Ашиглагдахгүй машиныг хог боловсруулах цэгт тушаах үнийг нэмэх тухай ОХУ-ын Засгийн газрын шийдвэр өнгөрсөн Ням гаригаас /2018.04.01/ хэрэгжиж эхэллээ.
Олон улсын Худалдааны байгууллагад ОХУ 2012 онд элссэнтэй зэрэгцэн ашиглагдахгүй машиныг хог боловсруулах цэгт тушаахдаа төлбөр төлдөг болсон юм. Эхэн үедээ зөвхөн суудлын автомашин авч байгаад 2016 оноос бульдозер, трактор, комбайн зэрэг зам засвар болон хөдөө аж ахуйн зориулалтын машин техник, түүний эд ангийг авч эхэлсэн. Харин хаягдал машин болон машины эд анги авч байгаа хогийн цэгүүд нь төрөөс татаас авч байгаа юм.
Нэмэгдсэн үнээр нэг литр хүртэл шатахууны савтай бол 17,86 хувь өсч 33000 хүртэл рубль, хоёр хүртэл литр бол 90 хувь буюу 84000 рубль, хоёроос гурван литр бол 49,3 хувь буюу 126000 рубль болж байгаа юм. Харин гурваас дөрөв хүртэл литрийн багтаамжтай бол үнэ нэмэгдээгүй 114-181 мянган рубль хэвээр үлджээ. Цахилгаан тэжээл бүхий машины үнэ 14,79 хувь нэмэгдэж 326000 рубль боллоо.
Эх сурвалж: РИА НОВОСТИ