“Хүчит шонхор” захыг энэ онд багтаан хаахыг үүрэг болгов | News.MN

“Хүчит шонхор” захыг энэ онд багтаан хаахыг үүрэг болгов

Хуучирсан мэдээ: 2018.04.02-нд нийтлэгдсэн

“Хүчит шонхор” захыг энэ онд багтаан хаахыг үүрэг болгов

“Хүчит шонхор” захыг энэ онд багтаан хаахыг үүрэг болгов

Мал болон гахайн аж ахуй эрхлэгчдэд тавих хяналтаа сайжруулахыг үүрэг болголоо

Нийслэлийн Онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны талаар хэлэлцэв.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн “Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Хайрханы 10-202 тоотод оршин суугч н.Төмөрбаатарын суурьт малын гоц халдварт шүлхий өвчин илэрсэнтэй холбогдуулан Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний дүн, нийслэлийн Мал эмнэлгийн газрын гуравдугаар сарын 28-ны зөвлөмж, Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн Засаг даргын хорио цээрийн дэглэм тогтоох тухай захирамж гарган ажиллаж байна. Тус бүсэд 40 гаруй өрхийн 133 иргэн амьдардаг. Нийтдээ 5 үхэрт шүлхийн ерөнхий шинж тэмдэг илэрсэн учраас нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдал болон бусад холбогдох албаныхныг байлцуулан устгалд оруулсан. Тухайн бүсээс мал амьтан гаргахгүйгээр хорио цээрийн дэглэм тогтоож, шаардагдах төсвийг дүүргийн Засаг даргын зүгээс шийдвэрлэн одоогийн байдлаар 69 хүн 45 техниктэйгээр ажиллаж байна. Иргэн н.Төмөрбаатар нь өнгөрсөн жил хийсэн вакцинд хамрагдсан 9 үхрийг Төв аймаг руу шилжүүлэн тэндээс 9 үхэр авчирсан нь шүлхий өвчний голомттой байсан бөгөөд үүнийгээ нуун дарагдуулсан хэргээр холбогдох байгууллагад шалгагдаж байгаа” хэмээлээ.

Нийслэлийн Онцгой комиссын гишүүн нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга М.Адилбиш “Тухайн голомтын буюу сэжигтэй болоод хязгаарлалтын бүсэд байгаа бүх малыг вакцинжуулсан. Хорио цээрийн дэглэм тогтоосон бүсэд ариутгал халдваргүйтлийн арга хэмжээ аваад байна. Хорио цээрийн дэглэмтэй хугацаанд тус газарт 3 удаагийн ариутгал халдваргүйтгэл угаалгын арга хэмжээ авна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Шүлхий өвчний эсрэг вакцинжуулалтын түвшинг өсгөх товлолт вакцин ирэх сарын 1-нээс хийгдэж эхэлнэ.
Энэ сарын 17-нд ОХУ-аас вакцин ирнэ. Вакцинжуулалтыг хугацаанд нь эхлүүлэхээр ажиллаж байна” гэв.

Шүлхийтэй мал оруулж ирсэн иргэн, албан тушаалтанд хариуцлага тооцно

Хурлын төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нийслэлийн Онцгой комиссын гишүүдэд үүрэг өглөө.

Шүлхийтэй мал тээвэрлэн оруулж ирсэн, хариуцлага алдсан иргэн, албан тушаалтнуудыг тогтоохоор нийслэлийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар ажиллаж байгаа. Шалгалтын хариуг ажлын тав хоногт гарган танилцуулж, хариуцлага алдсан иргэн болон албан тушаалтанд хатуу хариуцлага тооцохыг Нийслэлийн Засаг дарга үүрэг болголоо.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд олон иргэн, аж ахуйн нэгж зөвшөөрөлгүйгээр мал болон гахайн аж ахуй эрхэлж байгаа аж. Эдгээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хянах, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг цэгцлэхийг тус дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнд үүрэг болгов. Бусад дүүргийн удирдлагуудад ч өөрсдийн нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулж буй мал болон гахайн аж ахуй эрхлэгчдэд тавих хяналтаа сайжруулахыг энэ үеэр мөн анхаарууллаа.

Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх захирамжийг хотын дарга өнгөрсөн онд гаргасан. Уг захирамжийн хэрэгжилтийг хангах үүднээс мал бүхий иргэдийг суурьшуулах газар, худаг ус, цахилгаанд холбоход шаардагдах хөрөнгийг Нийслэлийн удирдлагууд өнгөрсөн сард бүрэн шийдвэрлэсэн байна. Тиймээс мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байгаа малыг энэ оны тавдугаар сарын 1-н гэхэд нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болголоо.

“Нийслэлийн онцгой комиссын гишүүдэд албан тушаал, эрх мэдэл, унаа тэрэг бүгд бэлэн байгаа. Тиймээс шүлхий гарсны дараа сандрахаас өмнө урьдчилан сэргийлэхэд анхаарах хэрэгтэй байна. Энэ бол 1.3 сая гаруй иргэний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Тиймээс энэ оны тавдугаар сарын 1-н гэхэд нийслэлийн хориглосон бүсэд байгаа малыг нүүлгэн шилжүүлээгүй бол Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн МХГ, Мал эмнэлгийн газар, ОБГ-ын удирдлагууд бүгд хариуцлага хүлээх болно” гэдгийг хотын дарга онцгойлон анхаарууллаа.

“Хүчит шонхор” захыг энэ онд багтаан хаахыг үүрэг болгов

Түүнчлэн хотын дарга нийслэлд малын гаралтай бүтээгдэхүүн ил задгай борлуулдаг захуудыг цэгцлэх, “Хүчит шонхор” захыг хаах ажлыг энэ онд багтаан зохион байгуулахыг үүрэг болгов. Нийслэлийнхээ хойморт малын гаралтай бүтээгдэхүүн ил задгай борлуулаад сууж болохгүй. Бид хэдий болтол иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлаар дэнчин тавьж суух вэ. Цаашид Улаанбаатар хотын хоёр захад мал, малын гаралтай бүтээгдэхүүн борлуулах орчин үеийн стандартын шаардлага хангасан зах байгуулах болно гэв. Үйлдвэрийн бус аргаар боловсруулсан махыг цэцэрлэг, сургууль, эрүүл мэндийн зэрэг байгууллагад нийлүүлэхгүй байх, улмаар 2020 он гэхэд үйлдвэрийн аргаар боловсруулаагүй махыг боловсрол, эрүүл мэндийн байгууллага, нийтийн хоолны газар нийлүүлэхийг хориглох аж.

Түүнчлэн аймгуудаас Улаанбаатар хотод нэвтэрдэг албан бус буюу хулгайн замыг хаах, байнгын эргүүл, пост ажиллуулах санал боловсруулах, энэ оны наймдугаар сарын 1-н гэхэд орчин үеийн стандартын шаардлага хангасан ариутгал, халдваргүйжүүлэлтийн цэг байгуулахыг мөн үүрэг болгов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-02 66.181.186.161

энэ үхэрнүүд махны үнэ хичнээн дахин нэмэгдэхийг тооцсон юм байгаа биз дээ. ард түмний хүнсээ хямдхан авах ганц олддог боломжийг хаах юм бол 2020 онд дээлээ нөмрөөд зайлаарай.

Avatar

Gonesod 2018-04-02 202.179.27.175

Хотын баруун зүүн талд ман махан бүтээгдэхүүний орчин үеийн том зах хурдан байгуулж, мах зардаг захуудыг төлөвлөгөөтэйгээр гаргах нь зөв байх, яриад байлгүй түргэн шийдэх хэрэгтэй

Avatar

Зочин 2018-04-02 202.170.72.3

Ер нь захуудыг энэ тэр ялгалгүй хотоос гаргах л хэрэгтэй. Над ч гэсэн зах орох хэрэг гарвал би хаана ч хол байсан зориод л очно. Харин өдөр тутмын амьдралдаа захаас болж бүгд л түгжирч байх нь утгагүй. Цаг, зав, бензин тос, орчны бохирдол гээд бөөн л асуудал бий. Хотын удирдлагууд ярих,төлөвлөх нь жаахан ихсээд ажил хэрэг болгох нь удаашраад байх шиг. Судалж байгаа, ярьж байгаа, үүрэг өгч байгаа гээд цагаа алдаад байна даа. Хэзээ нэг их монголчууд ярингуут л гараад явцгааж байлаа. Төрийн албадлага гэж угаасаа ийм үед л хэрэглэх хэрэгсэл байгаашд.

Avatar

зочин 2018-04-02 112.72.14.83

Маш зөв шийдвэр. Харин боловсон зах байгуулах асуудлыг шуурхайлж хаана хэн хариуцаж хэзээ барьж дуусгах юм. хөрөнгийн асуудлыг яаж шийдсэн зэргээ шуурхай мэдээлж ажиллах хэрэгтэй байна. Үнэхээр хүнсний аюулгүй байдлын тухайд хамгийн түрүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ мөн шүү. Амжилт.

Avatar

Зочин 2018-04-02 202.180.218.37

эхлээд тэр орчин цагийн захаа байгуулчаад дараа нь хаахаа яриачээ. юу лбол хаана, хорино цагдана баривчилна гэх болж дээ .тэр хар захыг дагаад хичнээн хүн амьдралаа залгуулж байгааг судалсануу энэ хотын захиргааныхан.

Avatar

Зочин 2018-04-02 202.131.231.50

зөв

Avatar

Зочин 2018-04-02 202.179.26.204

Монголчуудын үндсэн хүнс нь мах, махны захыг хотоос гаргаснаар нэг айлын зардал хэрхэн нэмэгдэхийг энэ малууд тооцсон уу. Үндсэн хоол хүнсээ өөрсдөөсөө холдуулах шийдвэр гаргадаг улс орон байна уу малуудаа. Ийм шийвэр гаргавал Та нар 2020 ялагдана шүү. Би 2020 онд Улаанбаатар хотод махны зах байгуулахаар оролцоно шүү ха

Avatar

Zochin 2018-04-02 98.14.146.170

Manaih guntiin amand bdag har hashaand duuren uhertei ail bh yumaa ter uhernuud hogiin tseges hog tuuj idrj bnaa hashssni hajuugaar duuren baaj sheeh yumaa tuund nuulgen shiljuuleh arga hemjee abaachee

Avatar

Зочин 2018-04-02 66.181.179.14

Зуслангаар дүүрэн мал, замаар дүүрэн малын баас, өгөөмөрын урдуур дүүрэн тос нефть, шадар сайд энэ бохир захаа шилжүүлээч

Avatar

Дүрдээ 2018-04-02 182.160.36.169

итгэснээр дүүрэн жаргал ирэхгүй!

Avatar

Өөрийгөө 2018-04-02 182.160.36.169

" Хүчит шонхор " мэт санавал, өрөөлийн зовлонд нэрмээс болохоос хэтрэлгүй өнхрөх вий!

Avatar

Санаан 2018-04-02 182.160.36.169

зоргоор " Салхидхым " даа…

Avatar

Zochin 2018-04-02 66.181.178.58

Улаанбаатар хотын бүсэд малтай иргэд яагаад амьдарч байна вэ? Шаардлагаа чангалаад, зохих арга хэмжээг нь аваач ээ. Худлаа л мал бүхий иргэдийг гаргана гэж өчнөөн жил ярилаа. Зуслангуудаар ч байж л байна!!!!

Avatar

Зочин 2018-04-02 202.9.41.19

Хүчит шонхор,Нарантуул -2 зах адилхан ил задгай малын мах зардаг, 1 ийг хаагаад нөгөөхийн нь хаахгүй юм уу,мөн Хар хорин ч гадаа машин дээр зардаг ,сайн судалж захирамжаа гаргах биз, Харин хотын хөрс агаарыг бохирдуулж байдаг авто захуудаа хэдийд нүүлгэх вэ

Avatar

Зочин 2018-04-02 66.181.160.94

Мах хаданд гарахнээ … Зө зө .. Хөдөө гарч мал маллы байз …

Avatar

Gerlee 2018-04-02 118.176.123.54

Zuvshdee.zahuudiig bvgd dotor pavilind shiljuuleh heregtei yerni eruul mend hendch untei

Avatar

Зочин 2018-04-02 66.181.187.82

Nadad chamd ashiggyi bolovch niited ashigtai tul demjee

Avatar

Зочин 2018-04-02 182.160.38.209

Монголчууд суу, махаа 100 градусаар буцалган болгож хэрэглэдэг учраас шулхий бидэнд аюултай биш. Шулхийний вирус хэдхэн минут буцалгахад устдаг. Тиймээс монгол хун хэзээ ч малнаасаа евдеж байсан туух байхгуй. Тэгээд ч заавал тэр вакцин гээд байхгуйгээр евдсен малыг формалин болон шултний уусмалаар сайн ариутгахад л евчин алга болно. Тэр б** хэл шилхийний вирус нарны цацрагад амархан устгагддаг. Монголын тер, тууний дагалдан баясагч шуналтангууд ашиг харж элдэв хорио тавихаас еер чадваргуй. Негее талаас, ХААДС тегссен нэртэй боловсролгуй дипломын голууд хуцахаас еер чадваргуй нь "муу эр дайнд" гэгчийн улгэрийг харуулж байгаа юм.

Avatar

Зочин 2018-04-02 66.181.179.14

Хотын дарга энэ сургуулийг төгссөн эрхэ м хүн шүү

Avatar

Зочин 2018-04-02 66.181.186.161

эрхэм ч гэх шиг. махны үнийг үйлдвэр нэртэй шулаач нарын гарт өгөх гэж байгаа бол май шүү.

Avatar

Зочин 2018-04-02 203.91.118.106

Goy doo

Avatar

Зочин 2018-04-02 202.131.242.254

Эхлээд гудамж талбайд ил задгай худалдаа эрхлэгчдийг уйлуулж байгаад л хөөсөн. Намайг л биш бол хамаагүй гэж бодож бсн. Дараа нь ТҮЦ-нүүдийг хөөсөн. Зарим эзэд нь амиа хорлохдоо хүрч байсан. Бас л намайг л биш бол яахав гэсэн. Тос тосолгооны цэгүүдийг хөөсөн. Машин зардаг авто худалдаануудыг хаасан. Бөөн цагдаа хэрүүл маргаан. Намайг л биш бол хамаагүй. Одоо Нарантуул, Хүчит Шонхор, Барс, 100 айл гээд хаах нь. Бас л намайг л биш бол яахав уу. Амиа бодсон үмбүүнүүдээ.

Avatar

Зочин 2018-04-02 66.181.187.82

Nadad chamd ashiggyi bolovch niited ashigtai tul demjee.

Avatar

777 2018-04-02 202.179.24.205

mash zuv….

Avatar

Зочин 2018-04-02 202.179.26.198

mahiig tegeed il zadgai zarahgui bol yaj zarah bilee? Odoo tegeed zaaval bituu uutand hiisen mah avch baih yum uu? Mahnii une tengert garaad hedhen oligarhiin beldsen mahiig iddeg boloh ni dee

Avatar

зочин 2018-04-02

Чаддаг юм бол эхлээд Нарантуул захыг гаргачих. Дараа нь бусдыг нь гаргана гэж ярь.

Avatar

Зочин 2018-04-02 27.123.212.141

Малын өвчин яригдаж бна хөө. Яасан ч барьцамхай юм. Гаргах хэрэгтэй бүх малыг. 21-р зуунд хотод амьдарч бга байж малаар яаахгээв. Өвчтэй хөдөөний малнаас манай хотын "малнууд " өвчин тусвал тэгээд дуусаа. Улсаараа дуусаа. Цогт Тайж кино үзсэн бэээз…!?!

Avatar

Zochin 2018-04-02 49.0.152.66

Zov zov hotiin darga sain bna

Avatar

h*** h*** 2018-04-02 202.170.72.3

ehleed 100ailaa zailuul za yu, ter zah chin buh hund heregtei, ter bhgui bol hichneen undur uneer mah avch iddeg bilee dee, 100 ailaa zailuulaa, shonhoroos iluu 100 ail iin zah gai tarij bgaaz dee

Avatar

zochin 2018-04-02 202.21.112.37

Зөв хө. зоригтой сайн ажиллаарай. бүтээн байгуулалтын ажлаа сайн хийгээрэй: ард түмэн өнөөдөртөө бухимдаж байвч маргааш баярлах болно

Avatar

Зочин 2018-04-02 66.181.165.89

Зөв шийдвэр гаргаж байна. Нийслэлийн иргэдийн амь нас, эрүүл мэнд юу юунаас чухал шүү. Тэнд худалдаа хийдэг хэдэн хүн, тэдний гэр бүлийн амьдралыг бодоод хүн амынхаа талаас илүү хувийг эрүүл мэндийг золиослож огт болохгүй.

Avatar

zow 2018-04-02 49.0.144.14

demjij baina ura ura

Avatar

Communist 2018-04-02 193.57.67.241

энэ коммунистууд яахаараа дандаа хаана бооно гэж байдаг юм бэ? Эхлээд Хүчит шонхороо хаана гэхээсээ өмнө тэр захаа нүүлгэх газар байрыг нь бэлдээч. Тэнд ажиллаж байгаа олон хүнийг яа гээ вэ? Балай коммунист чаддаг юм бол эхлээд 100 айлыг гаргачих. Дараа нь бусдыг нь гаргана гэж ярь.

Avatar

Зочин 2018-04-02 27.123.212.141

Хөдөөнийхөн атаархуу гэж, бас барьцамтгай. Зөв шдээ гаргах хэрэгтэй

Avatar

Зочин 2018-04-02 122.201.31.215

гар аргаар бэлдсэн мах эрүүл ахуйн шаардлага хангахгүй л дээ

Avatar

Батболд 2018-04-02 202.21.102.226

Эхлээд ажлын байрыг нь бэлдээд дараа нь хаах, боох оо ярина уу… энэ иргэд чинь арай гэж амь зууж байна шүү. Солонгос явах гээд дугаарлаж байгаа залуусыг хардаа.

Avatar

Өгөөмөр, 100 айлаа шийдээчэээ 2018-04-02 202.131.227.82

Өгөөмөр, 100 айлаа шийдээчэээ 4-5 жил боллоо мэдэгдэл өгөөд нүүдэггүй ээ.

Avatar

ММ 2018-04-02 222.82.86.250

Малын эмчийнхээ ажлыг сайн хий

Avatar

Irgen 2018-04-02

Narantuul ch gesn gargaa.bas mah zaraad zogsoj bdag yum bilee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж