Дорлигийн дүрийг хэн сайн бүтээсэн бэ

Хуучирсан мэдээ: 2018.04.02-нд нийтлэгдсэн

Дорлигийн дүрийг хэн сайн бүтээсэн бэ

Дорлигийн дүрийг хэн сайн бүтээсэн бэ

“Би эндээс явахгүй” жүжгийг одоогоор 14000 гаруй хүн үзжээ. Үүгээрээ хамгийн олон үзэгчтэй гэгддэг “Гамлет”, Ромео, Жульетта” зэрэг жүжгийн араас бичигдэж байгаа юм.

Театрын улаан хамбан хөшиг нээгдэхтэй зэрэгцэн хүн чанар, хүлээлтийн сайхныг мэдрүүлж, үзэгчдийг уйлуулж, догдлуулж, амьдралын талаар олон эргэцүүлэлд оруулах тус жүжгийг үзэгчдийн хүсэлтээр энэ сард ганцхан удаа тоглохоор болжээ. Тодруулбал, энэ сарын 8-нд 18.00 цагт “Би эндээс явахгүй” жүжгийг тоглох гэнэ. Энэ удаад Дорлигийн дүрд соёлын тэрүүний ажилтан О.Гэрэлсүх тоглох гэнэ шүү. “Би эндээс явахгүй” жүжгийн өнгөрсөн сарын зарим тоглолтод Дорлигийн дүрийг залуу жүжигчин Т.Сэргэлэн бүтээсэн. Таны бодлоор тэдний хэн нь Дорлигийн дүрийг илүү сайн бүтээсэн бэ.

р.ренчиндулам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж