Таван сая хэрэглэгчийн цахим картын мэдээллийг хакерджээ | News.MN

Таван сая хэрэглэгчийн цахим картын мэдээллийг хакерджээ

Хуучирсан мэдээ: 2018.04.02-нд нийтлэгдсэн

Таван сая хэрэглэгчийн цахим картын мэдээллийг хакерджээ

Таван сая хэрэглэгчийн цахим картын мэдээллийг хакерджээ

АНУ болон Канад дахь “Saks Fifth Avenue” болон “Lord&Taylor” тансаг зэрэглэлийн барааны дэлгүүрээс таван сая хэрэглэгчийн цахим төлбөрийн картын мэдээлэл алдагдсан нь карттай холбоотой түүхэн дэх хамгийн том хулгайд тооцогдож байна.

Таван сая хэрэглэгчийн цахим төлбөрийн картын мэдээлэл алдагдсаныг анх кибераюулгүй байдлын “Gemini Advisory” олж мэдсэн бөгөөд Канадын тансаг эд хэрэглэл, барааны зах зээл дэх худалдааны хамгийн том  групп “Hudson’s Bay” компани баталжээ.

“Gemini Advisory”-ийн блог хуудсанд бичсэнээр хакерын зартай бүлэглэл “JokerStash” энэхүү ‘BIGBADABOOM-2’ хакер ажиллагааг явуулснаа хүлээсэн гэнэ.

Энэхүү хакерын бүлэглэл өмнө нь “Whole Foods” болон “Trump Hotels” зэрэг байгууллагуудыг хакердаж байсан бөгөөд энэ удаа таван сая хэрэглэгчийн зээлийн болон дебит картын мэдээлэл, худалдан авалтын тухай мэдээллийг хулгайлснаа хүлээсэн байна.

“JokerStash” хакерын бүлэглэл одоогийн байдлаар “Saks Fifth Avenue” дэлгүүрийн үйлчлүүлэгчдийн 35,000 гаруй төлбөрийн мэдээлэл болон “Lord&Taylor” дэлгүүрийн үйлчлүүлэгчийн 90,000 гаруй төлбөрийн мэдээллийг хувь хүмүүсийн мэдээллийг хууль бусаар худалддаг хар зах дээр борлуулахаар зэхэж байгаа ажээ.

“Gemini Advisory”-ийн мэдэгдсэнээр тус бүлэглэл дээрх хакер ажиллагааг нэг жилийн турш явуулсан бөгөөд АНУ дахь “Lord&Taylor”-ийн 51 дэлгүүр болон АНУ, Канад дахь “Saks Fifth Avenue” сүлжээ дэлгүүрийн 83 салбарыг хакердсан байна.

Эх сурвалж: Russia Today

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж