МАН өвгөчүүлээ хэзээ тэтгэвэрт нь суулгах вэ?

Хуучирсан мэдээ: 2018.04.03-нд нийтлэгдсэн

МАН өвгөчүүлээ хэзээ тэтгэвэрт нь суулгах вэ?

МАН өвгөчүүлээ хэзээ тэтгэвэрт нь суулгах вэ?

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын дарга Р.Содхүүг тэтгэврийн насны дээд хязгаарт хүрсэн гэх шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Намтартаа насаа нууцалсан тэрбээр ямар ч байсан 1971 онд Сэлэнгэ аймгийн 10 жилийн сургуулийг төгсч байжээ. МАН-д энэ мэт тэтгэвэрт нь аль хэзээний суух болсон олон хүн бий.  Намын нэр нүүрээр насаараа дарга хийж, албан тушаал дээр морилж явсан тэднийг хэзээ чөлөөнд нь гаргах вэ?


Д.Дэмбэрэл

Нэгэн ярилцлагадаа тэрбээр 1941 оны дөрөвдүгээр сарын 15-нд төрсөн гэдгээ дурдсан байдаг. Намтарт нь харин 1960 онд Ховд хотын нэгдүгээр 10 жилийг төгссөн гэж бичигджээ. Өдгөө 77 настай тэрбээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын зөвлөхөөр ажилладаг. Мөн “Эрдэнэт”-ийн ТУЗ-ийн гишүүн. Монгол Улсын тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар бол Д.Дэмбэрэл 60 насандаа буюу 17 жилийн өмнө чөлөөндөө суух байжээ.Тодруулбал, хуулийн дагуу 60 насандаа тэтгэвэрт нь суулгасан бол 2001 чөлөөндөө гарах байжээ.

Н.Багабанди

Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч асан тэрбээр 1950 оны дөрөвдүгээр сарын 22-нд Завхан аймгийн Яруу сумын нутагт төрсөн. Энэ жил 68 нас сүүдэр хүрч байгаа. 1972 оноос ажлын гараагаа эхэлсэн. 2016 оны есдүгээр сараас ‘Оюутолгой’ ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр Монголын Засгийн газрыг төлөөлөн ажиллаж байгаа. Тэрбээр хуулийн дагуу бол 2010 онд тэтгэвэртээ гарах байжээ.

Д.Моломжамц

Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан тэрбээр өдгөө Москва дахь Олон улсын хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ийн гишүүн. Сангийн яам, Монголбанкинд насаараа ажиллаж байгаа. Завхан аймгийн Нөмрөг суманд 1951 онд төрсөн. Тэрбээр тэтгэвэрт суух насандаа зургаан жилийн өмнө хүрчээ. Өдгөө 67 настай. Түүний тэтгэвэрт гарах хугацаа 2011 онд хүрчээ.

Х.Бадамсүрэн

“Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар 2016 оны арваннэгдүгээр сард томилогдсон. Өдгөө 63 настай. 1955 онд төрсөн, 1980 оноос ажлын гараагаа эхэлсэн. Тэрбээр Монгол Улсын Тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн дагуу гурван жилийн өмнө чөлөөндөө суух насандаа хүрчээ. Харин өнөөдөр тэрбээр Монголын хамгийн өндөр цалинтай CEO-гийн нэг.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж