Монголын өсвөрийн сагсчид Германд гялалзаж байна

Хуучирсан мэдээ: 2018.04.02-нд нийтлэгдсэн

Монголын өсвөрийн сагсчид Германд гялалзаж байна

Монголын өсвөрийн сагсчид Германд гялалзаж байна

ХБНГУ Берлин хотноо болж буй сагсан бөмбөгийн “International Eastern Cup-2018” өсвөр үеийн олон улсын тэмцээнд Монгол улсын өсвөрийн шигшээ багийн тамирчид амжилттай оролцож байна. Одоогоор тус тэмцээний хөвгүүдийн U13 насны ангилалд өрсөлдсөн Д.Отгонбаатар дасгалжуулагчтай баг Германы багийг 42:31 онооны харьцаагаар хожиж, аваргын алтан медалийг хүртлээ.

Мөн хөвгүүдийн U14, U15 насны ангилалд өрсөлдөж байгаа Монголын баг хагас шигшээд хүчтэй өрсөлдөгчөө хожиж, шигшээ тоглолтод шалгараад байна. Тэдэнтэй Герман болон Нидерландын багууд тоглохоор болжээ. 

Харин охидын U14 баг хүрэл медалийн төлөө эзэн орны багтай тоглож ялалт байгууллаа. Ингэснээр Монголын баг алт, хүрэл медаль тус бүр нэгийг авлаа. Хэсгийн тоглолтоос эхлэн шуугиан тарьж хүчтэй өрсөлдөгчөө хожиж байсан Монголын өсвөрийн сагсчид Германд гялалзаж байна. 

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны ивээл дор жил бүр болдог энэхүү тэмцээнд энэ жил 20 гаруй орны баг тамирчид оролцож байгаа юм. Манай улсаас хөвгүүдийн U13, U14, U15, U16, охидын U14, U15 гэсэн ангилалд нийт долоон баг оролцож, одоогоор эхний алтан медалийг аваад байна.

Тэмцээн өнөөдөр өндөрлөх бөгөөд https://www.eastercup-moabit.de/information/ сайтаас мэдээлэл авна уу. Фотог ЭНД-с харна уу. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж