбэл одоогийн хуулийн байгууллагын хүч хүрэхгүй их ажил байгаа даа. түүнийг эх орны нэрийн өмнөөс хийх үүрэгтэй албан баигууллагууд ажлаа хиих хуулийн үүрэгтэй. асуудлыг нямдорж гэж хувь албан тушаалтантай холбож ярих нь асуудлыг ерөнхийд нь эсэргүүцэх гэсэн далд санаа баих.

Avatar

Зочин 2018-04-03

UMHII DURVUD AJIL HIIJ BAIGAA HUMUUSIIG BITGII TUIVEEGEED BAII.UURIIGUU SHALGUUL..51huviihnii. UCHRIIG OLJ CHADAHGUI BJ YUN UUR COMPANY SHALGAH VE.ALTAN AVGAITAIGAA TUN UDAHGUI 461- r ANGID TAVTAI MORIL NYAMDORJOO

Avatar

иргэн 2018-04-03

Баярцогтын өмнө С.Баяр хоригдох ёстой байсан шүү,түүнийг мартаж орхигдуулаж гомдоочих бийдээ.

Avatar

Зочин 2018-04-03 202.179.25.99

Шүүх цагдаа хүчний байгуллагууд мулс төрчдийн хоорондын тэмцлийн гар хөл болж байна уу? Юу болоод байна даа. Төмөр зам барих нэрээр 500 сая ам доллар үрсэн хүмүүс, нийгмийн даатгалын санг хоосолсон хүмүүс хэзээ вэ? Түүнээс Оюу толгой, Тавантолгой тавин жил дарж хэвтсний дараа явуулахаар зориглосон хүмүүсийг буруутгаж байхаар

Avatar

njkj 2018-04-03

С.Баярыг барьж хариуцлага тооцож чадвал Нямдоржийг сайн ажиллаж байна гэж үзэх боломжтой. үгүй бол өшөө авалт төдий л зүйл гэж харагдана. Шударга хүн үү, эсвэл дүр эсгэгч үү… Харж л байя даа???

Avatar

зочин 2018-04-03

5 удаа хууль зүйн сайд хийлээ.шудрага юм хаана бнаа?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж