Хууль зөрчсөн 28 ААН-д газар чөлөөлөх хүсэлт хүргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.02-нд нийтлэгдсэн

Хууль зөрчсөн 28 ААН-д газар чөлөөлөх хүсэлт хүргүүлжээ

Хууль зөрчсөн 28 ААН-д газар чөлөөлөх хүсэлт хүргүүлжээ

Зайсангийн зүүн энгэр буюу тусгай хамгаалалтай газрыг УИХ-ыг гишүүн асан Л.Гүндалайн үеэл зөвшөөрөлгүйгээр ухсантай холбоотойгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамны /БОАЖЯ/ Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Дуламсүрэн  өнөөдөр /2018.04.02/ мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд ‘Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Дуламсүрэн өнөөдрийн байдлаар ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, байгууллагууд олон  байгааг дурдав.

Тэрбээр “Гуравдугаар сарын 21-ны өдөр  иргэн О.Одсүрэн нь  Хан-Уул дүүргийн арваннэгдүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсан толгойн зүүн талд тусгай хамгаалалттай газар нутагт ямар зөвшөөрөлгүйгээр хашаа барин ухаж эхэлсэн байдаг. Тухайн үед ойн хамгаалагч, улсын байцаагч нар очиж хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа талаар нь албан бичиг хүргүүлсэн. Нийслэлийн прокурорын газрын тогтоол гуравдугаар сарын 21-ны өдөр гарч, газрын үйл ажиллагаа ашиглалтыг түр зогсоохыг шаардсан. Гэтэл өнгөрсөн  бямба гарагт үйл ажиллагаагаа үргэлжлүүлж зөвшөөрөлгүйгээр хашаа бариад ойн хамгаалагч нар үйл ажиллагааг нь зогсоох гэхээр хашаандаа оруулалгүй улмаар манай ажилтныг хөөж гаргасан байна. Иймэрхүү байдлаар хууль битгий зөрчөөч ээ гэж иргэн аж ахуй нэгжээс хүсэж байна. О.Одсүрэн гэх хүн  УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайн хамаатан гэдгийг хүн бүхэн мэднэ.

Гэтэл яг эдгээр хүмүүстэй холбоотойгоор иргэн Б.Дайчинхүү Хан-Уул дүүргийн арваннэгдүгээр хороо, Бурхан багшийн хүрээлэнгийн зүүн хойд талд 12х16 харьцаатай гурван давхар төмөр карказ угсарсан. Ингэхдээ газар ашиглах эрхийн гэрчилгээ, газар ашиглах гурвалсан гэрээ , Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, батлагдсан зураг төсөлгүйгээр барилгын үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон. Иймд хамгаалалтын захиргаанаас БОАЖЯ-ын сайдын 2018 оны хоёрдугаар сарын 23-ний өдрийн А/37 тоот “Хууль бус зөвшөөрөлгүй баригдсан хашаа байшин, барилга, байгууламжийг буулгах тухай” шийдвэрээр арга хэмжээг авахаар ажиллаж байна.

Энэ хэрэг нь цагдаагийн байгууллагад  шалгагдаж байгаа. Мөн прокурорын  тогтоол гарчхаад байхад үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд явуулаад байгаа иргэн О.Одсүрэн, Б.Дайчинхүү нарт хүчний байгууллагууд зохих арга хэмжээ авах байх гэж найдаж байна. Нөгөө талаар, тусгай хамгаалалтай газар ашиглах, хууль эрхзүйн нөхцөлүүд бий. 2004 оноос хойш тусгай хамгаалалтын газар олгогдсон байдаг юм.

БОАЖЯ-ны сайдын тушаалаар 2018 оны  гуравдугаар сарын 29-ы өдөр усны эхийг булингартуулах, уулын унаган төрхийг алдагдуулахаар Туул голын сав газартай ойрхон олгогдсон албан байгууллага, иргэдийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай тушаал гаргасан. Үүний дагуу доорх 28 аж ахуй нэгжид шаардлага хүргүүлсэн байгаа” гэв.

Э.Бурам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж