1993 онд төрсөн Шя Тяньни нь Шаньдуний Багшийн их сургуулийг номын сангийн эртний ном судар сэргээн засварлагч мэргэжлээр төгсчээ. 2016 оноос мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд эртний 300 гаруй ном судар “эмчилжээ”.
Тэрбээр “Ном судар сэргээн засварлагч бол өнө эртний ажил мэргэжил. Нарийн мэргэшсэн, сайн сэргээн засварлагч болоход 10 гаруй жилийн туршлага хэрэгтэй. Гарын ур дүй шаардсан энэ ажлыг орчин үеийн технологиор орлуулах аргагүй” хэмээн ярьжээ. Шя Тяньни нь илүү сайн ур чадвартай, эртний ном судар сэргээн засварлагч болохыг хүсдэг гэнэ.
Эх сурвалж: CCTV