Чөлөөт бөхийн 2018 оны оюутны улсын аварга шалгаруулах тэмцээний аваргууд өнгөрөгч долоо хоногт тодорсон. Энэхүү тэмцээнд түрүүлсэн болон амжилттай оролцсон тамирчид ирэх есдүгээр сард Бразилийн Гояна хотод болох оюутны ДАШТ-д оролцохоор болжээ.
23 их, дээд сургууль, коллежийн 200 гаруй тамирчид дунд нэгэн онцгой тамирчин байсан нь насанд хүрэгчдийн ДАШТ-ийн алт, мөнгөн медальт, залуучуудын дэлхийн аварга, Гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд байсан юм. Тэрбээр үрийн зурай үнэрлээд жил гаруй хугацааны дараа дэвжээндээ дахин ирлээ.
С.Цэрэнчимэд оюутны УАШТ-д 62 кг-ын жинд барилдаж, хүрэл медаль хүртсэн юм. Түүний хамгийн хүчтэй өрсөлдөгч 18 настай залуу тамирчин Д.Түмэнхүслэн байсан бөгөөд түүнд хагас шигшээд ялагджээ.
2018 оны оюутны УАШТ-ийг багийн дүнгээр Ц.Баярсайхан, Ц.Гантөгс дасгалжуулагчтай ҮБТДС 51 оноогоор тэргүүлсэн бол Б.Эрдэнэболд дасгалжуулагчтай Монголын Үндэсний их сургууль, Л.Уриантай дасгалжуулагчтай “Аварга” биеийн тамирын дээд сургууль хоёр, гуравдугаар байрт орсон байна.
ДҮН: (2018.03.24-25)
Эрэгтэй:
- 57 кг: 1. Н.Насанбуян 2. А.Нэргүйбаатар 3. Н.Наранхүү (бүгд ҮБТДС), Ц.Ганбаатар (ҮБХИС)
- 65 кг: 1. Г.Ханбүргэд (МҮИС) 2. Г.Бэгзжав (ҮБХИС) 3. Х.Хишигбат (ҮБТДС), А.Эрдэнэсайхан (ШУТИС)
- 74 кг: 1. З.Сумъяабазар (МҮИС) 2. Б.Батсүх (ҮБХИС) 3. Б.Цогтгэрэл, П.Тэлмэн (хоёул ҮБТДС)
- 86 кг: 1. Г.Ганхуяг (Аварга) 2. Д.Оргилох 3. Б.Билгүүн (хоёул ҮБТДС), Б.Баянсүх (Аварга)
- 97 кг: 1. Ч.Алтангэрэл (Аварга) 2. М.Батмэнд (МУБИС) 3. Т.Мөнгөншагай (ҮБТДС), Б.Намхай (ШУТИС)
- 125 кг: 1. Д.Эрдэнэтулга (Аварга) 2. Б.Одсүрэн (Түшээ) 3. Э.Төгөлдөр (ҮБТДС), Э.Бат-Эрдэнэ (Аварга)
Эмэгтэй:
- 50 кг: 1. Б.Чимгээ (МҮИС) 2. Г.Пүрэвсүрэн 3. Ж.Загарсүрэн, Б.Бямбасүрэн (бүгд ҮБТДС)
- 53 кг: 1. С.Энхтунгалаг (Этүгэн) 2. Г.Мөнхцэцэг (Идэр) 3. Г.Энхсувд (ҮБХИС), Ц.Отгонхишиг (ҮБТДС)
- 57 кг: 1. Б.Болортуяа (МУБИС) 2. А.Жавзандулам (ҮБТДС) 3. Э.Одчимэг (ИЗИС), П.Отгонбаяр (Мон-Алтиус)
- 62 кг: 1. Д.Түмэнхүслэн (Мон-Алтиус) 2. Н.Энхтуяа (ҮБТДС) 3. О.Дашзэвэг (ҮБХИС), С.Цэрэнчимэд (ХААИС)
- 68 кг: 1. Э.Дэлгэрмаа 2. А.Сүрэн 3. Г.Пүрэвцэцэг (бүгд ҮБТДС), Э.Даваанасан (ҮБХИС)
- 76 кг: 1. П.Номин-Эрдэнэ (Мон-Алтиус) 2. М.Хишигмаа (ҮБТДС) 3. Г.Ариунжаргал (МУБИС), Г.Наранчимэг (МҮИС)