Ц.Дашдорж 70 оюутанд тэтгэлэг олгожээ

Хуучирсан мэдээ: 2011.08.18-нд нийтлэгдсэн

Ц.Дашдорж 70 оюутанд тэтгэлэг олгожээ

УИХ-ын гишүүн Ц.Дашдорж  “Алтайн хөгжил- ХХI зуун” ТББ-ынхаа шугамаар Говь-Алтай аймгийн 70 оюутанд 2 сая 850 мянган төгрөгийн тэтгэлэг олгожээ.

Мөн тэрбээр хурдтай хөгжиж байгаа цахим ертөнцөд хөдөөгийн сурагчид хөл нийлүүлэн алхаж, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд нь туслан хойд чиглэлийн сумдын сургуулиудад 90 ширхэг компьютер өгч байсан бол энэ удаад урд чиглэлийн сумдын сургуулиудад 100 компьютер олгохоор болсон байна. Үүнээс гадна малжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс 210 өрхийг 11500 толгой хээлтэгч малаар малжуулсан байна. УИХ-ын гишүүн Ц.Дашдорж  Есөнбулаг сумын дөрвөн өрхийн эмнэлгийг авто машинаар унаажуулан таван багийн дарга, 17 багийн эмчийг мотоцикль олгосон байна.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж