Жагсаалын үеэр дөрвөн хүүхэд эцэг эхээсээ төөрчээ

Хуучирсан мэдээ: 2018.04.02-нд нийтлэгдсэн

Жагсаалын үеэр дөрвөн хүүхэд эцэг эхээсээ төөрчээ

Жагсаалын үеэр дөрвөн хүүхэд эцэг эхээсээ төөрчээ

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Дахин тэвчихгүй” жагсаал өнгөрсөн бямба /2018.03.31/ гарагт Сүхбаатарын талбайд болж өндөрлөлөө. Бага насны хүүхдийг хүчирхийлсэн жигшүүрт гэмт хэрэг сүүлийн үед гарч нийгмийг цочролд оруулаад байгаа билээ.

Тэгвэл албан бус тоогоор 20 гаруй мянган иргэд жагсаалд оролцож хүчирхийллийг таслан зогсоох, хууль хяналтыг чангатгахыг шаардан эсэргүүцлээ илэрхийлсэн. Харин энэхүү тайван жагсаалын үеэр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажилласан байна.

Тодруулбал, жагсаалд оролцогчдын хүүхдийг түр хамгаалан байрлуулах нэг цэгийн үйлчилгээг Соёлын төв өргөөнд байгуулж, төөрсөн хүүхдүүдийг бүртгэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь хүлээлгэн өгөх, бэртэл гэмтэл авсан тохиолдолд яаралтай түргэн тусламжийн үйлчилгээнд холбон зуучлах зэрэг үйлчилгээг үзүүлэн ажиллажээ. Мөн жагсаалын үеэр төөрсөн дөрвөн хүүхдийг илрүүлж эцэг, эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангасан аж.

 

Э.Ариун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж