Ньюс хөтөч: Шүүхийн байгууллагын хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ | News.MN

Ньюс хөтөч: Шүүхийн байгууллагын хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.04.03-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Шүүхийн байгууллагын хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Шүүхийн байгууллагын хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр.  Шөнөдөө 11-13 градус хүйтэн, өдөртөө 0-2  градус дулаан байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • ‘Музейд суралцахуй’ музейн боловсролын ажилтан, ЕБС-ийн багш нарт зориулсан сургалт, семинар Монголын Үндэсний Музейд болно. Холбоо барих утас:99849000

09.30

  • Зохимол түгжрэл үүсэж байгаа нөхцөл байдал, арилгах талаар СБД-ийн Замын цагдаагийн албанаас мэдээлэл өгнө. Холбоо барих утас:9321-6886

10.00

  • ‘Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр’. Энэ удаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 405 дугаар ангийн офицер, ажилтан, албан хаагчид 20 жилийнхээ ойн хүрээнд хүмүүнлэгийн үйлст нэгдэж цусаа бэлэглэх юм. Үйл ажиллагаа ЦССҮТ-ийн төв байранд болно.
  • ‘Нийслэлийн эрх зүйн байдал’ хуулийн хэлэлцүүлэг Хууль зүйн үндэсний хүрээлэнд болно. Холбоо барих утас 99778377, 88051070
  • Нийслэлийн засаг даргын тамгын газрын А зааланд хотын дарга Дүүргүүдийн тохижилт үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжийн удирдлагатай уулзана .

10.30

  •  Хангарьд 14 давхарт Хороодын дарга нартай хийх уулзалтаа эхэлнэ. Холбоо барих утас: 91113191 9110046

11.00

  • Инээдмийн ‘Араншин’ нөхөрсөг шог зургийн үзэсгэлэнгийн тухай сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. Хэвлэлийн хурал Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны үзэсгэлэнгийн танхимын хоёр давхарт болно. Холбоо барих утас: 9901-5009, 9199-3030
  • Багшийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд их дээд сургуулийн багш нарын сургалтын хөтөлбөр, арга зүйг сайжруулах цуврал сургалт эхэлж байна. Сургалтыг БСШУСЯ-ны Дээд боловсролын шинэчлэлийн төслөөс зохион байгуулж буй бөгөөд Сингапурын Темасек сангийн дэмжлэгээр Сингапурын эксперт багш нар удирдан явуулна. Мөн энэ үеэр БСШУСЯ, Их дээд сургуулиудын консорциум, Сингапурын ТЕМАСЕК сан, Политехникийн сургуультай хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Цуврал сургалтууд 2018-2019 онд 8 удаа явагдаж 285 багшийг чадавхижуулах юм.  Хаана: ШУТИС-ийн номын санд болно Холбоо барих утас 8811-1046

11.30

  • Шүүхийн байгууллагын хууль бус ажиллагааны талаар баримт дэлгэхээр хуульчид хэвлэлийн бага хурал зарлалаа.
  • MN-Мэдээллийн төвд Боловсрол, шинжлэх ухааны ҮЭХ-ноос “Дээд боловсролын тогтолцоо-Тогтвортой хөгжил” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

1965.04.03 Дилав хутагт Жамсранжав АНУ-ын Нью-Йорк хотод нас барав

1982.04.03 Монгол Хятад хоёр талын төлөөлөгчдийн дарга нар “Хятад Монголын хилийг хамтран шалгах комиссын хурлын протоколд гарын үсэг зурав. Үүгээр 1963 онд байгуулсан Хятад Монголын хилийг хамтран шалгах комисын ажил сэргэв.

2003.04.03 Монгол Улсаас Хөх хотод суугаа Ерөнхий Консулын газар, ӨМӨЗО-ны Гадаад хэргийн захиргаа, ӨМӨЗО-ны аялал жуулчлалын хэлтэс зэрэг байгууллагууд хамтран хурал зохион байгуулж, аялал жуулчлалын салбарын солилцоо болон хамтын ажиллагааг бэхжүүлэв.
Монгол Улсын Засгийн газраас 2003 оныг “Аялал жуулчлалын жил” хэмээн зарлаж, олон арга хэмжээ авч байгаа бөгөөд ялангуяа Хятад, Орос хоёр хөрш улстай аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхийг эрмэлзэж байна.

2012.04.03-08 Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Кыргызстан улсад айлчлав

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-03 64.119.21.240

Айлчлав гэнэ ү. Хуцдаг шт.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж