Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх сургалт болж байна

Хуучирсан мэдээ: 2018.04.02-нд нийтлэгдсэн

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх сургалт болж байна

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх сургалт болж байна

Санхүүгийн зохицуулах хороо мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр ажиллаж буй төрийн албан хаагчдад зориулсан сургалт зохион байгуулж байна. Словак Улсын Эрнст энд Янг компанитай хамтран зохион байгуулж буй тус сургалтад СЯ, ХЗЯ, ГХЯ, АТГ, ТЕГ, ГЕГ, ЦЕГ, ҮТЕГ, ОӨУБГ, Шүүхийн ерөнхий зөвлөл, Санхүүгийн мэдээллийн алба, Улсын болон Нийслэлийн прокурорын газар, Санхүүгийн зохицуулах хорооны 50 гаруй албан хаагч оролцож байна.

Сургалтаар мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай ойлголтын шинэчлэгдэн буй цар хүрээ, Монгол Улсын хууль эрх зүй, зохицуулалтын орчны сул ба давуу тал, хариуцлагын тогтолцоо болон сэжигтэй гүйлгээ, хэрэглэгчийг таньж мэдэх арга ажиллагааны талаар харилцан ярилцаж, энэ асуудлаарх олон улсын сорилт, туршлага, мөн салбар бүрт тохиолдож болзошгүй эрсдэл, эмзэг байдлыг хэлэлцэж байна.

Хороо, Олон улсын хөрөнгө оруулалтын банк (International Investment Bank)-тай хамтран мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэхээр төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд үүний хүрээнд эрх зүйн орчныг сайжруулж, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоог боловсронгуй болгох болон мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн тодорхой ажлууд хийгдэхийн нэг нь энэхүү сургалт юм.

Төслийн гүйцэтгэгчээр сонгогдон ажиллаж буй Эрнст энд Янг компани олон улсын санхүүгийн гэмт хэргийн асуудлаар мэргэшсэн зөвлөхүүдийг урьж авчраад байгаа бөгөөд зөвлөхүүд энэхүү сургалтыг удирдан явуулж байна. Сургалт маргааш үргэлжилнэ.

Эх сурвалж: СЗХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж