Германы Гадаад харилцааны сайд ОХУ-д яриа хэлэлцээ хийхийг санал болгов | News.MN

Германы Гадаад харилцааны сайд ОХУ-д яриа хэлэлцээ хийхийг санал болгов

Хуучирсан мэдээ: 2018.04.02-нд нийтлэгдсэн

Германы Гадаад харилцааны сайд ОХУ-д яриа хэлэлцээ хийхийг санал болгов

Германы Гадаад харилцааны сайд ОХУ-д яриа хэлэлцээ хийхийг санал болгов

ХБНГУ-ын Гадаад харилцааны сайд Хaйко Маас Их Британид болсон химийн халдлагатай холбоотой асуудлаар ОХУ-тай яриа хэлэлцээ хийж, харилцаагаа сайжруулах хүсэлтэй талаар тус улсын “Bild am Sonntag” сонинд мэдээлсэн байна.

Маас хэлэхдээ өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд ОХУ-ын гаргасан ааш авираас болж тус улсад итгэл алдсан ч бүс нутгийг зөрчил, хямралаас гаргах түншийн хувиар ОХУ-ын үүрэг оролцоо хэрэгтэй гэжээ.

‘Хэрэв ОХУ яриа хэлэлцээ явуулахаас татгалзахгүй бол бид алдагдсан итгэлээ олж авахын тулд нээлттэй яриа хэлэлцээ явуулахад бэлэн байна” гэжээ. Гуравдугаар сарын 14-нд Их Британид болсон халдлагыг ОХУ зохион байгуулсан гэх Их Британийн Засгийн газрын хардлагатай ХБНГУ АНУ болон Европын холбооны орнуудтай санал нэгдсэн юм.

ХБНГУ дээрх халдлагатай холбоотойгоор ОХУ-ын дипломат дөрвөн ажилтныг улсаасаа хөөн гаргасны хариуд Москва хариу арга хэмжээ авсан.  Кремлийн удирдлагууд дээрх халдлагад ОХУ-ыг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Москва энэ хэрэгт ямар ч холбоогүй гэж мэдэгдсэн.

Эх сурвалж: Xinhuanet.com

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2018-04-02 103.57.93.57

Оросууд хэтэрхий шударга, олон улсын хууль журмыг яс барьдаг нь заримдаа хохиролтой байх шиг. Гэхдээ тэсэж тэсэж байгаад нэг хөдөлбөл АНУ, холбоотнууд будаа.

Avatar

Зочин 2018-04-02 103.57.93.57

Германууд Оросуудад дэлхийн 2 ч дайнд ялагдсанаа мартаж чаддаггүй. 2 дугаар дайны дараа холбоотны хэлэлцээрийн дагуу ЗХУ зүүн германаас цэргээ гаргасан боловч АНУ хэлэлцээрээ зөрчиж баруун германаас цэргээ гаргалгүй харин ч нэмэгдүүлж өнөөг хүрсэн. Хүчтэй эдийн засагтай орон боловч ер нь америкийн хараат шахам гэж бундестагийн зарим гишүүд шүүмжилдэг нь ортой. Герман ОХУ-ын дунд АНУ байнга яс хаяж хагаралдуулж ирсэн бөгөөд өнөө эдгээр улсын хамарсан дайн өдөөхийг санаархаж байгаа нь нууц биш. Энэ нь Орос, Герман хоёрт хоёуланд нь аюултайг мэдэж байгаа биз ээ. Харилцаа, харилцан итгэлцлээ сэргээх нь л зөв ш дээ.

Avatar

Зочин 2018-04-02 202.21.106.106

Оросууд Германчуудад арай л зөөлөн хандчихсан юм. Оросоос өөр ямар нэг улс үндэстэн дайнд ялсан бол өнөөдөр Герман гэж улс байхгүй байсан ч байж магадгүй. үндэстнийг нь тараагаад, газар нутгыг нь хуваагаад авчихад буруудахгүй л үе байсан. одоо өрөвдсөн өршөөсөн улс нь дахиад л хутга ханцуйлчихсан муухай хараастай.

Avatar

Зочин 2018-04-02 202.21.106.103

Тэгвэл Бенц, БМВ гэж мэдэхгүй байх байлаа. Оронд нь баахан ямбий ЗИЛ, ГАЗ-тай байх биз

Avatar

зочин 2018-04-02 27.123.212.134

Барууны орнууд ер нь АНУ цаг үргэлж бусдийг хооронд нь хагаралдуулж, маргалдуулж байдаг нь их сонин юм Орос орныг хагалан бутаргаж, Оросуудыг хувааж авах гэж мөрөөддөг энэ бузар [Хориотой Үг] улс, орнуудын хүсэл шуналд их харамсаж байна. Эх орноо хамгаалсаар ирсэн, хамгаалах чадвартай жинхэн баатарлаг түүхтэй Оросын ард түмнээр үнэнч шудрага хүн бүхэн бахархах болтугай.

Avatar

зочин 2018-04-02 112.72.14.83

Хэцүүхэн цаг юмдаа. Барууны онууд ойр хавь хил орчмын улс орныг нь дотор нь хагараралдуулаад, өөрсдийн байр суурийг бэхжүүлэх гэж орлдоод зүгээр байлгахгүй. Түүнийг нь эсэргүүцэхээр болохгүй. Оросууд хүч хэрэглэлээ гэнэ. Тэгээд яах болж байна. Зүгээр л харж сууж байгаад тэдний хүсэл сонирхолоор Орос улсыг доош нь хийх хэрэг үү. Хэзээч бүтэхгүй энэ мөрөөдөл нь эвгүйтвэл дайн болно. Дайнд Оросууд ялж байсныг дэлхийн түүх гэрчилнэ. Хүчээр ял тулгаж байгаатай агаар нэгэн загнаж энэ том гүрнийг дэлхийд ганцаардуулах гэсэн мулгуу бодлогоо барууны орнууд ухаарч эргэн харах цаг ирэх нь гарцаагүйээ.

Avatar

ЧД иргэн 2018-04-02 202.179.24.188

Фашистын герман дэлхийн дайныг 2 удаа эхлүүлж, 100 сая хүнийг амийг авсан даа. Концлагерьт хэдэн арван сая хүнийг амьдаар нь шатааж байсан. Ер нь герман хүнийг харах лээр аймаар санагдадаг. Цаанаа нэг зэвүүн яргачин царайтай. Оросуудад нэг удаа нугаслуулсан. Одоо тэгээд хашраагуйл юм байхдаа.

Avatar

Зочин 2018-04-02 66.181.161.116

Европууд Арабуудад тvрэгдээд дуусах биз дээ!! Тэр цагт Оросруу шилжиж байрлаж амь гарахыг ч vгvйсгэж болохгvй.

Avatar

Хүннү 2018-04-02 112.72.11.105

Сүүлийн жилүүдэд Орос ямар авир гаргаав өөрийн нутгаа буцааж алаа, эх орноосоо уравсан нөхөрт сануулга өглөө өөр яасан юм.

Avatar

Зочин 2018-04-02 202.9.41.252

Оросууд Германд их зөөлөн хандсан ш дээ. Германчууд шиг тосгон тосгоноор нь шатаагаагүй л юм даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж