Шанхайд жолоочгүй галт тэрэг туршив

Хуучирсан мэдээ: 2018.04.02-нд нийтлэгдсэн

Шанхайд жолоочгүй галт тэрэг туршив

Шанхайд жолоочгүй галт тэрэг туршив

Шанхай хот автомат жолоодлоготой метроны шугам дээр жолоочгүй галт тэрэг туршиж буй Хятадын гуравдахь хот болжээ.

Автомат жолоодлоготой галт тэрэг өнгөрсөн бямба гаригаас эхлэн Шанхай хотод явж эхэлснээр 666 км байсан хотын метроны сүлжээ 672 км болж, өргөжиж байгаа талаар Шанхай хотын метроны албан ёсны вэб хуудсанд бичсэн байна.

Автомат жолоодлоготой галт тэрэгнээс айх зүйл байхгүй хэмээн галт тэрэгний үйлдвэрлэлийн шинжээчид хэлж байна.

Жолоочгүй, автомат удирдлага бүхий энэхүү системийг Хятадын Бээжин, Гуанжоу хотоос гадна дэлхийн зарим хотуудад хэдийн нэвтрүүлсэн ажээ.

Автомат жолоодлоготой галт тэрэгний эргэлтийн радиус бага учраас маневр хийх боломж илүү байдаг. Гэхдээ ийм галт тэргэнд суухад дайвалзах нь их байдаг гэж Шанхайн галт тэрэгний удирдлагын төвийн дарга ярьжээ. Шанхайд автомат удирдлагатай, жолоочгүй галт тэргийг өнөөдрөөс үйлчилгээнд явуулж эхэлжээ.

Эх сурвалж: South China Morning Post

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж