АН-ын бүлэг “Эрдэнэт”, “Оюутолгой”-г хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2018.04.02-нд нийтлэгдсэн

АН-ын бүлэг “Эрдэнэт”, “Оюутолгой”-г хэлэлцэнэ

АН-ын бүлэг “Эрдэнэт”, “Оюутолгой”-г хэлэлцэнэ

УИХ-ын хаврын чуулганыг ирэх пүрэв гаригт 10.00 цагт нээхээр товлоод байгаа бол УИХ дахь Ардчилсан намын бүлэг маргааш /2018.04.03/ хуралдахаар болжээ.

Бүлгээр “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь, “Оюутолгой” төсөлтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ гэх яриа байна.

Чуулган завсарласан өдрүүдэд  Авлигатай тэмцэх газрын зүгээс “Оюутолгой” төсөл, “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлуудаар нэр бүхий хүмүүсээс мэдүүлэг авч, зарим нэг хүнийг саатуулаад буй. Иймээс цөөнхийн бүлэг дуулиан дагуулж буй эдгээр асуудлыг хэлэлцэхээр болсон бололтой.

Энэ асуудлаар бид бүлгээс нь албан ёсоор тодруулахад “Хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлыг бүлгийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн” гэсэн тайлбар хийлээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж