Сагсан бөмбөгийн Дээд лигийн тоглолтууд үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2018.04.02-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгийн Дээд лигийн тоглолтууд үргэлжилж байна

Сагсан бөмбөгийн Дээд лигийн тоглолтууд үргэлжилж байна

Монголын сагсан бөмбөгийн холбооноос “Супер дээд лиг”-ийн тэмцээнийг зохион байгуулж байгаа билээ. Спортын төв ордонд болж буй тус тэмцээний III тойргийн тоглолтууд эхэлсэн бөгөөд өнөөдөр хоёр тоглолт болно. 

Өнөөдрийн эхний тоглолт 18.00 цагаас “Алдар Татан гарьд”, “АВТ Төв Ургац” багуудын хооронд болно. Удаах тоглолт 19.30 цагаас “Этүгэн Ирвэсүүд”, “ШУТИС Шаркс” багуудын дунд өрнөнө. 

Монголын сагсан бөмбөгийн холбооны 19 дэх удаагийн Дээд лигийн тэмцээнд эрэгтэй таван баг өрсөлдөж байгаа бөгөөд өнгөрөгч баасан гаригт болсон тоглолтын мэдээллийг хүргэе.

ABT ТӨВ УРГАЦ 92-71 ХАСЫН ХҮЛЭГҮҮД

Тэмцээний 3-р тойргийн ээлжит хоёр тоглолт өнгөрсөн баасан гаригт боллоо. Эхний тоглолтыг лигийн хүс нэгтийн тэргүүлэгч “Хасын хүлэгүүд” ABT грүппийн “Төв Ургац” багийн эсрэг хийсэн байна. Плейоффын эрхийн төлөө өрсөлдөж байгаа “Төв Ургац” энэхүү тоглолтод зайлшгүй ялалт байгуулах шаардлагатай байсан юм. Үүнийг багийн гишүүд ч тун сайн ухамсарлаж, дөрвөн үеийн туршид өрсөлдөгчөөсөө илүү оноо авснаар үндсэн цагт 92-71 харьцаатай ялалт байгуулсан байна. Ургацаас Америк легионер Маркус Хэммондс 20 оноо, 5 самбараас бөмбөг авалтаар багаа тэргүүлжээ. Мөн багийн ахлагч З.Доржсүрэн 16, довтлогч С.Эрдэнэдалай 15, Б.Дорждамба 14 оноо авсан байна. Харин “Хасын хүлэгүүд” багаас ОУХМ Б.Батжавхлан 20 оноо авсан бол ОУХМ О.Сэргэлэн 13 оноо 6 самбараас бөмбөг авалт 6 оновчтой дамжуулалтыг өгчээ. Мөн төвийн тоглогч Жөү Рэйд 12 оноо 7 самбараас бөмбөг авалт хийсэн байна. Маш хэрэгтэй хожлыг авсан “Төв Ургац” баг ийнхүү 8 хожилтой болж плейоффын байрлалаа хадгалж үлдсэн бол “Хасын Хүлэгүүд” 10 хожил 4 хожигдолтой тэргүүн байранд бичигдсээр байна

АЛДАР ТАТАН ГАРЬД 91-83 ХАН УУЛ ХАНГАРЬД

Хоёр дахь тоглолтыг “Хан Уул Хангарьд” – “Алдар Танан Гарьд” багийн эсрэг хийлээ. Тус багуудын улирлын үзүүлэлт ижил, мөн өмнөх тоглолтод “Төв Ургац” баг ялалт байгуулаад  байсан учраас хоёр багийн аль хожсон нь плейоффт үлдэх боломж  илүү болох байлаа. Тоглолтын эхнээс “Алдар” спорт хорооны баг санаачлагыг гартаа авсан бөгөөд тэд эхний хагаст 42-34 харьцаатай тэргүүлсэн байна. Үүнд багийн ахлагч ОУХМ О.Ууганбаярын үүрэг оролцоо их байж 24 оноо, 9 самбараас бөмбөг авалт 3 оновчтой дамжуулалт өгчээ. Харин тоглолтын гол хүн нь Гарьдын шинэ гишүүн Уолтер Врайт байлаа. Тэрбээр 19 оноо 10 оновчтой дамжууалт 11 бөмбөг таслалт хийж трипл дабль гүйцэтгэсэн байна. Мөн ОУХМ Ц. Азбаяр, П.Болортулга, довтлогч Патрик Онвену нар 10 дээш оноо авчээ. Тэдний жигд тоглолт багийнхаа ялалтад чухал нөлөөг авчирч “Алдар Танан Гарьд” баг үндсэн цагт 91-83 харьцаатай хожжээ. Ийнхүү тэд 8 хожил, 6 хожигдолтой хүснэгтийн дэд байраа хадгалж үлдлээ. Харин ялагдал хүлээсэн “Хан Уул Хангарьд” багаас ОУХМ Ш.Сэдбазар 29 оноо 12 самбар 6 оновчтой дамжуулалт өгч сайн тоглосон бол Тройс Манасса 23 оноо, төвийн тоглогч Брэндан Болдэн 10 оноог тус тус авсан байна. Тэд 7 хожил, 7 хожигдолтой хүснэгтийн 5-р байранд жагсаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж