Гүүрэн гарц барихтай холбогдуулж 7 түр зам гаргана | News.MN

Гүүрэн гарц барихтай холбогдуулж 7 түр зам гаргана

Хуучирсан мэдээ: 2018.04.02-нд нийтлэгдсэн

Гүүрэн гарц барихтай холбогдуулж 7 түр зам гаргана

Нийслэлд хийгдэх томоохон бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн хуралд Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, орлогч дарга Б.Индра, Ус сувгийн удирдах газар (УСУГ)-ын ерөнхий инженер Ж.Дагвасүрэн, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар (НХТЕТГ)-ын орлогч дарга Ц.Тулга нар оролцов.

Энэ 2018 онд Улаанбаатар хотод гадаадын зээл тусламж, нийслэлийн төсөв, нийслэлийн авто замын сан, улсын төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр гэсэн 5 эх үүсвэрээр нийт 63 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж, нийт 43.5 км авто зам, 3050 урт метр гүүр барина. Мөн нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 24 төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ. Түүнчлэн гадны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд дөрвөн гүүрийн бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Эдгээр ажил нь энэ сарын 5-15-ны хооронд эхлэх юм байна. Сонсголон, Туулын гүүрийн ажил дөрөвдүгээр сарын 5-наас эхлэх бол Яармагийн замын ажлыг энэ оны 11 дүгээр сарын 30-нд дуусгах юм байна. Замын цагдаагийн уулзварын өмнөх гүүрэн гарцын ажлыг дөрөвдүгээр сарын 15-нд эхлүүлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан 7 байршилд түр зам гаргаж байгаа талаар албаныхан мэдээллээ.

“Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих төсөл”-ийн ажилтай холбогдуулан дараах 7 түр замыг гаргаж байгаа аж.

1.Махатма Гандигийн гудамжийг нарны замтай холбох 0.41км түр зам

2. Махатма Гандигийн гудамж-нийслэл хүрээ өргөн чөлөө-Хүннү 222 хорооллын хойд талын авто замтай холбох 0.7км түр зам

3. Рапид харш хорооллын авто замыг нийслэл хүрээ өргөн чөлөөтэй холбох 15у/м түр зам

4. Махатма Гандигийн гудамж–нийслэл хүрээ өргөн чөлөөний авто замтай холбох 0.53км түр зам

5.Нийслэл хүрээ өргөн чөлөө-Удирдлагын академийн хойд талын авто замтай холбох 0.32км түр зам

6. Хүннүгийн гудамж–Саруул хотхон–Соёолжийн гүүр 0.32км авто зам

7.Авто замчдын гудамжийг Сэлбэ гол дээгүүр 13-р хорооллын замтай холбох 0.14км авто зам

3.5 километр урттай цэвэр усны шугам доторлогооны ажил ирэх сард эхэлнэ

УСУГ-ын ерөнхий инженер Ж.Дагвасүрэн “2018 оны манай төлөвлөгөөнд 13 ажил төлөвлөсөн. Автозамын нөхөн сэргээлт болоод автозамын хөдөлгөөнтэй холбоотой ажлууд бий. Үүнээс онцгойлж хэлвэл 3.5 километр урттай цэвэр усны шугам доторлогооны ажлын төсөл тавдугаар сараас хийгдэнэ.

Баянгол дүүргийн 19-р хороо Чингүнжавын гудамж, Сүхбаатар дүүргийн 1, 4, 5-р хороо Сөүлийн гудамж, Чингэлтэй дүүргийн 3-р хороо буюу баруун Сэлбийн гудамж зэрэг газарт 17-20 хоногийн хугацаанд автозам хааж, өргөтгөл, шинэчлэлийн ажил хийгдэнэ. Энэ 17-20 хоногийн хугацаанд хэсэгчлэн зам хаана.

Шугам сүлжээ засварын ажлыг хийснээр ундны усны чанарын асуудал өндөр түвшинд очно гэж тооцоолж байгаа. Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд цэвэр бохир усны төслийн ажил байгаа. Үүний хүрээнд Зуун айлын уулзвараас Тасганы овооны уулзвар хүртэлх нэгдүгээр эгнээ түр хэсэгчлэн хаагдана. Уг ажил энэ оны тавдугаар сарын 01-нээс эхлээд есдүгээр сарын 1 гэхэд бүрэн хийгдэж дуусна” гэв.

2018 онд инженерийн дэд бүтцийн засвар шинэчлэлийн 118 ажил хийгдэнэ

“Нийслэлийн хэмжээнд 2018 онд инженерийн дэд бүтцийн засвар шинэчлэлийн 118 ажил хийгдэнэ. Үүнээс дулааны шугамын 32 ажил, ус хангамжийн 15, ариутгах татуургын 11, харилцаа холбооны 41, үерийн далан суваг ус зайлуулах системийн 19 ажил хийгдэх юм. Эдгээр ажил хийгдэх үеэр автозамын зорчих хэсгүүд хэсэгчлэн түр хугацаагаар хаагдана. Нийслэлийг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд төмөр зам дээгүүр 13 байршил дээр гүүрэн болон нүхэн гарц хийхээр төлөвлөсөн байдаг. Мөн олон давхар зам гүүрийн 17 ажил төлөвлөгөөнд тусгагдсан. Үүний эхний ажил нь Зүүн дөрвөн зам болон Замын цагдаагийн гүүрэн гарцын ажил байгаа” хэмээн НХТЕТГ-ын орлогч дарга Ц.Тулга ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-02 202.179.25.36

энэ замуудыг урьд нь хийчихсэн байх ёстой байсийн

Avatar

Зочин 2018-04-02 202.21.106.130

Хятадууд Яармагийн гүүрийг ёстой сүпэр юм болгхийм бн. Хятадад баярлаа. Монголыг юм энд өчүүхэнч бхгүй Хятадын хандив гсн шүү.

Avatar

Зочин 2018-04-02 66.181.191.180

Ганц л нүхэн гарцны тухай бичсэн байна. Бусад нь түр биш, бүр байх ёстой замууд байна. Гарцаа хийлгүйгээр зам хаах ёсгүй. Зам хаачихаад ямар ажил хийхгүй алга болцгоочихдогийг давтвал хүмүүс зүгээр байхгүй шүү.

Avatar

Зочин 2018-04-02 66.181.176.144

батүүл уулзараа хийх нь яасан юм вэ Цаас шиг нимгэн зам түрүүч гь шар усгы үерийн шалгалтыг давсангүй

Avatar

Зочин 2018-04-02 217.46.77.122

Мундаг гүүр барих төлөвлөгөө зурж ярих яахав. Зэрэгцүүлээд ус зайлуулах инженерийн шугам сүлжээгээ сайн хийхгүй бол, манайхны хийсэн зам гүүр түрүүчээсээ эвдэрээд байгааг маш сайн бодох хэрэгтэй. Хятадууд барилга барихдаа эхлээд жорлонгоо барьдаг юм байна лээ. Үүнтэй адил эхлээд гүүрээ барихаасаа өмнө инженерийн шугам сүлжээгээ олон жилийн настай сайн хийх хэрэгтэй.

Avatar

Санал 2018-04-02

ЗЦГ-ын зүүн урд гэрлэн дохиотой уулзвар дээр хойноос орж ирээд урагшаа Саруул хорооллын ард талын нүхэн гарцруу гардаг хэсгийг урсгал сөрөхгүй зохицуулах

Avatar

Зочин 2018-04-02 202.70.34.70

ОЛОН ЗАМЫН ГҮҮРЭН ГАРЦ ХИЙЖ БОЛНО Л ДОО. ГЭХДЭЭ ЭХЛЭЭД ТҮР ЗАМ ГЭЭД БАЙГАА ЮМНУУДАА БҮР БОЛГОХ ХЭРЭГТЭЙ. ХОТЫН ӨМНӨ ХОЙНЫГ ХОЛБОСОН ГҮҮР ХОНГИЛУУДАА ДОР ДОР НЬ САЙЖРУУЛ Л ДАА. СЭЛБИЙН ХАЖУУГААР ЯВДАГ ЗАМАА ӨРГӨСГӨ Л ДӨӨ. ХОТЫН ТӨВИЙН НАРИЙН ЗАМУУДЫГ ХАА САЙГҮЙ НЭЭ Л ДЭЭ. ПАРКИНГУУДЫГ ИХЭСГЭХ АЯН ЗОХИОН БАЙГУУЛ Л ДАА. ЭНД ТЭНДГҮЙ ХААХ ХЯЗГААРЛАХ АА Л БОДОХ ЮМ. НЭЭХ ТОМСГОХ ЮМ АА БОД Л ДОО. ХОТ ТӨЛӨВЛӨДӨГ ХҮМҮҮС НЬ ХААШАА ЮМ УЛААНБААТАРААС ГАРЧ ҮЗЭЭГҮЙ МАНУУХАЙНУУД ГАНЦ НЭГ ГАДААД ЗУГААЛЖ ӨНГӨЦ ЮМ ХАРААД МӨНГӨ ИДЭХ ЮМ АА Л БОДООД БАЙХ ЮМ.

Avatar

Зочин 2018-04-02 66.181.164.222

дэмжиж байнаа. Ганц том бүтээн байгуулалт зориглоод хий. Эс тэгвэл наад газруудад чинь гялс барилга барчихна. Өрсөж гүүрээ барь.

Avatar

Зочин 2018-04-02 202.179.26.204

Хөлдүүнүүд

Avatar

asd 2018-04-02 59.153.112.166

47 say iin guuren gartsaas iluu ene 7 doloon shine zam chine hamaagui iluu nemertei ed bn daaa !

Avatar

Хотын залуу 2018-04-02 43.228.131.110

МАНгарууд үнэхээр толгой нь ажиллахгйү юмаа. тэр Батүүл даргын үед зургыг нь гаргасан Сэлбын болон Туулын хурдны замыг барчихад юун болохгүй байгаа юм бол. Тэр замуудыг баривал зөвхөн Сэлбын зам гэхэд л Зүүн дөрвөн Зам болон НаранТуулын хавьд яг ийм хоёр гүүр байсан юм даа. Тэгвэл наад асуудал чинь бүрэн цогцоороо шийдэгдэх гээд байх юм даа уг нь. Даанч Батүүлын санаа болохоор баба юм биз дээ. Зөвхөн ганц гүүр бариад цааны нь байгаа түгжирдэг замуудаа яах гээд байгаа малнууд юм бол доо.

Avatar

Зочин 2018-04-02 103.20.152.202

Tur zamuudaa baingiin bolgoochee, mashin yavj bolhiig medseer baij zaawal guuren zam hiij yah geed bgaa yum

Avatar

z 2018-04-02 202.9.40.224

buhel buten 1.4 say hun amtai niisleld yadaj gantshan olon zamiin guuren garts bj bolohgui yu , hun chini ahij devjihe boddog bolohoos uruudaj butsahah bodoj bolohgui e,

Avatar

mgl 2018-04-02 202.179.11.230

sudalj uzeed bolomjtoi bol shuud hii, mungu idvel daraa ni shorond orno gedgee bodoltsoj uzeerei.

Avatar

Иргэн 2018-04-02 202.70.34.70

ХӨӨЕ, ИЙМ ТОМ ХОТОД ГҮҮРЭН ГАРЦГҮЙ ЯАЖ ХӨГЖИХ ГЭЭВ? БИТГИЙ ТАГТАА ШИГ ТАРХИНЫХАА ЖИЖГЭЭР СЭТГЭ Л ДЭЭ.

Avatar

Зочин 2018-04-02 202.9.43.217

энэ түр замуудаа л бүр болгочиход тэр хавийн асуудал шийдэгдээд гүүр барих хэрэггүй шүү дээ, яагаад заавал 100 тэрбумаар гүүр барих гэж зүтгээд бгаа нь хувийн эрх ашиг уу?

Avatar

Зочин 2018-04-02 66.181.176.144

Энэ түр замын заримыг нь цаашид ашиглахаар төлөвлөх хэрэгтэй байхаа

Avatar

Зочин 2018-04-02 202.21.106.103

Эдгээр замуудыг түр биш бүр байнгын болгох хэрэгтэй.

Avatar

Зочин 2018-04-02 27.123.212.138

ДАВГҮЙ ЮМ БАЙНА ӨӨ. ДЭМЖИЖ БАЙНА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж