Түрүүлсэн бөхийг 5 сая төгрөгөөр байлна

Хуучирсан мэдээ: 2018.04.02-нд нийтлэгдсэн

Түрүүлсэн бөхийг 5 сая төгрөгөөр байлна

Түрүүлсэн бөхийг 5 сая төгрөгөөр байлна

Монголын Үндэсний бөхийн холбооны наймдугаар “Их Эе” гуравдугаар сарын 28-ны өдөр болж, тэргүүнээр дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэг сонгосон билээ. Шинээр бүрэлдсэн холбоо гүйцэтгэх захирал болон тэргүүлэгчдээ сонгоогүй байсан тул гуравдугаар сарын 31-д явагдах байсан улсын заан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдааныг цуцалсан байна.

Тэгвэл дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Ардчилсан нам байгуулагдсаны 28 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан Бөхийн өргөөнд болохоор болжээ. Барилдааны түрүү бөхийг 5 сая, үзүүрт үлдсэн бөх 3 сая төгрөг, их шөвгийн бөхчүүд нэг, нэг сая төгрөгийн мөнгөн шагналтай аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж