Германы Гадаад харилцааны сайд ОХУ-д яриа хэлэлцээ хийхийг санал болгов

Хуучирсан мэдээ: 2018.04.02-нд нийтлэгдсэн

Германы Гадаад харилцааны сайд ОХУ-д яриа хэлэлцээ хийхийг санал болгов

Германы Гадаад харилцааны сайд ОХУ-д яриа хэлэлцээ хийхийг санал болгов

ХБНГУ-ын Гадаад харилцааны сайд Хaйко Маас Их Британид болсон химийн халдлагатай холбоотой асуудлаар ОХУ-тай яриа хэлэлцээ хийж, харилцаагаа сайжруулах хүсэлтэй талаар тус улсын “Bild am Sonntag” сонинд мэдээлсэн байна.

Маас хэлэхдээ өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд ОХУ-ын гаргасан ааш авираас болж тус улсад итгэл алдсан ч бүс нутгийг зөрчил, хямралаас гаргах түншийн хувиар ОХУ-ын үүрэг оролцоо хэрэгтэй гэжээ.

‘Хэрэв ОХУ яриа хэлэлцээ явуулахаас татгалзахгүй бол бид алдагдсан итгэлээ олж авахын тулд нээлттэй яриа хэлэлцээ явуулахад бэлэн байна” гэжээ. Гуравдугаар сарын 14-нд Их Британид болсон халдлагыг ОХУ зохион байгуулсан гэх Их Британийн Засгийн газрын хардлагатай ХБНГУ АНУ болон Европын холбооны орнуудтай санал нэгдсэн юм.

ХБНГУ дээрх халдлагатай холбоотойгоор ОХУ-ын дипломат дөрвөн ажилтныг улсаасаа хөөн гаргасны хариуд Москва хариу арга хэмжээ авсан.  Кремлийн удирдлагууд дээрх халдлагад ОХУ-ыг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Москва энэ хэрэгт ямар ч холбоогүй гэж мэдэгдсэн.

Эх сурвалж: Xinhuanet.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж