Экс тагнуулчийн охины цахим хаягаар нэвтэрсэн байжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.02-нд нийтлэгдсэн

Экс тагнуулчийн охины цахим хаягаар нэвтэрсэн байжээ

Экс тагнуулчийн охины цахим хаягаар нэвтэрсэн байжээ

Их Британид химийн хортой бодисын халдлагад өртсөн Оросын экс тагнуулч Сергей Скрипалын охин Юлияг эмнэлэгт сэхээнд байх хойгуур хэн нэгэн түүний цахим хаягаар нэвтэрсэн байжээ.

Сергей Скрипал болон түүний охин Юлия нар гуравдугаар сарын 4-нд Их Британийн Солсбери хотын худалдааны төвийн өмнөх сандал дээр ухаан алдаж унасан байдалтай олдсон юм.

Их Британийн Засгийн газар тэднийг хуучин Зөвлөлтийн үеийн мэдрэлд нөлөөлөх хортой бодисоор хордуулсан гэж сэжиглэж байгаа билээ.  Халдлагаас хойш сэхээнд ухаангүй хэвтэж байсан аав, охин хоёрын охин нь ухаан орж, ярьж эхэлсэн талаар Их Британийн хэвлэлүүд мэдээлсэн юм.

Харин Юлиягийн “ВКонтакте” цахим сүлжээн дэх цахим хуудсанд гуравдугаар сарын 7-нд буюу түүнийг халдлагад өртсөнөөс хойш гурав хоногийн дараа хэн нэгэн нь “зочилсон” нь тодорхой болсон байна. Гэвч Юлия өөрөө хаягаа шалгасан уу, эсвэл нууц үгээ алдсан уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа гэнэ.

Их Британийн Засгийн газар энэхүү халдлагад Кремлийн эрх баригчдын буруутгаж байгаа бөгөөд Сергей, Юлия нарын биеийн байдалтай холбоотой мэдээллийг мөн нууцалж, ОХУ-ын Консулын ажилтнуудыг тэдэнтэй холбоо барихыг зөвшөөрөөгүй билээ.

Эх сурвалж: Russia Today

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж