РЦНК хөлбөмбөгийн ДАШТ-ийг шууд дамжуулна

Хуучирсан мэдээ: 2018.04.02-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

РЦНК хөлбөмбөгийн ДАШТ-ийг шууд дамжуулна

РЦНК хөлбөмбөгийн ДАШТ-ийг шууд дамжуулна

ОХУ-ын 11 хотод зохион байгуулагдах хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд 73 хоногийн хугацаа үлдлээ. Энэ хүрээнд Монгол дахь Оросын шинжлэн ухаан, соёлын төв /РЦНК/ энэхүү тэмцээнийг шууд дамжуулан үзүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Мөн тус газраас хөгжөөн дэмжигчдийн фестиваль зохион байгуулах юм байна. Ирэх зургадугаар сарын 1-д Монгол дахь Оросын шинжлэн ухаан, соёлын төвийн үүдэнд 700 хүний суудалтай дэлгэц тавигдаж, хөлбөмбөгийн тоглолтуудыг шууд дамжуулах нөхцөл бүрдэх аж. 

Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зураг арга хэмжээнд Оросын шинжлэх ухааны соёлын төвийн захирал Евгений Михайлов болон “Изи Дайнер” ХХК-ийн захирал Б.Хосбаяр нар болон албаны хүмүүс оролцлоо.

Евгений Михайлов хэлэхдээ “2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр Оросын шинжлэх ухаан, соёлын төвийг түшиглэн хөгжөөн дэмжигчдийн клуб ажиллахаар болж байна. Өнөөдөр хоёр орны харилцаа холбооны хүрээнд хоёр талын гэрээ байгуулах арга хэмжээ боллоо. Фестивалийн үеэр олон арга хэмжээ зохион байгуулагдана. Мөн энд олон зүйлийг нуршихыг хүссэнгүй. Цаашид олон сонирхолтой хөтөлбөрүүд гарна гэдэгт итгэлтэй байна. Оросын баг урагшаа. Монголын баг урагшаа. Хөлбөмбөг мандтугай’.

Б.Хосбаяр: ‘Хүн төрөлхтөний их баяр наадам хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн манай хойд хөршид хоёр сарын дараа эхэлнэ. Энэхүү тэмцээнийг тохиолдуулан хөлбөмбөгийн фестивалийг зохион байгуулахаар болсон. Фестивалийн нээлт зургадугаар сарын 1-ний өдөр болох бөгөөд 700 хүний суудалтай дэлгэцийг РЦНК-ийн гадна байрлууна. Иргэдэд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг үнэ төлбөргүйгээр шууд үзэх боломжийг олгож байгаа бөгөөд үүний хажуугаар хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдийн баг ажиллаж сонирхолтой арга хэмжээнүүдийг зохион байгуулна. Мөн Улаанбаатар хотын захирагчийн албаас тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлнэ’ гэсэн юм.

Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдах хөлбөмбөгийн дэмжигчдийн клуб сар гаруй хугацаанд ажиллах юм байна. Тус төвийн гадна байрлах том дэлгэцээр тэмцээнийг шууд үзэх боломжийг хангах аж. Фестивалийн нээлтийн арга хэмжээ зургадугаар сарын 1-ний өдөр болох бөгөөд тухай бүрт нь дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байх юм байна.

2018 оны хөлбөмбөгийн ДАШТ Оросын 11 хотод зургаадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-ны хооронд болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж