Хятадын Хайнань мужийн Хайкоу хотод “Ү Юаньхэ” соёл, спортын төв цэнгэлдэх хүрээлэн баригдаж байгаа аж. Энэ цэнгэлдэх хүрээлэн нь 60 мянган ам метр талбайтай бөгөөд нэг дор 50 мянган хүн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд тус мужийн хамгийн том цэнгэлдэх хүрээлэн болох юм байна. Тэгвэл хэд хоногийн өмнөөс барилгын ажил дуусах шатандаа орсон бөгөөд тун удахгүй хүлээлгэж өгөхөөр болжээ.
Эх сурвалж: CCTV