Москвагийн метроны англи хэлтэй кассчдыг тодотгоно | News.MN

Москвагийн метроны англи хэлтэй кассчдыг тодотгоно

Хуучирсан мэдээ: 2018.04.02-нд нийтлэгдсэн

Москвагийн метроны англи хэлтэй кассчдыг тодотгоно

Москвагийн метроны англи хэлтэй кассчдыг тодотгоно

Энэ зун ОХУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ-ийг угтан Москва хотын метроны англиар харилцдаг кассчдын цонхон дээр “We speak English!” гэсэн наалтыг наан тодотгоно хэмээн Москва хотын Захирагчийн орлогч, Тээврийн газрын дарга Максим Ликсутов РИА Новости-д мэдээллээ.

“Англиар бусадтай харилцаж чаддаг кассчид тэмцээн үзэхээр ирсэн жуулчдад метроны тасалбарын талаар, Москва хотын метрогоор хэрхэн аялах талаар зөвлөх болно. Наалтыг энэ дөрөвдүгээр сараас наана” хэмээн тэр хэлжээ.

Англи хэлтэй кассчдын цонхон дээр жижигхэн далбаа нааж ялгасан байсан ч энэ хүнд тэр болгон харагдахгүй байсан учраас арай том хэмжээний наалт наах шийдвэрийг хотын захиргаа гаргажээ.

Нийтдээ метроны 76 буудлын 150 цонхон дээр наалт наах юм. Эдгээр буудал нь хамгийн олон зорчигч хөлхдөг буудлууд байх ажээ.

Өнөөдрийн байдлаар Москвагийн метронд 340 орчим англи хэлтэй кассчид ажиллаж байгаа бөгөөд тэдний тоог тэмцээн эхлэхийн өмнө 400 болгох юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хотын залуу 2018-04-02 43.228.131.110

Олон ч газрын метрогоор явсан. Гэхдээ Москвагын метроны станцууд үнэхээр гайхамшиг шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж