Говьсүмбэр аймаг дах Цагдаагийн хэлтсийн алба хаагчид Улаанбаатар хотоос машин хулгайлсан этгээдийг илрүүлжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн зогсоол дээрээс автомашин хулгайд алдагдсан гэх дуудлага өнгөрөгч хоногт цагдаагийн байгууллагад иржээ. Эл хэргийн дагуу цагдаагийн алба хаагчид иргэн С-ийн “Toyota Mark-2” автомашиныг хулгайлсан этгээдийг саатуулжээ. Уг автомашиныг Хэнтий аймгийн харьяат 17 настай Т нь бусадтай бүлэглэж хулгайлж Говьсүмбэр аймагт зорчиж байсан аж.
Одоогоор хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Иймд иргэдийг автомашинаа камертай зогсоолд байрлуулах, дохиоллын систем суурилуулах зэргээр өөрийн өмч хөрөнгөдөө тавих хараа хяналт тавихыг зөвлөлөө.
Э.Ариун