Дэлхийн аварга С.Цэрэнчимэд дэвжээндээ эргэн ирлээ | News.MN

Дэлхийн аварга С.Цэрэнчимэд дэвжээндээ эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2018.04.02-нд нийтлэгдсэн

Дэлхийн аварга С.Цэрэнчимэд дэвжээндээ эргэн ирлээ

Дэлхийн аварга С.Цэрэнчимэд дэвжээндээ эргэн ирлээ

Чөлөөт бөхийн 2018 оны оюутны улсын аварга шалгаруулах тэмцээний аваргууд өнгөрөгч долоо хоногт тодорсон. Энэхүү тэмцээнд түрүүлсэн болон амжилттай оролцсон тамирчид ирэх есдүгээр сард Бразилийн Гояна хотод болох оюутны ДАШТ-д оролцохоор болжээ.

23 их, дээд сургууль, коллежийн 200 гаруй тамирчид дунд нэгэн онцгой тамирчин байсан нь насанд хүрэгчдийн ДАШТ-ийн алт, мөнгөн медальт, залуучуудын дэлхийн аварга, Гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд байсан юм. Тэрбээр үрийн зурай үнэрлээд жил гаруй хугацааны дараа дэвжээндээ дахин ирлээ.

С.Цэрэнчимэд оюутны УАШТ-д 62 кг-ын жинд барилдаж, хүрэл медаль хүртсэн юм. Түүний хамгийн хүчтэй өрсөлдөгч 18 настай залуу тамирчин Д.Түмэнхүслэн байсан бөгөөд түүнд хагас шигшээд ялагджээ.

2018 оны оюутны УАШТ-ийг багийн дүнгээр Ц.Баярсайхан, Ц.Гантөгс дасгалжуулагчтай ҮБТДС 51 оноогоор тэргүүлсэн бол Б.Эрдэнэболд дасгалжуулагчтай Монголын Үндэсний их сургууль, Л.Уриантай дасгалжуулагчтай “Аварга” биеийн тамирын дээд сургууль хоёр, гуравдугаар байрт орсон байна. 

 ДҮН: (2018.03.24-25)

Эрэгтэй:

  • 57 кг: 1. Н.Насанбуян 2. А.Нэргүйбаатар 3. Н.Наранхүү (бүгд ҮБТДС), Ц.Ганбаатар (ҮБХИС)
  • 65 кг: 1. Г.Ханбүргэд (МҮИС) 2. Г.Бэгзжав (ҮБХИС) 3. Х.Хишигбат (ҮБТДС), А.Эрдэнэсайхан (ШУТИС)
  • 74 кг: 1. З.Сумъяабазар (МҮИС) 2. Б.Батсүх (ҮБХИС) 3. Б.Цогтгэрэл, П.Тэлмэн (хоёул ҮБТДС)
  • 86 кг: 1. Г.Ганхуяг (Аварга) 2. Д.Оргилох 3. Б.Билгүүн (хоёул ҮБТДС), Б.Баянсүх (Аварга)
  • 97 кг: 1. Ч.Алтангэрэл (Аварга) 2. М.Батмэнд (МУБИС) 3. Т.Мөнгөншагай (ҮБТДС), Б.Намхай (ШУТИС)
  • 125 кг: 1. Д.Эрдэнэтулга (Аварга) 2. Б.Одсүрэн (Түшээ) 3. Э.Төгөлдөр (ҮБТДС), Э.Бат-Эрдэнэ (Аварга)

Эмэгтэй:

  • 50 кг: 1. Б.Чимгээ (МҮИС) 2. Г.Пүрэвсүрэн 3. Ж.Загарсүрэн, Б.Бямбасүрэн (бүгд ҮБТДС)
  • 53 кг: 1. С.Энхтунгалаг (Этүгэн) 2. Г.Мөнхцэцэг (Идэр) 3. Г.Энхсувд (ҮБХИС), Ц.Отгонхишиг (ҮБТДС)
  • 57 кг: 1. Б.Болортуяа (МУБИС) 2. А.Жавзандулам (ҮБТДС) 3. Э.Одчимэг (ИЗИС), П.Отгонбаяр (Мон-Алтиус)
  • 62 кг: 1. Д.Түмэнхүслэн (Мон-Алтиус) 2. Н.Энхтуяа (ҮБТДС) 3. О.Дашзэвэг (ҮБХИС), С.Цэрэнчимэд (ХААИС)
  • 68 кг: 1. Э.Дэлгэрмаа 2. А.Сүрэн 3. Г.Пүрэвцэцэг (бүгд ҮБТДС), Э.Даваанасан (ҮБХИС)
  • 76 кг: 1. П.Номин-Эрдэнэ (Мон-Алтиус) 2. М.Хишигмаа (ҮБТДС) 3. Г.Ариунжаргал (МУБИС), Г.Наранчимэг (МҮИС)

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

G 2018-04-02 64.119.24.86

Manai SOR bolson tamirchin.barildaanig ni uzehed uneheer ogshdog.tolgoigooroo barilddag,barildaan gej yu baidgiig haruuldag shuu.

Avatar

terguun 2018-04-02 124.158.112.4

erguu p…danuud uursduu emegtei hunees garagui,eregnees gartsiim u ugee olj hutsaarai..

Avatar

Zochin 2018-04-02 223.33.164.165

Ene setgetsiin uvchtei humuus yu bicheed bna ajil amidral 2iig hosluulj urgash temuuleh nasand yum yumiig amjuulj bna amaa tat

Avatar

B 2018-04-02 64.119.27.99

Beltgelee sain hiigeed Ichogiin amjiltig davtahin tuluu hicheegeerie.S.Battsetseg,S.Tserenchimed olon amjiltuud ta 2t baigaa shuu.

Avatar

Зочин 2018-04-02 202.21.101.186

alaaraa ert toglohoor ingediim daa. amjilt gargaad daraa ni alaaraa togloson bol ch…….

Avatar

bond 2018-04-02 109.40.67.36

chi odo setgetsiin hundreltei garuu

Avatar

hnn 2018-04-02 219.142.99.11

har zaluugaaraa huuhed tsuvuulhaar yaj oligtoi barildhav dee. heden jil tesej boloogui l yum bh daa

Avatar

намсрай 2018-04-02 103.240.241.32

эмэгтэй тамирчид амжилт мэдээж 33-35 хүрээд мууддаг тэрнээс хойш 33,35 насандаа 2 хүүхэд гаргах боломж байж л байгаа боовоо захирч чадаагүйгээс одоо улсд байтугай оюутан түрүүлж чадахгүй болсны буруу ганцхан бооов ш тээ, энэ охин өнгөрөө

Avatar

Иргэн 2018-04-02

Ийм юм бичээд сууж байдаг хүн яав ч эрүүл биш. Сэтгэцийн эмнэлэг орно байгаа Намсрай!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж