Жамаа аль-Исламия амилах цаг айсуй | News.MN

Жамаа аль-Исламия амилах цаг айсуй

Хуучирсан мэдээ: 2018.04.03-нд нийтлэгдсэн

Жамаа аль-Исламия амилах цаг айсуй

Жамаа аль-Исламия амилах цаг айсуй

Египетийн шоронгуудад өдөр хоногийг өнгөрөөж буй тэд нэг л өдөр наранд гарна

Лалын терроризмын эсрэг лалын ертөнц л эцсийн бүлэг­ тээ зөв тууштай тэмцэж чад­на. Өөр харь шашинтнууд (христианчууд) оролцоод нэмэр алга гэх үзэл дэлхийд давамгайлсан. Америк ба түүний холбоотнууд Афганистан, Иракт лав 15 жил бүтэлгүйтлээ. Иймдээ тулсан учраас Саудын Араб, АНЭУ, Египет, Бахрейн гэсэн лалын дөрвөн улс “анти­ террорист дөрвөл” хэмээн гол найдвар болжээ. Эр-Риядын хэлэлцээрт 2014 онд гарын үсэг зурснаас хойш багагүй хугацаа өнгөрчээ. Тэр үеийн Саудын хаан Абдалла бен Абдул Азиз зарлиг зэрэгцэн гаргаж, До яам нь террорист байгууллага хэмээн маш олон нэрс бүхий хавсралтаа нийтэлж билээ. Тэдгээр нь “Аль-Каида” “Арабын хойг дахь АльКаида” “Йемений Аль-Каида” “Иракийн Аль-Каида” “Лалын улс” “Жабхат ан-Нусра” “Саудын Араб дахь Хезболла” “Лалын ахан дүүс” “Аль-Хуси буюу Ансар Аллах” гэх мэт олон бүлэг, бүлэглэл гэсэн байна. Мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, олон улсын бусад байгууллагаас нэр заасан бүх бүлэг багтана гэсэн мөр байна. “Антитеррорист дөрвөл”-ийн гол хүч нь ингэхэд хэн бэ гэдэгт маргаан байхгүй.

Тууштай тэмцэх ба эцсээ хүртэл үнэнч байх, ялж дийлж чадах нь Египет гэдэг дээр хэн ч мэтгэхгүй. Суннитын хэт даврах бүлгүүдийг хуу цэвэрлэе гэдэг дээр ч Египет тууштай зогсдог. Дээрх нэрсэд энэ улс “Жамаа аль-Исламия” гэх бүлгийг яагаад оруулж бүртгүүлээгүй юм бэ гэдэгт элдэв эргэлзээ одоо хүртэл буй. Нэгэнтээ “Лалын ахан дүүс” нь террорист байгууллага гээд бүртгэгдчихсэн тул боллоо гээд орхих уу. Гэтэл бас тийм биш юм. Дэлхий дээрх лалын террорист хэт даврах, туйлшрах олон байгууллага, бүлгийн өвөг нь чухам энэ “ахан дүүс” өөрөө юмсанж. Лалын суннитуудын энэ байгууллага 1928 онд байгуулагдаад 1954 онд албан ёсоор хориглогджээ.

Тэгээд ч шашны үндсэн дээр улс төрийн нам байгуулахыг Үндсэн хуулиар хорьсон байсан тул дэглэм солигдож, Үндсэн хууль хүчингүй болтол хүлээхээс аргагүй байсан биз. Харин 2011 онд Египетэд Х.Мубаракийн дэглэм нурсантай холбогдуулан “Ахан дүүс” ил гараад ирсэн төдийгүй хувьсгалын удирдагчдын нэг болж тодрон, парламентын хоёр шатны ба Ерөнхийлөгчийн сонгуулиудад дуулиантай ялж байсан нь саяхны түүх. Яг ахан дүүстэй зэрэгцээд энд өгүүлэх өөр нэг гамшигтай, балагтай бүлгийг би бичье. “Жамаа альИсламия”, эсвэл “Аль-Гамаа аль-Исламия” (Al-Gama’a al-Islamiyya) хэмээх лалын хэт даврагч бүлэглэл 2011 оны хавар Асьют хотноо хуралдаж улс төрийн амьдралд эргэн орж ирэх асуудлыг анх удаа ярилцаж байхад нь би Каирт алба хашиж байсан бөгөөд энэ талын мэдээлэлтэй нэн ойр байсан юм.

Жемайя Исламия гэж араб дуудлагаар (“Лалын нийгэмлэг” гэсэн утгатай) хэлэгддэг энэ радикал бүлэг нь Египетэд төдийгүй Судан, Йемен, Афганистанд салбартай, тэр бүү хэл Британи, Австрид үүр хороодтой болж таарсан. 1970-аад оноос түүх нь эхэлсэн энэ бүлэглэл эхэндээ шууд зэвсэглээд жихадын дайнд босчихоогүй. 1971-1976 онд “Лалын ахан дүүс”-ийн үзэл суртлын нөлөөн дор шашны хороод нь (“Лижан диния”) Египетийн их сургуулийн оюутнуудын дунд олон нийт, соёл, спортын арга хэмжээ зохиож, оюутны зуны сургалт, танилцах аялал хариуцаж оюутнуудын хүрээлэлд нэр хүндтэй болж авчээ. Үйл ажиллагааны анхны хэлбэр нь буяны, хүмүүнлэгийн ТББ шиг эхэлдэг олон улсын жишиг бий, манайд ч мөн ингэдэг дээ. Лижан диния гэх шашны хороодыг тэр үеийн Ерөнхийлөгч Анвар Садатын шууд заавраар түүний ойрын зүтгэлтэн Саид Рамадан гэгч нөхөр байгуулжээ.

Ер нь “Жамаа аль-Исламия”-г анхлан А.Садат санаачилсан гэж үзэх нь түгээмэл юм билээ. Тэрээр оюутнуудыг лалын шашны нөлөөн дор нэгтгэж, тэгснээрээ тэр үед хүчээ авч байсан оюутнуудын коммунист, марксист, насерист, зүүний бүлгүүдийн эсрэг босгож ирэхийг зорьсон юм. Ингэснээрээ Садат их, дээд сургуулиудад зүүнийхний эсрэг хүчний тэнцвэр тогтооно гэсэн тооцоотой байв. Албан ёсоор “Аль-Гамаа аль-Исламия” 1975 онд байгуу­ лагджээ. Их сургуулиудад тус тусдаа ажиллаж байсан шашны хороод, холбоод (Жамаат) нэгдэж улс төрийн байгууллага болж, яваандаа хүрээгээ тэлж нийгэмд тодорч эхэлжээ. Энэ үеэс Садатын хяналт, нөгөө талаасаа “Лалын ахан дүүс”ийн нөлөө алдагдаж, харин ч нийгэмд шийдвэрлэхүйеэ бэрх асуудал үүсгэсэн байна. Ухуулга хийх, хүмүүжлийн ажлаар оролдох нь төдийлэн хангалттай биш, улам идэвхтэй ажиллах хэрэгтэй. “Аль-Жихад” маягийн фундаменталист, хэт даврагч байгууллага болж ажиллахгүй л бол нийгэмд нөлөөгүй хоцорно, иймд улс орноо бүхэлд нь лалжуулах бодлогыг тунхаглана гэж тэд зарлажээ.

Ийнхүү хүчирхийллийн замыг сонголоо. Эхэндээ тэд оюутны хөдөлгөөний дотор голдуу Дээд Египетэд аллага үйлдэж байв. 1980-аад оны эхээр “АльЖихад”-ын удирдагчаар Абдель Салям Фара тодров. Лалын нийгэмлэгүүд түүхэн уулзалтаараа нэг бүтцэд нэгдэж Ариун Жихад буюу “АльЖихад Аль-Мукаддас” гэдгээ Дээд Египетэд байгуулав. Түүний Зөвлөлдөх зөвлөлийг 11 гишүүнтэй сонгов. Даргаараа шашны ухааны доктор шейх Омар Абдерахманыг сонгов. Зөвлөлдөх зөвлөлийн шийдвэр болон, шейх Омар Абдерахманы тушаалаар лалаасаа урвасан Ерөнхийлөгч А.Садатыг 1981 онд алж цээрлүүлэв. Египетийн нийгэм-төрийн байгуулалтын эсрэг хүнд гэмт хэрэг үйлдсэн гэдгээр лидерүүд нь шоронгийн хаалга татаж, эл байгууллага хориглогдов. Тэд 1980-аад онд чимээгүй байв. Дотроо ч хагарав. 1990ээд оноос Египет даяар дахин амилж, хэд хэдэн террорист халдлага зохион байгуулав. 1990 оны аравдугаар сард парламентын спикер Рифаат аль-Махжийг алав. Хариуд нь 1000 орчим лалын хэт даврагч баривчлагдав. 1992 онд исламистууд христиан-коптууд руу халдсаны дараа парламентаас терроризмын эсрэг хэд хэдэн хууль батлав.

Мөн ондоо 730 гаруй исламистыг баривчлав. 1993 онд Дээд шүүх лалын хэт даврагч долоон этгээдийг цаазлав. Гэвч исламистууд цагдаа, христианчууд, гадаадын жуулчдыг шоглосоор байв. Ерөнхий сайд А.Сидки 1993 оны арваннэгдүгээр сард лалынхны халдлагад өртсөн боловч амь гарав. 1993 оны арванхоёрдугаар сард лалын есөн хэт даврагчийг дүүжилж цээрлүүлэв. Гэвч жихадист лалууд сургамж авах нь бүү хэл тэдний оюун санааны удирдагч доктор шейх Омар Абдерахман нь “Ариун Жихад”-даа дахин уриалж, 1993 онд Нью-Йорк дахь Дэлхийн худалдааны төвийн нэгдүгээр барилгыг дэлбэлүүлсэн хэрэгт баривчлагдаж хожим нь 1996 оноос АНУ-д бүх насаараа гянданд хорих ялаар шийтгүүлэв. 1994 оны байдлаар Египетийн шоронгуудад 10 мянган исламист хоригдож байсан ба 1990-1994 онд исламистуудын террор, Засгийн газрын контртеррорын тэмцлийн хөлд нийт 1000 орчим гэмгүй хүн амиа алдав.

1994 оны аравдугаар сард жихадист лалууд Нобелийн шагналт нэрт зохиолч Нагиб Махфузыг хүнд шархдуулав. 1993-1995 онд 74 цаазын ял ислами сонсов. 1995 онд Ерөнхийлөгч Х.Му­ баракийг Этиопт айлчилж явахад нь амь насанд нь халдсан ч алж чадсангүй, тэгэхээр нь мөн оны намар амиа золиослогч лалууд Пакистан дахь Египетийн ЭСЯ руу халдаж, 15 хүнийг алав. Дээд Египетэд исламистууд замд яваа суудлын галт тэрэг рүү гал нээв. Ариун Жихадын өлгий Асьютад 1996 оны хоёрдугаар сард ла­ лынхан ба цагдаагийн хооронд ширүүн тулалдаан болов. Мөн онд тэд Каирт Грекийн 18 туристыг израильчууд хэмээн андуурч алав. 1992-1996 онд алагдсан гадаадын жуулчин 40, шархадсан нь 70 боллоо. 1997 оны хоёрдугаар сард коптын сүмийг дэлбэлэ есөн хүн амиа алдав.

1997 оны арваннэгдүгээр сард Луксорт “Жамаа аль-Исламия”-гийн цэргийн жигүүрийн залуус Японы 58 жуулчин руу халдаж бүгдийг хүйс тэмтрээд өөрсдийгөө егүүтгэсэн аймшигт хэргийг үйлдэв. Сүүлчийн хэрэг үйлдэгдсэний дараахан би Каирт албан ажлаар очиж байсансан, гэрчүүдийн яриа зурагтаар гарч байв. Исламист хоёрхон залуу жуулчдын автобусыг отоод зогсож байжээ. Жуулчид хөтөчтэйгээ газар дор орших фараоны бунхан үзэхээр орчихсон хойно нөгөө хоёр оюутан автобусны жолооч, харуулын хоёр цэргийг хутгалж алаад цэрэг хувцсыг нь өмсчихөөд хүлээж байжээ. АК-гаа сумлачихсан, жадыг нь бэлтгэчихсэн, жуулчдыг автобусандаа ойртмогц шүршээд эхэлжээ. Шүрссээр сум нь барагджээ. Шархадсан, амьд үлдсэн япончуудыг бууныхаа жадаар сүлбэх, хоолойг нь хэрчих байдлаар амийг нь егүүтгэжээ.

Хоёр биендээ хоёр сум үлдээсэн байснаа сумлаад ойролцоох жалганд орж бууныхаа амыг зөрүүлж тулгаж байгаад “нэг хоёрын гурваа, Аллах руугаа!” командаар өөрсдийгөө егүүтгэжээ. Ердөө л буруу номтныг цээрлүүлж Аллах руу авч одсон царай нь тэр. “Лалын Жихад”, “Жамаа аль-Исламия”-гийн эсрэг Засгийн газраас өргөн хүрээтэй контртеррор өрнүүлж, 1999 онд 107 исламистыг шүүж, есөн хүнд цааз, 11 хүнд бүх насаар нь гянданд хорих ял оноов. Ерөнхийлөгч Х.Мубаракийг хөнөөх тав дахь оролдлого нь 1999 оны есдүгээр сард бүтэлгүйтэв. “Жамаа аль-Исламия”-гийн лидер нь цагдаатай буудалцаж байхдаа амиа алдсан тул тэд тэмцлээ зогсоосноо зарлав. Үүнийг харгалзан төрөөс энэ байгууллагын 1000 гаруй гишүүнд өршөөл үзүүлж гяндангаас суллав. 2000 оны хавар дахин 1000 исламист, зун нь дахин 500 исламист шоронгоос суллагдаж, цаана нь 15 мянга орчим исламист шорондоо ял эдэлж үлдэв. Зөрүүлээд лалын жихадын болон “Лалын ахан дүүс”-ийн 200 орчим гишүүн ял сонсов.

Лалынхан эсэргүүцсээр байсан ч 2000 онд парламентаас мусульман бүсгүйчүүдийг нөхрөөсөө салж болохыг хуульчлав. Хариуд нь Аль-Азхарын их сургуулийн оюутнуудыг эсэргүүцлийн тэмцэлд босгов. Тэднийг “Лалын ахан дүүс” шордов. Түүхэн хуудсуудыг нь би сөхөн бичиж байна. “Жамаа аль-Исламия” 2011 онд дахин амилан, бүр хэтэрч Египетийн зарим нутагт орон нутгийн даргын албанд залрав. Анвар Садатыг хөнөөхөд оролцсон хоёр жихадистыг (Авуд, Тарек аз-Зомор) шоронгоос суллажээ. А.Садат нь 1981 онд цэргийн парадын үеэр радикал исламистуудын “Жамаа аль-Исламия”-гийн гарт хөнөөгдсөн. Түүнийг Израильтай сүжирлээ хэмээн Аллахын нэрийн өмнөөс цээрлүүлсэн. Алсан тэр хоёр этгээд яг 30 жил гянданд суужээ. Гиннесийн номд орсноороо Нельсон Мандела л 27 жил суусан гэж бодож байтал бүр 30 жил суусан хүмүүс байдаг байх нь ээ. Тэд гарч ирэхдээ улайрсан фанат исламист болчихсон, Египетийн нийгэм бузартаж бохирлогдсоныг нэвт гайхаж шуугиулсаар удалгүй сонгуульд орж, ялж төрийн эрх барилцсан. Тэд хоёр жил галзуурсны эцэст 2013 оны зун цэргийнхний төрийн эргэлтээр түүхнээс түр арчигдав. Гэхдээ тэд цагийг хүлээн Египетийн шоронгуудад өдөр хоногийг өнгөрөөж буй. Нэг л өдөр наранд гарна.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-03 202.21.106.106

америка ирак, сири, афганд олон жил шаварт суулаа. одоо дахиад удах нь сүйрэл болно гэдгээ ойдгоод трамп сирээс цэргээ гаргана гэж байх шив. оросоос ч айж эхлэлээ.

Avatar

Зочин 2018-04-03 122.201.21.8

732786YHJTHERKLJ457K78/76567HUKYO6KJ;56JK8O567I89050RKEGMERT45IO6745URKLEJT,4JKHGGFGDGLJKFGN../FG GFGTYUTY,T,UUUREYRRER.F,REMG3J4ILJ45M7/54MMR3TJ908T8907WURT34LK5JJ5IHUIYFGG43JY5Y47865WEGRJHGHRY478Y347ITY4I3UYT35897656M76,768.678./76..,754KUIYGYIEFHOROJH43H58O89R7RFGN45Y/56/789M/M89FNUJEHF7IRWE

Avatar

Зочин 2018-04-03 122.201.21.8

67345789347REJLTKJERL.,F,//..MJO;4WKMRMF;LKTO;KE;RKGOPEIT904389054809R;K;EKT;ORJER;JHWERJWTE;EJ

Avatar

Зочин 2018-04-03 122.201.21.8

5646858976N;M/L,/M.,,M.JILU

Avatar

Зочин 2018-04-03 122.201.21.8

4654765YUI,/JKLUJ

Avatar

Зочин 2018-04-03 122.201.21.8

4573486-496=RTYO];

Avatar

Зочин 2018-04-03 122.201.21.8

YTYTR

Avatar

Зочин 2018-04-03 122.201.21.8

IO

Avatar

Зочин 2018-04-03 124.158.113.3

Америк ба түүний холбоотнууд Афганистан, Иракт лав 15 жил бүтэлгүйтлээ. Ямар том дүгнэлт вэ?

Avatar

Хувь хүн 2018-04-03 66.181.180.22

Яана даа, Монгол улс минь. Бүх салбарт уналт болж байна даа. "Ийм" нэр хүндтэй сонинд ийм "нийтлэл" гарах ч гэж дээ.

Avatar

Зочин 2018-04-03 64.119.16.149

гадаад мэдээ уншдаг хэрэглэгчдэд зориулсан байна юу гэж хийрхээд байнаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж