ОХУ-ын Алс Дорнодын гол боомт болох Владивостокийн боомтоор энэ оны эхний улирлад тээвэрлэсэн ачаа эргэлт 50 хувь нэмэгдэж рекорд амжилт тогтоолоо хэмээн Владивосток хотын боомтын захиргаа мэдээллээ.
“Өмнөх 2017 оны мөн үетэй харьцуулахад энэ 2018 оны эхний улиралд ачаа тээвэрлэлтийн хэмжээ 50 хувь нэмэгдэж 2,4 сая тонн хүрсэн нь түүхэн дээд амжилт юм” хэмээн мэдэгдэлд онцолсон байна.
Тээвэрлэсэн чингэлгийн тоо өмнөх оны эхний улиралтай харьцуулахад 17 хувь өсч 111 мянгад хүрчээ. Мөн ачаа сэлгэх хурд 31 хувь нэмэгдсэн байна. Энэ янзаараа байх аваас оны эцэс гэхэд тус боомтоор 10 сая тонн буюу түүхэн дээд амжилтыг тогтооно хэмээн боомтын ерөнхий захирал Заирбек Юсупов хэлжээ.
Владивосток нь ОХУ-ын Алс Дорнодын хамгийн том боомт юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ