МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөөдөр 11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ. Өнгөрөгч даваа гаригт тус намын дэд дарга Ц.Шинэбаяр намын дэд даргаас татгалзаж, намаасаа бүрмөсөн гарч буйгаа албан ёсоор мэдэгдсэн. Энэ бүхэнд МАХН-ын дарга, ерөнхийлөгч асан Н.Энхбаяр тодорхой тайлбар хийгээгүй байгаа юм. Өнөөдрийн хийх мэдээлэл дэд дарга Ц.Шинэбаяр намаасаа гарсантай холбоотой гэх таамаг байна.